MSports logo
Бэй Аэриа буюу Голден Стэйт хот WNBA-д шинэ багтай болно
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 9

  • Бэй Аэриа буюу Голден Стэйт хот WNBA-д шинэ багтай болно

    Хойд Америкийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн WNBA-ээсл лиг шинэ багууд нэмнэ хэмээн удаа дараа яригдаж байсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Бэй Аэриа тус лигийн багийн тоог нэгээр нэмхэээр боллоо. Одоогоор нэр нь зарлагдаагүй байгаа баг Калифорниа мужийн Окландад төв байртай байх бөгөөд 2025 оноос эхлэн Сан Франциско дахь Чейс төвд тоглох болно. Бэй Аэригийн франчайзыг NBA-ын Голден Стэйт Уарриорс багийн гүйцэтгэх захирлууд болох Жо Лакоб, Питер Губер нар эзэмшиж, удирдахаар болсон байна. 

     

    Жо Лакоб "Бид хэдэн жилийн турш WNBA-ийн франчайзыг сонирхож ирсэн. Энэ нь Бэй Аэриа дахь эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн баялаг түүхтэй холбоотой бөгөөд одоо энэ алсын хараагаа хэрэгжүүлэх, өв уламжлалаа бэхжүүлэх хамгийн тохиромжтой цаг үе хэмээн үзэж байна" хэмээн мэдэгдэв. 

    “WNBA нь АНУ дахь эмэгтэйчүүдийн мэргэжлийн сагсан бөмбөгийн тэргүүлэх лиг хэвээр байгаа бөгөөд 2025 оноос эхлэн дэлхийн шилдэг эмэгтэй сагсан бөмбөгчид болон манай мужийнхан багаа дэмжихийг тэсэн ядан хүлээж байна” хэмээн Питер Губер араас нь дурджээ. Голден Стэйт баг WNBA лигийн 13 дахь баг болон нэмэгдэх нь ээ. 

    WNBA-ийн комиссар Кэти Энгелберт пүрэв гарагт хийсэн хэвлэлийн мэдээнд "Бид хүрээгээ Бэй Аэриа руу тэлэн, эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийг дэмжиж ирсэн баялаг түүхтэй бүс нутагт авчирч байгаадаа баяртай байна" гэсэн байна. 

    Уарриорс нь Индиана Пэйсерс, Миннесота Тимбервулвес, Бруклин Нетс, Финикс Санс, Вашингтон Визардс багуудтай адил WNBA-ийн давхар бүргэлтэй зургаа дахь NBA-ын багтай хот болно.