1986 онд Эрдэнэт хотод төрсөн. Ам бүл дөрвүүлээ, айлын том доороо 1 дүүтэй. Одоо эхнэр болон 2 охинтойгоо амьдарч байгаа. Аав нь цанын спортоор идэвхтэй хичээллэдэг тамирчин хүн байсан. Ээж нь хөнгөн атлетикийн 4 төрөлтөөр хичээллэдэг байсан. Эмээ нь Гимнастикч. Өвөө нь тэшүүрийн мундаг тамирчин байсан. Спортын удамтай.
Усан спортоор 1994 оноос идэвхтэй хичээллэж эхэлсэн. Ээжийнх нь төрсөн дүү нь усанд сэлэлтийн спортын мастер хүн байдаг. Эгчээсээ үлгэр дуурайлал авч усан сэлэлтийн спортод татагдаж орсон. Түүнийг бага байхад бусад спортын секц дугуйлан ховор байсан. Түүнд хамгийн ойр нь усан спорт байсан. Усан спортоор хичээллээд хамгийн сайхан зүйлийг нь одоо л мэдэрч байгаа. Тэр юу вэ гэвэл дуртай зүйлээ хийгээд, дуртай спортоо бизнес болгоод амьдраад хөрөнгөө олоод хүмүүст бас хэрэгтэй зүйлүүдийг хийгээд явж байгаа нь хамгийн гоё мэдрэмжүүдийг өгч байгаа.
Айхтар хобби гэх зүйл байхгүй ч чөлөөт цагаараа кино үздэг. Найруулагч нь энэхүү киногоороо юуг хэлэхийг хүссэнийг ухаж, бодож үзэх дуртай. Усан спортоос гадна буудлагын спортоор нэг хэсэг хичээллэж үзсэн. Эхнэр маань буудлагын спортын тамирчин. Тийм учраас эхнэртээ тус болж болох юу байна мөн мэдэрдэг мэдрэмжүүдийг нь тулд хийн гар буугаар хичээллэж байсан. Түүнд маш их таалагдсан учраас хобби талдаа хөгжүүлнэ гэвэл буудлагын спортыг сонгоно.
Амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр нь спортдоо тууштай байхаар шийдсэн явдал. Өмнө нь спортоор хичээллэж байгаад тодорхой амжилт гаргасны дараа өөр зүйл хийнэ гэсэн бодол төсөөлөлтэй байдаг байсан. Харин миний ментор надад чи яг юунд дуртай вэ? Юуг хийвэл чи хамгийн их аз жаргалтай байх вэ? Тэр зүйлээ хөгжүүлж, тэр зүйлдээ хөрөнгө оруулах хэрэгтэй гэдэг зөвлөгөө өгсөн. Үүнээс спортоо бизнес болгох санааг анх олж авсан.
Цуцашгүй, хурд, хүчтэй байх SUPERPOWER-той болно. Яагаад гэвэл нас бол тоо гэдэг шиг өндөр настай болсон ч ажиллах чадвар сайтай байхыг хүсдэг. Одоо 36 настай бие махбодоо, өөрт байгаа боломжуудаа хараад өөрийн хамгийн оргил үеэсээ ч илүү байх боломжтойг онолын талаас нь олж харсан. Тийм учраас цуцашгүй хурд хүчийг л хүсэх байх.
Тогтсон энэ хоолонд дуртай гэсэн юм байхгүй. Яг тогтсон стандарт баригдахгүйгээр өөрөө амттай хоол хийх дуртай.
Монголчууд маань нийтээрээ усанд сэлж сураасай гэж хүсдэг. Мөн устай орчинд чөлөөтэй байж уснаас кайф авдаг байгаасай мөн нийтээрээ хөдөлгөөний зөв дадал зуршилтай эрүүл байгаасай гэж хүсдэг.
Түүний эхнэр Янжинлхам буудлага спортын тамирчин. Бие биеэ маш сайн ойлгодог нь спортын хүнтэй гэр бүл болсны хамгийн том давуу тал. Түүний төлөө өөрийгөө өөрчилж чаддаг зан чанарт нь хамгийн их дуртай.
Сэтгэлээр унахыг надад шийдэх ёстой ямар нэгэн шалгуур болон тухайн үедээ хэцүү санагдаж байгаа нөхцөл байдлыг гэж тодорхойлно. Цаг гаргаж байгаад ганцаараа нухацтай бодож суудаг. Тэрбээр Христэд итгэгч. Итгэгч нар чимээгүй цаг гэж гаргадаг. Чимээгүй сууж Библи уншиж, маш олон хаадын түүхээс тэдэнд тулгарч байсан бэрхшээлүүдээс суралцдаг.