Цагаан морин жилийн, өвлийн эхэн сарын шинийн нэгний өдөр Улаанбаатар хотод айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн. Гэр бүлд маань спортоор тууштай хичээллэсэн тамирчин хүн бол байгаагүй, ах эгч нар маань бодибилдинг, ширээний теннис зэргээр хичээллэдэг байсан. Багаасаа л их хөдөлгөөнтэй юм юм оролддог байсан, Ерөнхий боловсролын сургуулиа төлөөлж хөлбөмбөг, сагсан бөмбөг, воллейбол, хамтлаг дуу, бүжгийн төрлөөр дүүрэг, хотын АШТ-нүүдэд оролцдог байсандаа. Багш нар маань ч Хөе Дөлгөөн хеө Дөлгөөн гэсээр байгаад сүүлдээ нэр маань Дөлгөөн биш урдаа Хө залгасандаа. Хүүхэд байхдаа том хүн болохыг мөрөөддөг байлаа, одоо буцаад хүүхэд насандаа очихыг мөрөөдөж байна даа хэхэ
Сагсан бөмбөгийн спортоор 2004 оноос хичээллэж эхэлсэн. Шоу үзүүлбэрийн TLG 13 багаас гараагаа эхэлсэн. 10 жилээ төгсөх жилдээ Дээд Лигт орсноос хойш тасралтгүй 14 тоглож байна. 2014, 2015 онд Сагсан бөмбөгийн дээд лигт Харцага багтайгаа 2 жил дараалж түрүүлсний дараа ганцаарчилсан спортын төрлөөр буюу Туялзуур сэлмийн спортоороо тууштай хичээллэж эхэлсэн. Энэ 2 спорт маань хоорондоо ямар нэгэн харших зүйлгүй, улирлын хувьд ч зөрдөг, нэг нэгнээ дэмжих зүйлс их байсан болохоор сонгосон. Сагсан бөмбөгийн спортоор Монгол улсад зохион байгуулагдсан бүх Лигийн тэмцээнд түрүүлж үзсэн байна. Залуучуудын УАШТ, Оюутны УАШТ, Дээд Лиг, Үндэсний Дээд Лиг, Супер лиг, Спрайт лиг гээд л энэ бүхэн маань эргээд харахад нандигнаж явах сайхан дурсамжууд юм даа. Туялзуур сэлмийн спорттой холбоотой гэвэл Азийн аварга, Дэлхийн аварга, Дэлхийн оюутны универсиад, Азийн наадам зэрэг Олимпоос бусад бүх тэмцээнд оролцож ялалт авсан мөчүүд маань хамгийн үнэ цэнтэй.
Эмэгтэй хүний оронд орох боломж байсан бол бизнесийн харилцаанд, шийдвэр гаргах түвшний харилцаанд, нийгмийн төрөл бүрийн харилцаанд орж үзэж хүйсийн эрх тэгш байдал хаана илүү алдагддаг талаар бидний анзаардаггүй хэр нь ээ өөрчилж болох чухал зүйлсийг мэдэж авахыг хичээх байх. Зориг хүрвэл төрж үзнэ дээ. Ээжийнхээ, эгчийнхээ, эхнэрийнхээ ирээдүйд охиныхоо мэдрэх зөвхөн эмэгтэй хүн л мэдэрч давж чадах тэр мэдрэмжийг мэдрэхэд нээх харамсахгүй байх.
Миний хувьд амьтны амь хөнөөгөөгүй энэрэнгүй бүхий л төрлийн хоолонд дуртай. 2008 оноос хойш амьтны гаралтай мах махан бүтээгдэхүүн хэрэглээгүй. Веган тамирчин амжилт гаргаж болдог гэдгийг харуулахыг зорьсон.
Аливаа нэг тогтсон хэлбэр хэв маягт хязгаарлагддаггүй, амьдралд хамгийн чухал гэж боддог зүйлс он жил өнгөрөх тусам өөрчлөгдөж шинэчлэгдэж байдаг юм шиг санагддаг яг зорилго бүр дуусах хугацаатай байдаг шиг. Аль нэгийг нь онцолж дурдахаас илүү амьдралын баланс гэдэг зүйлийг л хамгийн ихээр чухалчилдаг ба хандлага гэдэг зүйлд маш их ач холбогдол өгдөг. Дөлгөөнийг хүрээлэн байдаг хүн бүрийн л давуу тал, ур чадвар, гайхалтай зан чанаруудаас нь үлгэрлэн амьдралдаа тусгадаг.
Super power-тай болох боломжтой байсан бодолд нөлөөлөгч болно. Монгол улсад тэр дундаа амьдарч буй нийслэл хотод минь супер баатар хэрэгтэй байна. Шийдвэр гаргагч хүмүүсийг улсынхаа төлөө чөмгөө дундартал зүтгэдэг, эрх тэгш, эдийн шуналгүй, иргэндээ ээлтэй хот болготол нь нөлөөлнө дөө хэхэ
10-н жилээ Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай улсын тэргүүний 18-р дунд сургуулийг төгссөн, их сургуулиа МУИС-Эдийн засгийн сургуулийг Маркетингийн чиглэлээр төгссөн. Маркетинг, бүтээлч салбарт ажиллах гол давуу тал бол бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, нийгмийн шинжтэй кампанит ажлууд, эвент арга хэмжээ зохион байгуулалт гээд байнгын өөр өөр төсөл, хэв маяг, мэдрэмж өөрчлөгдөж олон төрлийн байгууллагуудтай харилцдаг учраас тэр хэрээрээ суралцаж, хөгжиж олон талт мэдлэг мэдээллийг боловсруулан мэргэшдэг учраас энэ мэргэжилдээ маш их хайртай. Чөлөөт цагаа хүүхдэдээ, гэр бүлдээ, тэмдэглэл хөтлөх, төлөвлөгөө гаргах зэрэг нээх гоё мандаж байгаа нар юм уу жаргаж байгаа нарны туяанд хөгжим сонсонгоо эдгээр зүйлсийг хийх дуртай.
Туялзуур сэлмийн УАШТ-ээс ганцаарчилсан болон багийн төрөлд алт, мөнгө, хүрэл медаль, Гран При тэмцээний Аварга. Сагсан бөмбөгийн төрөлд Дээд лигийн 3 удаагийн аварга, 1 мөнгө, 2 хүрэл медальтай. Туялзуур сэлмийн төрлөөрөө олимпод эх орноо төлөөлөн оролцох чин хүсэлтэй, Парисын олимпод тамирчнаар чадахгүй бол сайн дурын ажилтнаар ч хамаагүй заавал явна. Миний амьдралд спортоос авсан гайхалтай дурсамж, найз нөхөд, хүрээлэл, үнэ цэн үгээр барамгүй их тийм ч учраас буцаад Монгол улсынхаа спортын хөгжлийн төлөө өөрийн туршлага мэдлэгээ харамгүй зориулна гэж боддог. Энэ жилээс Спортын Сэтгэл Зүйчдийн Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн. Спортын салбарт эрүүл салхи, шинэ санаа, шилдэг төслүүд ар араасаа гарч, салбарын хэмжээнд хөгжих нь цаг хугацааны асуудал биз ээ.
Сүүлийн үед Netflix-ийн солонгос цувралуудад их дуртай болж байна. Богино хэмжээний бүтээлүүдэд бас дуртай. Хүүхэд настай минь холбоотой Home Alone, Toy Story, өсвөр наснаасаа үзсэн гэвэл Бөгжний эзэн, Friends, Wall- E, сүүлд бас Game Changers гээд баримтат кино их таалагдсан. Монгол хамтлагч дуучдаас хамгийн дуртай нь Никитон, охиноо дагаад Black Pink их сонсож байна. Ер нь тэгээд тухайн үеийн зан төлөвөөсөө хамаарч төрөл жанр харгалзахгүй л сонсдог.
Хүн л юм хойно сэтгэлээр унах үе бишгүй тохиолддог. Заримдаа ганцаараа өөрийн тухтай газраа бодлоо цэгцэлж цаасан дээр ч юм уу буулгадаг. Охинтойгоо болон хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлдэг, гоё хоол хийж иддэг, тэгээд ер нь бэлтгэлээ хийсэн өдөр бүр л эрч хүчтэй байх нь олон жилийн дунджаар батлагдаж байна даа.