MSports logo
BTS хамтлагийн гишүүн Жин, олимпын бамбар зөөхөд оролцоно
  • Т
    Төгсбаясгалан

    7 сарын 5

  • BTS хамтлагийн гишүүн Жин, олимпын бамбар зөөхөд оролцоно

    Парис 2024 наадмын бамбар зөөх элч, төлөөлөгчдийн нэгээр "BTS" хамтлагийн дуучин Жин сонгогдсон байна. Дуучин Жин ойрын хугацаанд Франц руу явж бамбар зөөх ажиллагаанд оролцох боловч яг хэзээ, хаана, хэдэн цагт гэх мэдээллүүд нь тодорхойгүй байна. Түүнийг хэрхэн бамбар зөөх элчээр сонгосон нь мөн адил тодорхойгүй байгаа ч сүүлийн үед дэлхий дахинд танигдсантай холбоотой хэмээн шүтэн бишрэгчид нь дүгнэжээ. 

    BTS хамтлагийн гишүүн Жин, олимпын бамбар зөөхөд оролцоно

    Мөн "BTS" хамтлаг нь өөрийгөө хайрлах үзлийг уриа болгон ашигладагтай холбон тайлбарлаж буй хүмүүс ч бий.  Өдгөө 31 настай Жин өнгөрсөн сар БНСУ-ын хугацаат цэргийн албаа нэр төртэй хаагаад ирсэн ба хамтлагаасаа хамгийн анх цэрэгт явсан гишүүн билээ. Одоогийн байдлаар дебют хийх журмаар хэд хэдэн телевизийн шоунд оролцож байна. Мөн шинэ дуу гаргахаар ажиллаж буйгаа инстаграм хуудсандаа нийтэлсэн билээ.