1990 онд Улаанбаатар хотод төрж өссөн. 2 дүүтэй, айлын том охин. Ам бүл 4. Нөхөр, 2 охины хамт амьдардаг. Гэр бүлд спортын удам байхгүй гэхдээ аав нь ширээний теннис, волейбол их сайн тоглодог. Ээж нь залуудаа уран нугардаг байсан гээд хоёулаа их авьяастай хөдөлгөөнтэй хүмүүс байсан.
2004оны Афины олимп буудлагын төрөл телевизээр гарч байхыг аавтайгаа хамт үзээд маш их таалагдсан. Тэр тэмцээнд Гар бууны финалын тэмцээн болж 18 настай охин түрүүлж алтан медаль авч байсан нь сэтгэлд их хүрсэн. Аав нь дэмжиж энэ спортод хөтлөн оруулсан. Тэгээд 2005 онд анх урт бууны Снайпер клубт хичээллэж эхэлсэн. Буудлагаар хичээллээд 2009 онд Монголдоо 600 онохоос 600 онож рекорд тогтоож байсан минь их сайхан санагддаг.
Хувь хүний хөгжилдөө анхаардаг. Мөн 2 жоохон хүүхэдтэй учир гэр бүл хүүхдүүддээ цаг их гаргахыг хичээдэг. Мөн усанд сэлэх дуртай.
Амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр бол итгэл үнэмшлээ сольсон минь.
Яаг одоо бодохоор тийм ийм гэж хэлэхэд хэцүү байна том болцон болохоор кк ????. Хүүхэд байхдаа боддог мөрөөдөг байсан дүр бол X-men киноны storm эмэгтэйн дүр таалагддаг байсан.
Нөхрийн хийсэн бүх хоол кк. Яагаад гэвэл манай нөхөр маш сонирхолтой амттай гоё гоё хоол хийж өгдөг .
Нэг том юм хийж бүтээх гэхээс илүү хүмүүст үнэ цэнэ нэмэхийг хичээдэг. Нийгэм бас ийм тийм гэхээс илүү хүмүүс бие биеэ гэх сэтгэл бусдыгаа хайрлах хайраа битгий алдаасай гэж хүсдэг.
Мото: Өөрийгөө олсон хүн бусдад олддог. Ш.АМАРТҮВШИН лектор үлгэрлэдэг. Амьдралд чухал зүйл бол: үнэт зүйл , итгэл, хайр, бас гэр бүл
Өөрийгөө сайн ажигладаг өөртөө цаг гаргаж дүгнэлт хийдэг. Ихэнхдээ хайртай дотнын хүмүүс найзуудтайгаа хамт сууж юм ярих гоё хоол хийх мэтээр цагийг өнгөрөөдөг.
Армийн аварга , оюутны дэлхий аварга, оюутны универсадын мөнгө, азын аваргын мөнгө хүрэл, улсын олон удаагийн аварга рекорд тогтоосон.