MSports logo
Леброн Жэймс НБА-ын талбайд хамгийн удаан тоглосон тамирчин болж дахин нэг амжилт эвдлээ
  • Ө
    Өсөхбаяр

    11 сарын 28

  • Леброн Жэймс НБА-ын талбайд хамгийн удаан тоглосон тамирчин болж дахин нэг амжилт эвдлээ

    Лос Анжелес Лэйкерс багийн супер од Леброн Жэймс өнөөдөр болж буй Филидельфиа 76 багийн талбайд зочилсон тоглолтод оролцож 29:32 минут тоглосноор домогт тоглогч Карим Абдул-Жаббарын НБА-ын талбайд өнгөрүүлсэн бүх цаг үеийн хамгийн удаан тоглосон минут болох 66.297 минутыг гүйцэж дахин эвдэгдэшгүй гэмээр шинэ рекордыг тогтоогоод байна. Энэхүү амжилтыг тооцохдоо улирлын тоглолт болон плэйоффын шатны тоглолтуудыг оролцуулан боддог ажээ. 

    Леброн Жэймс НБА-ын талбайд хамгийн удаан тоглосон тамирчин болж дахин нэг амжилт эвдлээ

    Уг жагсаалтад шуудан зөөгч хочит Карл Мэлоун 62700 гаруй минут тоглосноор гуравдугаарт бичигддэг бол дөрөвдүгээрт Лэйкерс багийн домог Коби Брайант, түүний араас Даллас Маверикс багийн аварга асан Дирк Новицки нар бичигддэг байна. Харин одоо идэвхтэй тоглож байгаа тоглогчдоос хамгийн ойр тоглож байгаа нь Крис Пол бөгөөд тэрээр 47.700 минут тоглосон амжилтайгаар 28-р байранд бичигддэг ажээ. Леброн Жэймс Плэйоффт л гэхэд 11.654 минут тоглосон нь Сан Антонио Спөрс багийн домог Тим Данканы 9.370 минутыг талбай дээр өнгөрүүлснээс хамаагүй илүү амжилттай яваа юм. Харамсалтай нь өнөөдөр Лос Анжелес Лэйкерс баг эсрэг багтаа 138-94 харьцаатайгаар ялагдал хүлээсэн ба Леброн Жэймс 29:32 секундийг талбайд өнгөрүүлэхдээ 18 оноо, 5 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн байна.