MSports logo
Формула 1 уралдааны нисгэгчид оногдуулж болох торгуулийн хэмжээг 1 сая евро болгон нэмэгдүүлнэ
  • Б
    Бэлгүүн

    10 сарын 20

  • Формула 1 уралдааны нисгэгчид оногдуулж болох торгуулийн хэмжээг 1 сая евро болгон нэмэгдүүлнэ

    Формула 1-ийн тэргүүлэгч нисгэгчид оногдуулж болох торгуулийн хэмжээг 1 сая евро болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргасанд багууд цочирдсон байна.

    FIA пүрэв гарагт 250,000 еврогийн торгуулийн дээд хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэн гэж мэдэгджээ. Феррари багийн Чарльз Леклерк үүний хариуд "Би яагаад 1 сая еврогийн торгууль төлөх ёстойг мэдэхгүй байна." гэв. Тэрбээр энэ өсөлтийг "асар их мөнгө" гэж хэлээд "Зарим жолооч нар үүнээс бага цалин авч байна" гэсэн тайлбарыг өглөө.Хаас багийн нисгэгч Кевин Магнуссен энэ тоо "инээдтэй сонсогдож байна" гэж хэлсэн бол "Альфа Таури" багийн Даниэль Риккардо "аймшигтай" гэсэн байна.

    Энэ тоо нь баг, жолооч нарыг дүрэм журмын хамгийн ноцтой буюу аюултай зөрчлөөс зайлсхийхэд чиглэгдсэн бөгөөд аливаа торгууль нь мотоспортыг хөгжүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэхэд чиглэгддэг болохыг FIA онцолжээ. Ямар төрлийн зөрчил үйлдсэн нисгэгч, баг ийм торгууль оногдуулах нь тодорхойгүй байсжээ. Долоон удаагийн аварга Луйс Хэмилтон "Хэрвээ тэд нэг саяар торгох гэж байгаа бол 100 хувь сайн үйлсийн төлөө явж байгаа эсэхийг шалгацгаая. Энэ салбарт маш их мөнгө байгаа бөгөөд илүү сайн хүртээмжтэй байдал, олон талт байдлыг бий болгохын тулд бид хийх ёстой маш их зүйл байна. Энэ бол тэд надаас тэр саяыг авах цорын ганц арга зам юм." гэжээ.  Хэмилтон энэ сарын эхээр болсон Катарын Гран При тэмцээний үеэр зам хөндлөн гарч ирснийхээ төлөө 50,000 еврогоор торгуулсан билээ. Дэлхийн аварга Макс Верстаппен 2021 оны Бразилийн Гран Прид Хэмилтоны машины арын далавчинд хүрсэнийхээ төлөө торгууль оногдуулсан тухайгаа дурджээ. "Хэрэв арын далавчинд хүрэх нь 50 мянган доллар бол би сая гэж юу болохыг мэдмээр байна" гэж тэрбээр асуужээ. Астон Мартин багийн Фернандо Алонсо "Энэ торгуулийн нэмэлт дүн тохиромжгүй сонсогдож байна. Тиймээс би яагаад гэдгийг илүү сайн ойлгох хэрэгтэй байна. Гэхдээ бид аль хэдийн маш элит, маш хаалттай спортод багтаж байгаа. Бид тогтвортой байдал, байгаль орчны талаар зарим сэдвүүдийг хөндөж байна, бид бүгдээрээ энэ спортыг хүн бүрт илүү хүртээмжтэй болгохын тулд хичээж байгаа тул удирдах байгууллага ийм том тоо эсвэл үүнтэй төстэй зүйлийг оруулах нь буруу юм шиг санагдаж байна." гэж өөрийн байр сууриа илэрхийллээ.

    FIA торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг хууль тогтоох байгууллага болох Дэлхийн мотоспортын зөвлөлийг пүрэв гаригт хуралдуулжээ. Дашрамд сонирхуулахад Формула 1-ийн ээлжит гараа энэ амралтын өдрүүдээр Техас мужийн Остин хотод болох АНУ-ын Гран При байх юм.