MSports logo
Евро 2024 тэмцээнийг зохион байгуулж буй Хамбург хотод цагдаа нар өөрсдийг нь заналхийлсэн этгээдийг бууджээ
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 17

  • Евро 2024 тэмцээнийг зохион байгуулж буй Хамбург хотод цагдаа нар өөрсдийг нь заналхийлсэн этгээдийг бууджээ

    Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж буй Германы Ханбург хотноо цагдаа нарыг алх, молотовын тэсрэх бодисоор заналхийлж байсан залууг буудаж, шархдуулжээ. 39 настай Герман эр алх болон гар аргаар бүтээсэн тэсрэх бөмбөгөөр зэвсэглэж, цагдаа нар болон энгийн иргэд рүү түрэмгийлсэн байна. Азаар ямар нэгэн иргэн бэртээгүй байна. 

    Энэхүү үйл явдал Германы Сент-Паули дүүрэгт болсон бөгөөд өчигдөр болсон Европын аваргын D хэсгийн Нидерланд, Польш багуудын тоглолтын өмнө хөгжөөн дэмжигчид цугларсан газар болжээ. Цагдаа нар тус иргэнийг сэтгэцийн өвчтэй байж магадгүй хэмээн мэдэгдсэн бөгөөд Евро-2024 тэмцээний тоглолттой холбоотой гэсэн шинж тэмдэг илрээгүй байна. Германы эрх баригчдын зүгээс хөгжөөн дэмжигчид хүчирхийлэл болон хэт даврагчдын халдлагад өртөхөөс болгоомжилж, Евро-2024 тэмцээнийг дуустал цагдаа нарыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ