MSports logo
In-Season Tournament буюу улирал дундын тэмцээн гэж юу вэ?
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 20

  • In-Season Tournament буюу улирал дундын тэмцээн гэж юу вэ?

    Энэ хавар НБА-ийн улирлын эхлэлийг сонирхолтой болгох үүднээс бүх оддын тоглолтоос өмнө улирал дундын аваргын тэмцээн зохион байгуулна хэмээн төлөвлөж байсан нь албан ёсоор хэрэгжихээр болж 11-р сарын 3-аас 12-р сарын 9-ны өдөр хүртэл үргэлжлэхээр болсон байна. 

    Цоо шинээр нэвтэрч буй улирал дундын аваргын тэмцээн гэж юу вэ? Ямар дүрмээр зохиогдох болон багууд хэрхэн хуваагдсан талаар сонирхуулъя.

    Хэрхэн хуваагдсан бэ?

    Энэхүү тэмцээний аваргыг хялбар тодруулахын тул өрнөд болон дорнод бүсийн 30 багийн тав таваар нь зургаан хэсэгт хуваасан байна. 30 багийг бүс бүст нь өнгөрсөн улирлын хожил, хожигдлын хувьтай нь үндэслэн санамсаргүй байдлаар 6 бүлэгт хуваасан байна. Та доорх зургаас ямар ямар багууд хэрхэн хуваагдсаныг харна уу. 

     

    In-Season Tournament буюу улирал дундын тэмцээн гэж юу вэ?

    Хэрхэн өрсөлдөх вэ?

    Бүлэгт багтаж буй 5 баг бусад багуудтайгаа нэг тоглолт хийх 2 тоглолтыг гэртээ, 2-ыг нь аялан тоглолтоор хийнэ. Энэхүү тоглолтууд 11-р сарын 3-ны лхагва гарагт эхлэх ба улирал дундын тэмцээний тоглолтууд зөвхөн лхагва гарагийн өглөө болон бямба гарагийн өглөө болох хуваарьтай. Мөн энэ тоглолтууд нь давхар улирлын тоглолтод бүртгэгдэж явах буюу плэй-оффын байрлалд ч нөлөөлнө. 

    In-Season Tournament буюу улирал дундын тэмцээн гэж юу вэ?

    Тоглолтын дүрэм

    Өрнөд, болон дорнод бүсээ тэргүүлсэн 2 баг шууд “Wild card” буюу хасагдах шатанд шууд оролцоно. Харин бүлгээ тэргүүлсэн багууд “Knockout Round” шатанд шалгарах ба нийтдээ бүс 8 баг хагас шигшээд өрсөлдөнө. Өрнөд болон дорнод бүсээс хагас шигшээд шалгарсан багууд хагас шигшээд шалгарахын төлөө ганцхан тоглолт хийнэ. Энэхүү тоглолтууд ч мөн адил улирлын тоглолтод бүртгэгдэж явна. Харин шалгарч чадаагүй багууд тус багуудаас тусдаа хуваариар нэмэлт тоглолтууд хийж улирлын тоглолтоо тэнцэтгэж явна. Тэмцээний бүсийн аваргын төлөөх тоглолт болон улирал дундын тэмцээний аваргын төлөөх тоглолтууд Лас Вегас хотод болохоороо онцлогтой. Дээрх шинэ дүрмээр зохиогдсон анхны “NBA Cup”-ийн эзэн баг 12-р сарын 09-нд Лас Вегас хотноо тодрох нь ээ.  

    In-Season Tournament буюу улирал дундын тэмцээн гэж юу вэ?

    Нэмэлтээр

    Аварга шалгаруулах тэмцээнээс бусад бүх тоглолтууд улирлын тоглолтод бүртгэгдэж явна. Хэрвээ бүлгийн тоглолтуудын хожил хожигдол тэнцсэн тохиолдолд хоорондын тоглолтын хожил хожигдлыг харна. Мөн бүлгийн тоглолтуудын онооны зөрүүг харж тооцно. Хасагдах шатны тоглолтууд ганцхан байх ба хожигдсон баг шууд хасагдана. 2023-2024 оны улирлын тэмцээний шагналын санг хасагдах шатанд шалгарсан багуудад хуваагдах бөгөөд, хэр хол амжилттай явснаас шалтгаалж шагналын сан өөр өөр байх аж. Мөн улирлын тэмцээнийMVP, тэмцээний үеийн шилдэг тамирчид зэргийг тодруулах аж. Сонгон шалгаруулалтыг хэсгийн тоглолт болон хасагдах шатны аль алиных нь статистикт үндэслэнэ гэж ээ. 

    In-Season Tournament буюу улирал дундын тэмцээн гэж юу вэ?