MSports logo
Зүүн Азийн залуучуудын наадмаас Монголын баг тамирчид нийтдээ 22 медаль хүртээд байна
  • А
    Админ

    8 сарын 21

  • Зүүн Азийн залуучуудын наадмаас Монголын баг тамирчид нийтдээ 22 медаль хүртээд байна

    Манай улсад анх удаа зохиогдож буй Зүүн Азийн залуучуудын спортын наадмын эхний таван өдрийн байдлаар манай тамирчид 3 алт, 7 мөнгө, 12 хүрэл медаль хүртэн тэмцээний хүснэгтийн тав дугаар байранд бичигдэж байна. Өнөөдөр итгэл тавин хүлээж буй чөлөөт бөхийн тэмцээн “Мөсөн өргөө” эхэлж байна. Уг тэмцээнд эрэгтэйчүүдийн 6, эмэгтэйчүүдийн 6 жинд 5 орны 53 тамирчин 2 өдрийн турш өрсөлдөх юм. Өнөөдөр дэвжээнд эрэгтэйчүүдийн 48, 55, 65 кг-ын жин, эмэгтэйчүүдийн 43, 49, 57 кг-ын жингийн барилдаанууд явагдана. Эхний барилдаан эрэгтэйчүүдийн 55 кг-ын жингээр эхлэх бөгөөд Монгол Улсын тамирчин Пүрэв-Ишийн Сумъяабазар БНСУ-ын тамирчин Инсон Бактай дэвжээнд гарна. 

    Харин Волейболын тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд 15:00 цагаас Монгол, Макаогийн эрэгтэй багийн тоглолтоор эхэлнэ. 20:00 цагаас Монгол – Хятад эрэгтэй гэсэн хоёр тоглолттой. Мөн ширээний теннис “Ган Спорт” ордонд 10:00 цагаас эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан хагас шигшээ тоглолтоор эхэлж эр эм хос, холимог хос, ганцаарчилсан төрлийн аваргууд тодорно. 

    Хөлбөмбөгийн тоглолтууд Монголын хөлбөмбөмгийн холбооны талбайд явагдаж буй ба эмэгтэй багуудын шийдвэрлэх тоглолтууд өнөөдөр болно. 12:30 цагаас Хонконг – Хятад, 17:00 цагаас Монгол – БНСУ гэсэн сонирхолтой тоглолтууд биднийг хүлээж байгаа. 

    UG Arena-д өнөөдөр сагсан бөмбөгийн гурван тоглолттой. 15:00 цагаас Монголын эрэгтэй шигшээ баг Хонконгтой, 17:00 цагаас Хонконг – Хятад эмэгтэй, 19:00 цагаас Хятад, Макаогийн эрэгтэй  багийн учраатай. 

    Харин хөнгөн атлетикийн тэмцээн өчигдөр эхэлсэн ба өнөөдөр эр эм 200 м, эмэгтэй гурвын харайлт, эр эм 400 м, 3000 м гүйлт, эмэгтэй зээрэнцэг шидэлт, эрэгтэй бөөрөнцөг түлхэлтийн тэмцээнтэй. 

    Одоогийн байдлаар манай тамирчдын хүртээд буй медалийн жагсаалт:

    Алтан медаль

    • Жүдо бөх эмэгтэй 44 кг - Тогтбаатарын Отгонжаргал
    • 3х3 сагсан бөмбөг – Монголын эрэгтэй шигшээ баг
    • Эрэгтэй бокс 54 кг – О.Энхсайхан

    Мөнгөн медаль

    • Жүдо бөх эрэгтэй 55 кг -С.Мөнх-Оргил
    • Эмэгтэй бокс 50 кг – Б.Саруул 
    • Эмэгтэй бокс 60 кг – Д.Гэрэлсайхан
    • Эрэгтэй бокс 51 кг - Х.Дөлгөөнсайхан
    • Эрэгтэй бокс 63,5 кг – Ү.Баасандаш
    • E-SPORT - KING OF FIGHTERS - Б.Мандахнаран

    Хүрэл медаль

    • Жүдо бөх эмэгтэй 63 кг - Х.Маралмаа
    • Жүдо бөх эрэгтэй 60 кг - Б.Мөнгөнхуяг 
    • Жүдо бөх эмэгтэй 52 кг - Т.Ариунзаяа 
    • 3х3 сагсан бөмбөг – Монголын эмэгтэй шигшээ баг
    • Эрэгтэй бокс 48 кг – О.Түвшинзаяа
    • Эрэгтэй бокс 57 кг – Э.Мөнх-Эрдэнэ
    • Эрэгтэй бокс 60 кг – У.Алтангэрэл
    • Эрэгтэй бокс 67 кг - Б.Очирдарь
    • E-SPORT - VR TENNIS төрлийн Д.Мандах
    • Эмэгтэй бокс 54 кг – Э.Номундарь
    • Таеквондо эмэгтэй +63 кг -  П.Удвал
    • Таеквондо 73 кг – Ш.Ингүүн
    • Таеквондо +73 кг – Э.Цогжавхлант
    • Таеквондо 63 кг – Г.Энхчимэг
    Зүүн Азийн залуучуудын наадмаас Монголын баг тамирчид нийтдээ 22 медаль хүртээд байна