MSports logo
Хөл нь хугарсан ч гүйлтээ дуусгаж чадсан Их Британийн тамирчин
  • Н
    Нанва

    8 сарын 14

  • Хөл нь хугарсан ч гүйлтээ дуусгаж чадсан Их Британийн тамирчин

    Парис-2024 олимпын марафон гүйлтийн төрөлд Их Британийн тамирчин Роуз Харви 91 тамирчин оролцсон тус төрөлд 2:51:03 цагийн амжилтаар 78-р байранд орсон. Энэ нь зарим хүмүүсийн хувьд урам хугарсан үр дүн байсан ч Харвигийн хувьд олимпын хамгийн гайхалтай үзүүлбэрүүдийн нэг байсан гэж хэлж болно. Учир нь уралдааны үеэр Харвигийн гуяны яс нь хугарсан ч тэр бариагаа дуусгаж чадсан. Тухайн өдөр ташааны гэмтэлтэй уралдаандаа орсон ч хүндэрч гуяны ясруугаа цууралт үүсэн улмаар хугарсан байна. Тэрээр BBC-д ярилцлага өгөхдөө:

    “Тухайн үед үнэхээр хэцүү өдөр байсан. Ойролцоогоор хоёр милийн зайд миний ташаа маш хүчтэй өвдөж байгааг л мэдэж байсан. Уулын уруу буухад энэ нь зүгээр л хэлэхийн аргагүй өвдөлтийг мэдэрч яг юу болоод байгааг ойлгоогүй.

    Үнэнийг хэлэхэд, би энэ зүйлийг яаж хийснээ мэдэхгүй байна" гэжээ. Харви нь олимпын өмнө ташаандаа эмчилгээ хийлгэсэн гэж байсан ч марафонд гүйх нь түүнийг улам дордуулна гэж эмч зөвлөж байжээ. Тэмцээнд түүнийг орлох өөр нөөцийн тамирчин Их Британид байхгүй байсан тул тэрээр уралдахаар шийдсэн байна.


    "Өөр ямар ч уралдаанд би зогсох байсан. Учир нь би ердийнх шигээ гүйж чадахгүй байсан. Юу ч боллоо гэсэн би зүгээр л барианд хүрэх хэрэгтэй байсан, би олимпын марафон гүйлт хийх ёстой байсан." гэж дурдсан байна. Роуз Харви 2022 онд Орегон муж улсын Евгений хотод болсон хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анхны аварга болж, 2022 оны Лондонд болсон үндэсний марафонд 2:27:58 секундээр хамгийн хурдан Их Британийн эмэгтэй гүйлтийн тамирчин болж байжээ.

    Хөл нь хугарсан ч гүйлтээ дуусгаж чадсан Их Британийн тамирчин