1995.05.31-нд Дархан-Уул аймагт төрсөн. 10 жилээ төгстлөө Дархан-Уул аймагт сурсан. Ам бүл дөрөв. Дээрээ нэг ахтай. Ахыгаа маш их хайрлаж, хүндэлж явдаг. Ахаасаа байнга үлгэр дуурайлал авч, мэдэхгүй чадахгүй зүйлээ ахаасаа асууж, зөвлөдөг. Спортын удам байхгүй. Гэхдээ ааваасаа их зүйл суралцсан. Аав нь хоёр хүүтэйгээ хөлбөмбөг, сагс тоглож, хамт гүйдэг байсан учраас аавынхаа нөлөөлөлд автдаг байсан. Аав нь Алтанхөлөгтэй зэрэгцэж суугаад, хамт суниая гэж үргэлж уриалж, дасгал хөдөлгөөнтэй байлгаж ирсэн. Түүний ээж нь залуудаа балетаар хичээллэдэг байсан. Одоо ээж нь нийтийн цэнгээнт бүжгээр хичээллэдэг. Хүүтэйгээ бүжиглэхийг маш их хүсдэг тийм хүн байдаг.
Бүжгийн спортоор 4, 5 настайгаасаа цэцэрлэгт байхаасаа хичээллэж эхэлсэн. Тухайн үед цэнгээнт бүжиг болон зохиомжит бүжгийн тэмцээн их болдог байсан. Яг яагаад бүжиглэх болсон шалтгаанаа сайн санадаггүй, их бага байсан болохоор ухаан ч ороогүй шахуу байсан. Хөдөлгөөнтэй эвсэлтэй байсан болохоор шалгуулж, тэнцээд бүжиглэх эхэлсэн байх гэж боддог. Бүжиглэхэд гоё мэдрэмж авдаг учраас бүжиглэхдээ дуртай байсан. Шантрах үе урлаг, спортын хувьд мөнгөнөөс болдог юм шиг санагддаг. 10 жилд байхдаа бүжгээр хоолоо олж идэх биш хичээл номоо хөөе гээд бүжгээсээ хөндийрч байсан удаа байгаа. Их сургуульд ороод урлагийн наадам болоход бүжгийн багт орсон. Тухайн үед бүжгийн үзүүлбэрт бэлдэж байсан багш нь түүний найз Ори болон Хөлгөө хоёрыг шинэ бүжгийн хамтлаг нээгдэж байгаа очиж шалгуулахыг зөвлөсөн. Очиж шалгуулаад шинэ найз нөхөд, хүрээлэлтэй болоод бүжигтээ эргэж дуртай болоод “Moondance” хамтлаг байгуулагдсанаас нь хойш өдийг хүртэл хамтлагтаа бүжиглэж байгаа. Хамтлагтаа бүжиглэж байхдаа мөнгөтэй.
Чөлөөт цагаараа спортоор хичээллэх дуртай. Хөлбөмбөг, сагс, теннис гээд спортод хайртай. Кино үзэх дуртай. Ном унших дуртай, хааяа бас и-спортоор хичээллэдэг. Ууланд, цэвэр агаарт юм бодож алхах дуртай.
Амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр нь бүжгээ орхиогүй явдал. Бүжгийн спортоо орхимоор санагдах үеүд байсан ч тэр үеийгээ давж туулаад, бүжигтээ тууштай байгаа даа хамгийн зөв шийдвэр гэж боддог.
Бага байхдаа уснаас их айдаг байсан. Том болоод сэлж сураад уснаас айхаа больсон. Алтанхөлөгийг бага байхад ээж нь усанд живэхээ шахсан тэрнээс болоод уснаас айсан. Амьтадаас могойноос илүү их байдаг. Яагаад ч юм гэнэт хатгачих юм шиг, могойноос биеэ хамгаалж чадахгүй юм шиг санагддаг. Айснаасаа болоод бүр жаахан байхдаа хөдөө мал хариулж явж байхдаа могой хараад айгаад реакциараа чулуу авч шидээд алчхаж байсан удаатай.
Ээжийнхээ хийсэн гарын хоолонд нугасгүй, маш их дуртай. Ээж нь сэтгэлээ гаргаж үргэлж хоол хийж өгдөг учраас дуртай байдаг. Бэлтгэлээ тараад хэдэн цагт ч гэртээ ирсэн, өглөө хэдэн цагт ч эрт бэлтгэлтэй явахад эрт босоод ээж нь маш хурдан халуун хоол хийгээд өгдөг учраас тэр их сэтгэл шингэсэн хоол хамгийн их амттай байдаг. 7. Эмэгтэй хүний тууштай, хөдөлмөрч, хичээнгүй, тэвчээртэй зан чанаруудыг биширдэг.
Эмэгтэй хүний тууштай, хөдөлмөрч, хичээнгүй, тэвчээртэй зан чанаруудыг биширдэг.
Бүжгийн спортын латин формишин төрлөөр Монгол улсын долоон удаагийн аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хамтлагаараа дөрвөн удаа финалдсан. Бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер цолтой. Цаашид дэлхийд амжилттай олон сайн шавь нар бэлдэнэ гэж боддог.
Зөв, бурууг ялгаж сураад бурууг үйлдэхгүй амьдрахыг хичээдэг. Үлгэр дуурайлал ахаасаа авдаг. Мөн ойр дотнын найз нөхдөөсөө үлгэр дуурайлал авдаг.
Сэтгэлээр унасан үедээ аль болох ганцаараа байхыг илүүд үздэг. Сайхан уйлчихвал тайвширчихдаг. Сэтгэлээр унасан үедээ ганцаараа байж өөрөө, өөртэйгөө ярилцахыг боддог.