АНУ-ын усанд сэлэлтийн тамирчин, өдгөө 27 настай Кэтие Ледеки эмэгтэйчүүдийн 1500 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд алтан медаль хүртлээ. Энэ нь түүний олимпоос хүртэж буй найм дахь алтан медаль юм. Тэрбээр шигшээ уралдаанд мөнгөн медаль хүртсэн тамирчнаас арав гаруй секундийн өмнө барианд орсон.
Мөн Ледеки 15:30.02 амжилтаар олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Эмэгтэйчүүдийн 1500м-ын чөлөөт сэлэлтийн хамгийн шилдэг 20 рекорд Ледекигийн нэр дээр бүртгэгдсэн байдаг.