1995 оны 3-р сарын 2-нд төрсөн. Солонгост 11 настай байхдаа сургуульд сурах гэж очсон. Эхний хоёр, гурван жилдээ сургалтад сууж, дунд сургуульд байх үеэс сагсаар тоглож эхэлсэн. Төрсөн дүүтэйгээ хамт Солонгост очсон. Ханиндаа өссөн болохоор дүүтэйгээ их дотно. Манай ээж Монголд байдаг. Ковидоос хойш нутагтаа 3 жил ирээгүй байж байгаад 2022 онд Монголдоо ирсэн. Монголд ирээд дээд лигт тоглох гоё байгаа. Миний өндөр 192 см. Бага байхдаа гайгүй өндөр хүүхэд байсан. Өндөр болохоор сагс сонирхож, сагс тоглох болсон. Манай дүү 190 см өндөртэй, бараг надтай чацуу. Манай гэрийнхэн ер нь намхан. Хамаатнууд маань сагс үзэх дуртай хүмүүс байдаг.
Анх сагс тоглоод Солонгосын дээд лигийн багт багтана, ийм амжилтад хүрнэ гэж төсөөлж байгаагүй. Их сургуульд ороод сагсан бөмбөгийн өрсөлдөөнд Солонгост маш ширүүн, хэцүү байдгийг мэддэг болсон. Өөрийгөө шахаж, хичээхгүй бол багт ороход хэцүү юм байна гэж бодсон. Тэр үеэс эхлээд бэлтгэлээ улам сайжруулж, шидэлтийн бэлтгэл их хийсэн. Тийм болохоор Азийн наадамд тоглож, дараа нь Солонгосын дээд лигт тоглох болсон гэж боддог.
2018 онд Солонгосын дээд лигийн драфтад орсон. Солонгосын дээд лигийн шалгаруулалтын хувьд скаутуудад нь их сургуулийн багуудын тоглолтуудыг их үздэг. Энэ тоглогч юунд сайн байна, аль багт хэрэгтэй гэх мэт зүйлийг судалж, харч авдаг. Самсунг багт орсон тухайд багт орсон доо баярласан. Багт орж чадахгүй хүмүүс их байдаг учраас дээд лигийн баг намайг сонгосонд талархан хүлээн авсан. 2018 оны Азийн наадамд орсны дараа 11-р сард нь багтаа орсон. Манай гэр бүлийнхэн драфтын өдрийг мэдэж байсан болохоор хүлээж байгаад намайг багт орсныг тэр үед мэдсэн. Солонгосын дээд лигт орох мөрөөдөлдөө хүрсэн болохоор маш их баяртай байсан даа. Их л баяртай байсан.
Монголын дээд лигт "IHC Apes" багаас Билгүүн /Бэбэ/ ах минь хамт тоглох уу гэж санал тавьсан. Харахад гайгүй залуу хүмүүстэй баг болохоор сонирхоод орохоор болсон юм. Одоо хоёр дахь жилдээ тоглож байгаа. Бүтэн улирал тоглох гэж ирсэн дээ гоё байна. UG Arena заал нь ч гоё санагдсан. Фэнүүд тоглолт их үздэг болсон нь сонирхолтой байсан. Манай багийнхан намайг анх ирэхэд миний ааш зан бол гоё гэсэн. 2, 3 сар өнгөрөөд одоо сүүлдээ бүүр Монгол зантай болсон байна шүү гээд шоолоод л байгаа.
Монгол гэж хэлэхгүй л бол Солонгосчууд намайг Солонгос л гэж боддог. Монгол гэж хэлэхээр битгий худлаа ярь гэх мэт инээдэм болгоод байдаг. Солонгост найзалдаг хүмүүс бүгд Солонгос хүмүүс. Багаасаа хамт сагс тоглож өссөн, сүүлд хамт тоглодог гээд сагс тоглодог Солонгос найзууд байгаа даа. Монгол найзууд Солонгост ер нь байхгүй, Солонгос найзуудтайгаа уулздаг.
Msports app-ын Plus+ хэрэглэгч болсноор мэргэжлийн дасгалжуулагчдын видео хичээлүүдийг хэзээ ч хаанаас ч үзэх боломжтой. Апп татах: https://onelink.to/wvgkqe
Солонгос дахь бэлтгэлийн хувьд өглөө нь фитнесс хийнэ. Өдөр нь багийн бэлтгэл, орой 7, 8 цагийн үед хувийн бэлтгэл гээд өдөрт 3 бэлтгэл хийдэг байсан. Солонгосын Кёнги-ди Юн гэдэг газар манай бэлтгэлийн заал байдаг. Би заалнаасаа 10 минутын зайтай газар амьдардаг. Солонгосын хувьд бэлтгэлийн зааландаа ойрхон байдаг болохоор бэлтгэлээс хоцрох, таслах гэсэн тохиолдол байхгүй. Үнэхээр шалтгаан байвал дасгалжуулагч, багийнханд хэлнэ.
Краш гэвэл Single's Inferno 3-ийн Хажон гээд охин.
Би чөлөөт цагаараа кино үзэж, найзуудтайгаа уулзах дуртай. Хагас, бүтэнсайнд л амарна. Бусад үед бэлтгэлээ хийдэг. Аймшгийн киноноос бусад кинонуудыг үзчихдэг. Idol сонирхдоггүй. Дууны хувьд поп болон хип хоп дуу сонсох дуртай.
Эмэгтэй хүний биед орох боломж байсан бол модель хийж үзэх байсан юм болов уу.
Монгол, Солонгосын ялгаа нээх байхгүй. Солонгост түгжрээ их байдаг болохоор ялгаагүй гэж бодож байна. Монголд сүүлийн үед барилга их баригдсан гэж харагдсан, тэрнээс бусдаар ижилхэн байна. 50 нас хүрээд Монголдоо ирж амьдарна гэж боддог. Лагер, зуслангийн агаар гоё санагддаг. Нутагтаа ирж амьдарна гэж боддог доо.