1986 онд Өмнөговь аймгийн Ноён суманд төрсөн. Ам бүл зургаа. Ээж, аав, хоёр эгч, нэг ах. Түүний аав сагс тоглодог байсан. Ах нь Б.Мөнхсайхан нь Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд нэг жил сурч, Цэвэрбал дасгалжуулагчийн удирдлага дор сагс тоглож байгаад, Японд Америк хөлбөмбөг тоглохоор явсан.
Мөнхболд нь сагсан бөмбөгийн спортоор 8, 9-р ангиасаа хичээллэж эхэлсэн. 2004 онд оюутан болж Цэвэрээ багш дээр ирж, сагсны үндсэн зүйлсийг сурч эхэлсэн. Сагсаа больчихмоор санагдсан үе байгаагүй. Цэвэрбал дасгалжуулагч маш сайн зааж, зөвлөдөг байсан болохоор шантарч, болимоор үе байгаагүй. Сагсан бөмбөг нь багийн спорт учраас IQ өндөр шаарддаг, өөрийн хувьд хичээллэх хамгийн боломжтой спорт гэж үзсэн учраас татагдсан.
Оноо аваад хийдэг “celebration”-ий хувьд багаа сэргээх зорилготой, эсрэг багийгаа нервтүүлэх гэж тухайн үеийн нөхцөл байдалд өөрийн эрхгүй гардаг.
Сагсан бөмбөгийн спортоос гадна волейболын спортод дуртай. Чөлөөт цагаараа найз нөхөдтэйгөө агаар салхинд гарах дуртай. Гэр бүлээрээ амарч, салхилах дуртай.
Амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр бол эхнэрээ зөв сонгосон явдал. Гэр бүлийнхнээ хараад хайрлаж, бахархдаг. Мөнхболд нь 3 охинтой, хоёр бага нь ихэр.
Залхуу бууз болон будаатай хуурганд хамгийн их дуртай. Залхуу буузыг хөдөө бага байхдаа иддэг байсан учраас дуртай. Өөрөө хоол муу хийдэг болохоор будаатай хийхэд амар байдаг учраас будаатай хуурга хийж идэх дуртай. Уг нь түүний мэргэжил зочид буудал, зоогийн газрын менежмент мэргэжилтэй.
Үнэнч, шударга эмэгтэй хүнд дуртай. Эхнэрийнхээ халамжтай, тэмцээн уралдаанд явж байхад арын албаны бүх зүйлийг бат, сайн зохицуулдаг зан чанаруудад нь дуртай.
Монгол улсын сагсан бөмбөгийн 2007-2014 онд сагсан бөмбөгийн шигшээ багт тоглосон. Танан Гарьд багийн хамт 2013, 2019, 2020 оны дээд лигийн аварга. 2019 оны УАШТ-ий гурвын зайн шидэлтийн аварга. Энэ спортоо Монгол улсын хүүхэд, залуучуудад таниулж, хайртай дуртай болгохын тулд хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Олон, олон хүүхдүүдийг сагсан бөмбөгт хайртай болоосой гэж хүсдэг.
Амьдралд хамгийн чухал зүйл гэр бүл. Аав, ээж, ах, эгч, эхнэр, хүүхдүүд амьдралд хамгийн чухал гэж үздэг. Гэр бүлийн хүмүүжил чухал гэж боддог учраас аав, ээжээсээ үлгэр дуурайлал авдаг.
Сэтгэлээр унасан үедээ хүнтэй ярилцаж, зөвлөгөө авахыг хүсдэг. Гэр бүл, найз нөхөд, ах эгч нараас зөвлөгөө авахыг боддог.