MSports logo
Байт харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна
  • Н
    Нанва

    8 сарын 16

  • Байт харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    Монголын Байт харвааны холбоо 8 сарын 15-18ны өдрүүдэд 2024 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнээ зохион байгуулж байна. Тус тэмцээнд 18 байгууллага клубийн 100 гаруй тамирчид цэц мэргэнээ сорьж байгаагаас эрэгтэй 53 эмэгтэй 52 харваачид өрсөлдөж байгаа юм. Өнгөрсөн пүрэв гарагт эрэгтэй чансаа тогтоох /урьдчилсан/ харваа явагдаж үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин Д.Дашнамжил 50 метрийн зайд харваж Монгол Улсын рекордыг шинэчилжээ. Тэрээр 4 зайн /90, 70, 50, 30/ харвалтаас 50 метрийн зайн онооны рекордыг 336 байсныг 337 болгон шинэчлэн тогтоосон байна.

    Өнөөдөр буюу 8 сарын 16-ны өдөр эмэгтэй чансаа тогтоох /урьдчилсан/ харваа болон багийн өрсөлдөх харвалтууд явагдах бол эрэгтэй, эмэгтэй финалын харвалтууд ням гариг буюу 8 сарын 18-ны өдөр болохоор төлөвлөгджээ.

    Байт харвааны холбооноос тус тэмцээнийг жил болгон зохион байгуулдаг бөгөөд компаунд болон рекурв төрлөөр явуулж, рекурв төрөлдөө 4 өөр зайнд тэмцээнээ зохиодог байна. Мөн тус тэмцээнд харваачид өрсөлдөн цол зэргээ ахиулах боломжтой аж.


    Монголын Байт Харвааны Холбоо


    cover
    cover
    cover
    cover