MSports logo
Манай улсын шигшээ баг хэсгийн шатны тоглолтод гурав дахь хожигдлоо хүлээлээ
  • Н
    Нанва

    8 сарын 15

  • Манай улсын шигшээ баг хэсгийн шатны тоглолтод гурав дахь хожигдлоо хүлээлээ

    Жил болгон зохиогддог эмэгтэйчүүдийн волейболын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн Хонг Конг улсад 8-р сарын 13-18-ний өдрүүдэд амжилттай зохиогдож байна. Монгол улсын шигшээ баг эхний тоглолтдоо Хонг Конгийн багтай тулж 3:1-ийн харьцаатай, хоёр дох тоглолтод БНАСАУ-ын багтай тулж мөн 3:1-ийн харьцаатайгаар дуусгасан бол хэсгийн сүүлийн тоглолтдоо БНСУ-ын шигшээ багтай тоглож 3:0-р хожигдлоо.

    Гэсэн ч манай улсын шигшээ багт ахин 5-8-р байрны төлөө тоглох эрх үлдсэн. Хэсгээ тэргүүлсэн хоёр баг цааш аваргын төлөө өрсөлдөх бол харин сүүлд орсон хожигдолтой багууд 5-8-р байрын төлөө үргэлжлүүлэн тоглоно.