Ази тивийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн Саудын-Арабын Жедда хотод болж байгаа билээ. Тэмцээний шөвгийн наймын эхний хоёр тоглолтууд болж өнгөрлөө.
FIBA ASIA CUP 2025: Ираны шигшээ баг гайхалтай эргэн ирэлт хийж хагас шигшээд Австралийн хамтаар шалгарлаа
8 сарын 14

Тэмцээний B хэсгийг тэргүүлсэн Ази тивийн гурван удаагийн аварга Ираны шигшээ баг болон D хэсгийн хоёрдугаар байраар шалгарч шөвгийн наймд шалгарахын төлөө Йорданы шигшээ багийг буулган авсан Хятадын Тайваний шигшээ багуудын хооронд маш сонирхолтой тоглолт болж өнгөрлөө. Тоглолтын эхнээс Хятадын Тайваний шигшээ багийн хурдан довтолгоо үр дүнгээ өгч хамгаалалт ч маш сайн ажиллаж байсан бөгөөд тэд эхний хагаст 42:26 харьцаатай илүүрхэж дуусгав. Улмаар тоглолтын гуравдугаар үед Ираны шигшээ баг өрсөлдөгч Хятадын Тайваний шигшээ багаас 4 оноо илүү авч 12 онооны зөрүүтэй дөрөвдүгээр үе эхлэв. Тоглолтын шийдвэрлэх дөрөвдүгээр үед Ираны шигшээ баг довтолгоо хамгаалалтад маш сайн ажиллаж эсрэг багаасаа 15 оноо илүү авч үндсэн цагт 78:75 харьцаатай буулган авч хагас шигшээд шалгарч чадлаа.

Тус тоглолтод Ираны шигшээ багаас Mohammad Amini 30 оноо 11 самбар авч дабл-дабл гүйцэтгэн багаа тэргүүллээ. Ираны шигшээ баг хагас шигшээд аваргаа хамгаалагч Австралийн шигшээ багтай тоглоно.

Тэмцээний А хэсгийг тэргүүлсэн Ази тивийн хошой аварга Австралийн шигшээ баг болон D хэсгийн гуравдугаар байраар шалгарч шөвгийн наймд шалгарах эрхийн төлөө талбайн эзэн Саудын-Арабын шигшээг буулган авсан Филиппиний шигшээ багуудын хооронд тоглолт болж өнгөрлөө. Тоглолтын эхнээс аваргаа хамгаалагч Австралийн шигшээ баг илүүрхэж эхний хагаст 48:28 харьцаатай илүүрхсэн бөгөөд үндсэн цагт ч илүү гэдгээ харуулж 84:60 харьцаатай буулган авч хагас шигшээд шалгарч чадлаа.

Тус тоглолтод Австралийн шигшээ багаас Stephen Foxwell 15 оноо Jaylin Galloway 15 оноо тус тус авч багаа тэргүүлсэн байна. Австралийн шигшээ баг хагас шигшээд Ираны шигшээ багтай тоглоно.
