Сүхбаатар аймгийн Онгон суманд 1980 онд төрсөн. Ам бүл 5 /эхнэр, 3 хүүхэдтэй/ Урлаг, Спортын удам гэх юм байхгүй малчин удамтай.
Жүжигчин хүний хувьд бие бялдраа хөгжүүлэх, жүжигчний ур чадвараа сайжруулах үүднээс 2015 оноос жюү жицүгийн спортыг сонирхож хичээллэж эхэлсэн… Анх жюү жицү хийж эхлэхэд өөрийгөө хөдөлгөөний дутагдалд орсноо мэдээд тууштай хичээллэхээр шийдсэн, амархан зүйл гэж байхгүйг мэдэх учраас шантрах үе байсангүй харин яаж сайжрах вэ гэсэн хорхой л их хөдөлсөн.
Спортын бусад төрлүүдийг ойлгож үздэг сайн үзэгч сонирхогч фэн… Чөлөөт цагаараа жюү жицү л хийж амардаг болсон доо.
Амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэр бол жүжигчин хэмээх мэргэжлийг сонгосон нь өнөөдрийн Өскөө болох алдаагүй сонголт гэдэгтээ итгэлтэй байдаг.
Гэм хийсэн биш юунаас айхав дээ.
Найрсаг зочломтгой бүсгүйчүүдийг хайр ивээг
Дуртай хоол өөрийн мэдэлгүй цуйван харахаараа л идмээр, амсмаар санагддаг шүү
Японд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд ХҮРЭЛ медаль хүртсэн маань итгэл төрүүлсэн урам авсан сайхан мөч байсан энэ маань миний хувьд амжилт юм даа.
Энэ спортоор хичээллэснээс хойш өөртөө бас нэгэн өөрчлөлтийг хийхийг хүссэн энэ бол муу зуршлаасаа салах /архи тамхи/ холдох…учир нь стресс сэтгэл санааны тавгүй байдлаа жюү жицү хийж тайлдаг болсон өөртэйгөө тэмцэх өөрийгөө ялан дийлэх зарчмаар стрессээ тайлж өөрийгөө хөгжүүлж байна шүү ккк
Жюү жицүгийн холбоо маань АНДЛАЛ*ХҮНДЛЭЛ*ХӨГЖИЛ хэмээж эрхэм зорилго дор нэгдсэн залуусын нэгдэл,мэдээж сайн сайхныг дэлгэрүүлэх гэж яваа хүмүүстэй хөл нийлж алхах нь бахархалтай сайхан байдаг энэ спортоор хичээллэж ийм хамт олон дунд орж ажилласнаар илүү их том хүсэл мөрөөдөлтэй өөдрөг алхах болсон шүү БИД ХАМТДАА ИЛҮҮ ИХИЙГ БҮТЭЭНЭ