MSports logo
ДАШТ-ИЙГ ЗОРИХ БРАЗИЛЫН БҮРЭЛДЭХҮҮНД ФИРМИНО БАГТСАНГҮЙ
  • А
    Админ

    11 сарын 8

  • ДАШТ-ИЙГ ЗОРИХ БРАЗИЛЫН БҮРЭЛДЭХҮҮНД ФИРМИНО БАГТСАНГҮЙ

    Бразилийн дасгалжуулагч Тите Катарыг зорих 26 хүний бүрэлдэхүүнд 39 настай хамгаалагч Даниел Алвесыг нэрлэсэн бол таван удаагийн аварга Фирминог дэлхийн аваргын тэмцээнд бэлтгэж байх үед багтаа дуудсангүй.  Фирминог дэлхийн аваргад оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнд багтах эсэх талаар олон мэтгэлцээн, таамаглал өрнөж байсан бөгөөд Бразил довтолгооны сонголтоор дутахгүй гэж үзжээ. Мөн Астон Виллагийн довтлох чиглэлийн хагас хамгаалагч Филипп Коутиньо амралтын өдрүүдээр бэлтгэл хийж байхдаа гуяндаа бэртэл авч, хэдэн долоо хоног талбайд гарахгүй байгаа тул жагсаалтад ороогүй юм. Дасгалжуулагч Тите ердөө дөрвөн төвийн хамгаалагч авах бөгөөд Ювентусын Бремер Маркиньос, Тиаго Силва, Эдер Милитао нарыг дуудсан бол Рожер Ибанес, Арсеналын Габриэль Магальянс нарыг багтаа авсангүй.  Премьер лигийн 12 тоглогч давамгайлсан жагсаалтад Арсеналын Габриэль Мартинелли багтжээ. Мөн Бразилийн хөлбөмбөгийн холбооноос ПСЖ-ийн хуучин менежер Рикардо Гомес Титегийн туслахаар ажиллахаар болсон гэж мэдэгджээ.

    2022 оны Катарын ДАШТ-д оролцох Бразилийн шигшээ багийн 26 тоглогч: Хаалгачид: Алиссон (Ливерпүүл), Эдерсон (Манчестер Сити), Вевертон (Палмейрас). Хамгаалагч: Бремер (Ювентус), Эдер Милитао (Реал Мадрид) Маркиньос (ПСЖ), Тиаго Силва (Челси), Данило (Ювентус), Дани Алвес (Пумас), Алекс Сандро (Ювентус), Алекс Теллес (Севилья). Хагас хамгаалагчид: Бруно Гимарайнс (Ньюкасл), Каземиро (Манчестер Юнайтед), Эвертон Рибейро (Фламенго), Фабиньо (Ливерпуль), Фред (Манчестер Юнайтед), Лукас Пакета (Вест Хэм). Довтлогч: Антони (Манчестер Юнайтед), Габриэл Жезус (Арсенал), Габриэль Мартинелли (Арсенал), Неймар (ПСЖ), Педро (Фламенго), Рафинья (Барселона), Ришарлисон (Тоттенхэм), Родриго (Реал Мадрид), Винисиус Жуниор (Реал Мадрид)

    Дасгалжуулагч Тите Фирминог багтаа дуудалгүй Габриэль Мартинеллигийг багтаасан талаараа "тууштай байдал" нь Арсеналын одыг энэ сарын сүүлээр болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Бразилийн шигшээ багийн бүрэлдэхүүнд сонгосон гол шалтгаан болсон гэжээ. Өдгөө 21 настай тэрбээр энэ улиралд Их Буучдын төлөө маш сайн формтой байгаа бөгөөд Премьер лигт таван гоол оруулж, хоёр гоолын дамжуулалт өгснөөр багаа 13 тоглолтын дараагаар хүснэгтийг тэргүүлж чадсан юм. 

    Баг болон Тите 11-р сарын 14-нд Турин дахь Ювентусын бэлтгэлийн байранд цугларах бөгөөд Бразил Доха руу нисэхээсээ өмнө тав хоногийн бэлтгэл хийх юм. Бразил 11-р сарын 24-нд Сербийн эсрэг дэлхийн аваргын нээлтийн тоглолтоо хийх бөгөөд G хэсэгт Швейцарь, Камерун, Сербийн багуудтай тоглоно.

     

    Н.Бэлгүүн