Бөх Баядынхан хэмээх ургийн овогтой. 1997 онд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл тав. Аав, ээж, ах, дүүгийн хамт амьдардаг. Бөх Баядынхан хэмээх ургийн овогтой. Чөлөөт бөх, үндэсний бөхөөр хичээллэж ирсэн бөхийн удамд төрж өссөн. Гэрээс ганцаараа волейболчин. Түүний өвөө Монгол үндэсний дархан аварга, чөлөөт бөхийн олимпын мөнгөн медальт Хорлоогийн Баянмөнх. Түүний аав нь улсын гарьд Баянмөнхийн Гантогтох юм.
17 настайдаа Японд анх очсон. Японд очсон цагаасаа волейболын спортоор тууштай хичээллэх болсон. Волейболын спорт баг хамт олноороо байдаг нь хамгийн их таалагддаг. Гоё найзуудтай болох нь гоё байдаг. Хамтлаг хамтаараа лаг гэдэг шиг багаараа бүх зүйлд хамт байж нэгнээ гэсэн сэтгэлтэй, нэгэн зорилгын төлөө байдаг учраас энэ спортод дурласан. Волейболоор хичээллээд мэргэжлийн лигт легионер тоглогч болох саналууд ирсэн мөч хамгийн бахдам үе байсан. Давхар, давхар өөр, өөр улсуудын лиг, багуудаас санал ирж бодож, сонголтоо хийх мөч хамгийн сайхан байсан.
Чөлөөт цагаараа кино үзэх хамгийн дуртай. Дуртай кино гарч байвал ганцаараа байсан ч хамаагүй кино театрт дуртай кино үзэхээс буцахгүй. Бэлтгэл, сургуулилтгүй үеүдэд өөрийн сэтгэлзүй, тухайн байдал /mood/-ээсээ хамаарч ямарваа нэг зүйл хийдэг. Унтах мүүдтэй байвал унтчихна Волейболоос гадна сагсан бөмбөгийн 3х3 төрлийг үзэх дуртай. Найз Лхамкаагийнхаа тоглолтуудыг үзэж, дэмжих дуртай. Өөрөө ч хааяа сагс тоглох сонирхолтой. 3х3 төрлийг хэцүү бас гоё спортын төрөл гэж боддог.
Япон явснаар биеэ дааж эхэлсэн. Тухайн үедээ амьдралд гаргасан сайн, муу бүх шийдвэр надад хамаарч ирдэг гэдгийг хамгийн ойлгож байсан мөч. Тийм ч учраас Япон явах шийдвэр гаргасан нь амьдралд гаргасан хамгийн зөв шийдвэр байсан.
Өөрийн суперпауэрийг удирдаж чаддаг хүчтэй болох байсан. Superpower-тай байж болох байсан бол тал бүрийн өөрийн чадварыг удирддаг чадвартай байх байсан. Байгаль дэлхийг авармаар байвал байгаль дэлхийн хүчтэй болж, ган гамшиг болбол ус бороо оруулдаг хүчтэй, харагдахгүй далд болох хэрэг болбол нууцлагддаг хүчтэй болох байсан. Бүх хүчээ өөрөө удирдаж, зохицуулдаг болбол гоё.
Энэ амьдралдаа аз жаргалтай байхыг хүсдэг. Хором мөч бүхэнд жаргалтай байхыг хүсдэг. Хүнтэй маргалдахыг ерөөсөө хүсдэггүй. Өөрийнхөө бодлыг чөлөөтэй илэрхийлж, харамсахгүй амьдарна гэж Япон явахдаа шийдэж байсан. Нийгэм зөв, чөлөөтэй байхыг хүсдэг ч чөлөөтэй байна гэж буруу тийшээ задрааж байж болохгүй. Ахмад хүнээ ч хүндэлдэг, залуучуудыгаа ч хүндэлдэг. Нэгнээ сонсдог, өөрийн гэсэн үзэл бодолтой, үзэл бодолдоо үнэнч эрүүл нийгэм байгаасай гэж хүсдэг.
Дуртай хоол зутан шөлөнд дуртай. Pumpkin soup байвал болчхож байгаа нь тэр. Шингэн, шингэц сайтай хоолонд дуртай. Хүнд хоол идэхээр бие хүндрээд хэвлий хэсгээр өргөсөөд байгаа юм шиг тавгүй мэдрэмж төрөөд байдаг. Эрүүл мэндээ боддог. Заримдаа fast food идэх дуртай. Гоё хоол идэхээр аз жаргалтай байдаг учраас дэлбэртлээ гэж ярьдаг даа хантлаа түргэн хоол идэх дуртай.
Аав, ээжийгээ, өвөө, эмээгээ баярлуулж амьдрахыг л хүсдэг. Амьдралдаа хийж бүтээхийг хүсдэг зүйл аз жаргалтай байх. Гэр бүлийнхнийгээ аз жаргалтай байлгавал хүн болсны утга учир гарч байгаа юм шиг санагддаг.
Легионер тоглогчоор Японы лигт тоглох болсон үеэс өөр багууд Хандааг авна шүү гэж хэлсэн байсан гэсэн. Ирээдүйтэй, өөрийн гэсэн “play style”-тай гэж багш нар хэлдэг байсан. Оюутны 1-р лигийн 1 мөнгө, хоёр хүрэл медальтай. Японы мэргэжлийн лигийн 2-р дивизоноос 4-р байрт шалгарсан. Тайваний лигийн 1-р дивизоноос мөнгөн медальтай, Филиппиний премьер лигийн “Invitational Conference”-ээс мөнгөн медаль өчигдөрхөн хүртсэн. Motivation, мотиваци авдаг хүн бол ээж. Ээж байхгүй бол амьдрал утгагүй. Аав, ах, дүү, найзууд , гэр бүл, гээд дотнын хүмүүсээсээ эрч хүч, хөдөлгөх хүчээ олж авдаг.
Mental health чухал гэж боддог учраас өөрийгөө шударгаар дүгнэхийг хичээдэг. Тэмцээний үе, бэлтгэлийн дараа гэх мэт өөрийгөө яагаад байгааг чагнаж, сонсдог. Тийм болохоор сэтгэлээр унаад байдаггүй. Ядарсан үедээ л сэтгэлзүй буурсан санагддаг учраас аль болох хурдан амарч, гоё амттай зүйл идчихдэг. Гоё fresh хоол идчихвэл сэргэчихдэг. Гоё, гоё амттай идэх юмнаас жаахан, жаахан амсвал сэргэдэг. Хайртай дотнын хүмүүсээ тэврээд, хайртай хүмүүстээ гоё үе хэлэхээр аз жаргалтай болдог. Аз жаргалтай л амьдрахыг хүсдэг учраас сэтгэлээр унаад байдаггүй.