MSports logo
Волейболын эмэгтэй шигшээ багийн хэсгээс шалгарах боломж.
  • Э
    Энхмандах

    8 сарын 14

  • Волейболын эмэгтэй шигшээ багийн хэсгээс шалгарах боломж.

    Эмэгтэйчүүдийн волейболын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд Хонг Конг улсад үргэлжлэн явагдаж байна.


    Маргааш хэсгийг тэргүүлэгч БНАСАУ-ын баг Хонг Конгийн багтай 17.30 цагт тоглох бол манай баг БНСУ-ын багтай 14.00 цагт тоглоно.

    Манай эмэгтэй багийн хувьд өчигдөр талбайн эзэн Хонг Конг-ийн багт 1-3 харьцаагаар хожигдож, өнөөдөр БНАСАУ-д багт мөн адил 1-3 харьцаатайгаар хожигдсон.

    Гэхдээ манай багт зооноос 2-р байраар гарч медалийн төлөө өрсөлдөх боломж бий. 

    Боломж №1

    - Хэсгийг тэргүүлэгч БНАСАУ-ын баг Хонг Конгийг хожих, хожихдоо 3-0 харьцаагаар сет өгөлгүй хожих

    - Манай баг БНСУ-ын багийг мөн адил 3-0 харьцаагаар сет өгөлгүй хожих

    Энэ тохиолдолд 3 багийн хожил хожигдол тэнцэж сетийн хожил хожигдлоор манай баг хэсгийн 2-р байраар шалгарах боломжтой. 

    Волейболын эмэгтэй шигшээ багийн хэсгээс шалгарах боломж.

    Боломж №2

    - Хэсгийг тэргүүлэгч БНАСАУ-ын баг Хонг Конгийг хожих, хожихдоо 3-0 харьцаагаар сет өгөлгүй хожих

    - Манай баг БНСУ-ын багийг 3-1 харьцаагаар хожих, хожихдоо сет бүрт бага оноо алдах

    Энэ тохиолдолд 3 багийн хожил хожигдол тэнцэж сетийн хожил хожигдлоор манай баг Хонг Конгийн багтай ижил болж, магадлалын хувьд боломж бага хэдий ч сет бүрт бага оноо алдвал онооны зөрүүгээр хэсгээр гарах боломж гарна.  


    Волейболын эмэгтэй шигшээ багийн хэсгээс шалгарах боломж.

    Бусад тохиолдолд манай баг хэсгээс 3 эсвэл 4-р байраар шалгарч 5-8-р байрын төлөө цааш өрсөлдөнө. 

    Маргааш буюу 2024.08.15-ны 14 цагаас манай msports.mn пэйж хуудсанд хийгдэх лайвыг үзэж, багаа дэмжицгээе.

    Волейболын эмэгтэй шигшээ багийн хэсгээс шалгарах боломж.