Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны спортын XXXIII наадам Франц Улсын нийслэл Парис хот болно. Франц Улс олимпыг 1896 оноос хойш гурав дахь удаагаа нутагтаа зохион байгуулах эрх авсан. Тэд 1900, 1924 онд олимп зохион байгуулсан. Францчууд 100 жилийн дараа дахин хүн төрөлхтний хамгийн том баяр наадмыг хүлээж авахаар бэлтгэл ажлаа базааж байна. Энэ удаагийн олимпод 200 гаруй орны 11 мянга орчим тамирчин 32 спортын төрөлд хурд, хүч, ур чадвараа гайхуулан уралдана.
Француудын 100 жилийн дараа нутагтаа хүлээн авч буй олимпын нээлт цэнгэлдэх хүрээлэнд бус Сена мөрөн дээр болохоороо онцлогтой бөгөөд олны анхаарлыг татаж байгаа юм. Парисын олимпын ивээн тэтгэгчээр “Алибаба”, “Бриджстоун”, “Кока Кола”, “Делойтте”, “Самсунг”, “Панасоник”, “Тоёота” тэргүүтэй дэлхийд тэргүүлэгч 73 компани ажиллана. Зохион байгуулагчид 250 мянган ажлын байр шинээр бий болгож, 10.7 тэрбум еврогийн орлого олохоор тооцоолсон байна. Олимпын үеэр 15 сая жуулчин Парист очих үзүүлэлт гарчээ. Олимп зохион байгуулагчид 32 спортын төрөлд 10 сая тасалбар борлуулахаас өнөөдрийн байдлаар 7.2 саяыг нь зарсан байна.