MSports logo
FIBA ASIA CUP 2025: Шинэ-Зеланд болон БНХАУ-ын шигшээ багууд хагас шигшээд шалгарлаа
  • П
    Пүрэвлхагва

    8 сарын 15

  • FIBA ASIA CUP 2025: Шинэ-Зеланд болон БНХАУ-ын шигшээ багууд хагас шигшээд шалгарлаа

    Ази тивийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн Саудын-Арабын Жедда хотод болж байгаа билээ. Тэмцээний шөвгийн наймын сүүлийн хоёр тоглолт болж өнгөрлөө.

    Тэмцээний C хэсгийн нэгдүгээр байраар шалгарсан Ази тивийн аваргаар хамгийн олон удаа шалгарсан хүчирхэг БНХАУ-ын шигшээ баг болон А хэсгийн хоёрдугаар байраар шалгарч шөвгийн наймд шалгарах эрхийн төлөө Гуамын шигшээ багийг хожсон БНСУ-ын шигшээ багуудын хооронд тоглолт болж өнгөрлөө. Тоглолтын эхний үед хоёр багийн довтолгооны үзүүлэлт маш сайн байсан бөгөөд хоёрдугаар үед БНХАУ-ын шигшээ багийн хамгаалалт маш ажиллаж тэд 46:35 харьцаатай эхний хагаст илүүрхэв. Тоглолтын үндсэн цагт 79:71 харьцаатай БНХАУ-ын шигшээ баг хожиж чадсанаар хагас шигшээд шалгарч чадлаа. 

    FIBA ASIA CUP 2025: Шинэ-Зеланд болон БНХАУ-ын шигшээ багууд хагас шигшээд шалгарлаа

    Тус тоглолтод БНХАУ-ын шигшээ багаас Jinqiu Hu 23 оноо 11 самбараас бөмбөг авч дабл-дабл гүйцэтгэн багаа тэргүүллээ. БНХАУ-ын шигшээ баг хагас шигшээд Шинэ-Зеландын шигшээ багтай тоглоно.

    FIBA ASIA CUP 2025: Шинэ-Зеланд болон БНХАУ-ын шигшээ багууд хагас шигшээд шалгарлаа

    Тэмцээний D хэсгийн нэгдүгээр байраар шалгарсан өнгөрсөн Ази тивийн аваргын хүрэл медальт Шинэ-Зеландын шигшээ баг болон А хэсгийн гуравдугаар байраар шалгарч шөвгийн наймд шалгарах эрхийн төлөө хүчирхэг Японы шигшээ багийг хожсон өнгөрсөн Азийн аваргын мөнгөн медальт Ливаны шигшээ багуудын хооронд тоглолт болж өнгөрлөө. Тоглолтын эхний үед Ливаны шигшээ багийн довтолгоо хамгаалалт зогсоогдошгүй байж 32:12 харьцаатай 20 онооны зөрүүтэй илүүрхэв. Улмаар тоглолтын эхний хагас дуусахад Ливаны шигшээ баг 45:30 харьцаатай илүүрхэж байв. Гэсэн ч хоёрдугаар хагаст Шинэ-Зеландын шигшээ баг гайхалтай эргэн ирэлт хийж үндсэн цагт 90:86 харьцаатай хожиж чадсанаар хагас шигшээд шалгарч чадлаа.

    FIBA ASIA CUP 2025: Шинэ-Зеланд болон БНХАУ-ын шигшээ багууд хагас шигшээд шалгарлаа

    Тус тоглолтод Шинэ-Зеландын шигшээ багаас тоглолтын шилдэг тоглогчоор Max Darling 18 оноо 9 самбар авч багаа тэргүүлсэн байна. Шинэ-Зеландын шигшээ баг хагас шигшээд Ази тивийн аваргад хамгийн олон удаа түрүүлсэн хүчирхэг БНХАУ-ын шигшээ багтай тоглоно.

    FIBA ASIA CUP 2025: Шинэ-Зеланд болон БНХАУ-ын шигшээ багууд хагас шигшээд шалгарлаа