1999 онд Дарханд төрж өссөн. Ам бүл зургаа. 2 ах, 1 эгчтэй айлын бага. Спортын удам байхгүй. Том ах нь автоспортоор хичээллэдэг.
Тэшүүрийн спортоор анх 7 настайгаасаа хичээллэж эхэлсэн. Төгөлдөр хуурын дугуйланд явдаг байхдаа сургалтынхаа төлбөрөөр ангийнхаа хүүхдүүдийг дааж коток дээр тоглоод анх тэшүүртэй танилцаж байсан.
Шантрах үе зөндөө байдаг. Шантарсан ч олимпын аварга болно гэдэг том зорилготой байсан учраас өөрийгөө зоригжуулдаг байсан. Хамгийн сүүлд 2018 маш их шантраад бэлтгэлээ орхисон. Хэнээс ч хамааралгүй мөсөн дээр гулгах тэшүүрийн спортын хамгийн гоё нь.
Чөлөөт цагаараа гэртээ ганцаараа эсвэл найзуудтайгаа уулзах дуртай. Гэртээ ганцаараа байхдаа makeup хийх дуртай.
Амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр бол тэшүүрийн спортыг орхиод дахиж сурах өөрийгөө хөгжүүлэх байсан.
Өөрийгөө алдахаас хэн ч биш болох вий гэхээс хамгийн их айдаг.
Sizzle 51-н бургерт хамгийн их дуртай. Яагаад гэвэл талх нь Homemade Bun гэрийн аргаар өөрсдөө хийдэг болохоор.
2016 онд Норвегийн Lillehammert болсон залуучуудын олимпын холимог багийн төрлийн аварга, олимпын рекордыг багаараа эзэмшдэг. МУ-н рекорд амжилтыг эзэмшдэг.
Гэр бүл хамгийн чухал гэж үздэг. Ааваасаа маш их үлгэр дуурайлал авдаг.
Сэтгэлээр унасан үедээ асуудлаа маш сайн нухацтай бодож өөрийгөө тайвшруулдаг.
Түүнийг дэмждэг, эрхлүүлдэг эр хүнд дуртай.