2000.05.01-нд Улаанбаатар хотод төрж өссөн. Ам бүл 4. Ээж, нөхөр, хүүгийн хамт амьдардаг. Авга ах маань хүндийн өргөлтийн дасгалжуулагч С. Эрдэнэбаяр гэж хүн байсан.
14 настайгаасаа хүндийн өргөлтийн спортоор хичээллэж эхэлсэн. Бага байхдаа авга ах маань спортын хүн дасгалжуулагч гэдгийг мэддэг байсан мөрт лөө яг ямар спорт вэ гэж мэддэггүй байсан. Хүндийн өргөлтийн зааланд ороод гол барьж үзээд л хүндийн өргөлт гэж спортын төрөл байдаг юм байна гэж мэдээд сонирхолтой санагдаж, дуртай болсон.
Чөлөөт цагаараа ямар ч төрөл, ямар ч сэдвийн хамаагүй мэдээ, мэдээлэл унших дуртай.
Амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр хүүгээ төрүүлэх байсан. Ээж болсон нь утга учиртай, сайхан байдаг.
Азийн аваргад зориулж Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 21 хоногийн бэлтгэлд гарсан. Тэмцээн өрсөлдөөн ихтэй байсан. Яг тэмцээний үеэр Ц.Хосбаяр дасгалжуулагч маань намайг мэдэрч, амралт халаалтыг үнэхээр сайн тааруулж байсан. Дэвжээн дээр гарах оролт болгоны өмнө хэрэгтэй зөвлөгөөнүүдийг өгч байсан. (Яг юу хэлж байсныг бол санахгүй байна)
Ээжийн хийсэн банштай цайнд дуртай. Яагаад ч юм бага байхдаа нээх их хоол иддэггүй мөрт лөө банштай цайг хэдэн ч аяга байсан идээд л байдаг байсан.
Нөхрийн маань даруухан, үргэлж шинийг сурч хөгжих дуртай шинж чанар нь таалагддаг.
Цаашдын зорилго бол дэлхийн рекордыг эвдэх.
Хүмүүс гэхээсээ илүүтэй өөрийнхөө үзэл бодолд үнэнч байж, өөртөө зөв гэж бодогдсон замаараа явахыг хичээдэг.
Сэтгэл санаа муу үедээ юу ч хийхгүй хэвтээд дуу сонсох дуртай.