MSports logo
Симон Байлс зургаа дахь удаагаа дэлхийн аварга болж, түүхэн дэх хамгийн олон медаль хүртсэн гимнастикч боллоо
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 10

  • Симон Байлс зургаа дахь удаагаа дэлхийн аварга болж, түүхэн дэх хамгийн олон медаль хүртсэн гимнастикч боллоо

    Бельгийн Антверп хотод зохиогдсон уран сайхны гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд АНУ-ын тамирчин Олимпын алт, мөнгөн медальт Симон Байлс эргэн ирж оролцсож 6 дахь удаагаа түрүүлснээр түүхэн дэхь хамгийн олон медаль хүртсэн уран сайхны гимнастикч болсон байна. Түүний хувьд хэсэг хугацаанд эх спортдоо оролцолгүй хэсэг завсарлаж байсан бөгөөд дэлхийн аваргын тэмцээнд эх орноо төлөөлөн эргэн иржээ. 

    Өнгөрсөн долоо хоногт болсон 2023 оны ДАШТ-д Симон Байлс дөрвөн алт, нэг мөнгөн медаль хүртэж 2019 оноос хойш завсардаад байсан медалийн буухиагаа үргэлжлүүлжээ.  Багийн төрөл, чөлөөт хөдөлгөөн, дамжуурга, нэгдсэн төрлүүдэд алтан медаль хүртэж тавцан дээрх үзүүлбэрээр мөнгөн медаль хүртсэн байна. 

    Энэ нь 2021 оны Токио 2020 Олимпын наадмаас хойших анхны олон улсын тэмцээн байсан ба 2024 оны уран сайхны гимнастикийн дөрвөн төрөлтийнд дэлхийн аварга эхний улирал эхлэх боловч Байлс оролцох магадлал бага гэж ээ. Учир нь долоодугаар сард Францад болох “Парис-2024” олимпод оролцох бэлтгэлээ базаах тал дээр илүү анхаарч магадгүй аж.