1995.02.24-нд төрсөн. Ам бүл дөрөв. Аав Хэнтий аймгийн заан золтой хүн байсан, 3 настайд өөд болсон.
12 настайгаасаа эхлэн чөлөөт бөхийн спортоор хичээллэсэн. Бөхийн удамтай. Ах аварга сургуулийг чөлөөт бөхийн багш дасгалжуулагчаар төгссөн учир намайг барилдуулсан. Өөрийгөө маш сайн бэлдээд өрсөлдөгчөө ялж, медаль авах нь гоё мэдрэмж төрүүлдэг.
Ууланд алхах дуртай. Ууланд алхахаар сэтгэл санаа тайван аз жаргалтай болдог.
19 настайдаа дэлхийн аварга болоход Монгол улсынхаа Төрийн дуулал сонсоход сайхан байсан. Ээж болсноор цаг зав бага болсон. Цагийн төлөвлөл сайн хийж, тэвчээртэй болсон.
Superpower-тай байсан бол нисдэг хүчтэй болох байсан. Нисдэг болоод ямар ч хүн очиж байгаагүй хамгийн гоё байгальтай үзэсгэлэнтэй газрыг ээждээ үзүүлнэ.
Тойгний шөлөнд дуртай. Мөн бүх төрлийн будаатай хоолонд дуртай.
Нөхрийнхөө холыг хардаг зан чанарт дуртай. Ноён нуруутай, түшигтэй байдал нь таалагддаг. Мөн халамжтай байдал нь таалагддаг.
2014 онд Ташкент хотод болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байсан. Цаашид бодсон зүйл их бий.
Өөрийнхөө чадах зүйлээр хүмүүст туслах дуртай. Хүмүүс бие, биедээ тус, дэмтэй байх нь зөв гэж боддог. Чөлөөт цагаараа подкаст сонсох дуртай болсон.
Сэтгэл санаа тавгүй үедээ ганцаараа дуу сонсох дуртай. Мөн дуртай амттанаа идэж тайвширдаг.