1994.06.02 Дархан хотод төрж өссөн. Ам бүл тавуулаа. Аав ээж дээрээ 2 ахтай. Эхнэр 2 хүүхэдтэй /хүү, охин/. Түүний удамд таеквондогийн спортын талын хүн байдаггүй.
Анх 12 настайгаасаа таеквондогоор хичээллэж эхэлсэн. Хөлийн өшиглөлт техник маш их таалагддаг байсан учраас энэ спортод илүү татагдсан. Шантрах үе зөндөө байдаг, тэр болгоныг л давж байж зорьсон зорилгодоо хүрч өөрийгөө ялж чадаж байж л амжилтад хүрнэ гэж боддог. Олимпын төрөлд багтсан спорт болохоор тууштай хичээж өдөр нэг бүр шантралгүй өөрийгөө хуурахгүйгээр зүтгэсэн. Түүний амжилтуудаас П.ТЭМҮҮЖИН ОУХМ ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ АЛДАР СПОРТ ХОРООНЫ ТАМИРЧИН УАШТ -8 удаагийн аварга 2012,2016 Бүх ард түмний спартикад алт хүрэл медаль???????? 2013 Зүүн азийн наадмын хүрэл медаль???? 2014 Оюутны азийн аварга алт хүрэл медаль???? 2015Оюутны Дэлхийн аварга 5-р байр 2015 Азийн аварга ШТ 5-р байр 2015 Азийн алтан цом Алтан медаль 2015 Jonju open олон улсын тэмцээн мөнгөн медаль 2016 Рио 2016 эрхийн тэмцээн мөнгөн медаль 2016 РИО 2016 ЗУНЫ ОЛИМП шигшээ 8 2017 Kazakhstan open хүрэл медаль 2018 Jakarta 2018 азийн наадмын сорил тэмцээх алтан медаль шилдэг тамирчин.
Чөлөөт цагаараа аялах, ууланд алхах дуртай. Байгалийн сайхныг мэдрэх дуртай, экстрем спортод сонирхолтой.
Амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэр нь спортоор хичээллэж хүмүүжсэн явдал
Хамгийн их айдаг зүйл хүний итгэлийг алдах. Хүний итгэлийг алдах гомдоохоос маш их айдаг.
Түүний хамгийн дуртай хоол бууз. Сүүлийн үед эрүүл зөв хоололтонд илүү дуртай болоод байгаа.
Эмэгтэй хүн мэдрэмжтэй, халамжтай, хөгжилтэй ямар ч хүнтэй найрсаг эмэгтэйлэг байвал ямар ч хүн татагдах байх
Олимпын эрхийн тэмцээнээс Мөнгөн медаль авч Монгол улсаас Таеквондогийн спортоор анхны олимпын эрхийг авч “Рио-2016”-д оролцсон. Олимпын наадамд оролцож шигшээ 8-д шалгарсан. Цаашдын зорилго өөрөөсөө илүү тамирчин бэлдэж, таеквондогийн спортоор олимпын аварга төрүүлэх.
Амьдралдаа баримталдаг шинж чанар бол хүн чанараа гээлгүй бусадтай адил тэгш харилцаж чаддаг байх хэрэгтэй. Багшаасаа маш их үлгэр дуурайлал авдаг.
Нээх сэтгэлээр унаад байдаггүй. Хэцүү үедээ бол агаарт байж спортоор хичээллэж хайртай хүмүүстэйгээ ярилцдаг.