1998 онд Улаанбаатарт төрсөн. Ээж, аав, эгчтэй. Айлын бага хүү. Бөхийн чөлөөт барилдааны удамтай. Хүүхэд байхын спортлог хүүхэд байсан. Цагдаа болохыг хүсдэг байсан.
Хүүхэд байхдаа барилддаг байсан. Тэгээд хүчний бэлтгэл хийж жин нэмэх зорилгоор бодибилдинг, фитнессийн спортод ороод дуртай болсон. 2019 онд анх Залуучуудын бодибилдинг ангилалд дэлхийн аварга болсон цаг мөч хамгийн нандин санагддаг. Анх бодибилдингоор хичээллэж эхлэхэд 57кг байсан. Одоо массын үедээ 108кг
Эмэгтэй хүний оронд нэг өдөр орох боломж байсан бол эхнэрийнхээ оронд орж үзэх байсан. Миний төлөө бүхнийг зориулсан сайхан бүсгүй бий.
Бүх төрлийн кинонд дуртай. Гол нь утга санаа, хэллэг гээд киноны хэлэх гээд байгаа зүйлийг л ойлгож чадахыг хичээдэг. Одоо Fantastic Production-ий ах нар болон жүжигчин Амараа ахын кинонуудад дуртай. Эдгээр хүмүүсийн кино сэтгэл хөдөлгөж чаддаг, чадварлаг.
Амьдралд хүн өөрөө өөрийгөө ялан дийлэх явдал хамгийн чухал гэж боддог. Үлгэр дуурайлал авдаг хүн бол Л.Батболд.
Супер хүчтэй болох боломжтой байсан бол оюун санааны хүчийг сонгоно.
Өдөр бүр эрүүл хоол иддэг.
ДХИС-ийг төгссөн. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх , хүний эрхийн талаар суралцаж төгссөн.
Бодибилдингийн залуучуудын УАШТ 4-н удаагийн аварга, Залуучуудын Дэлхийн аварга. Бодибилдингийн УАШТ-с нийт давхардсан ангиллаас 8 алтан медальтай. 2022 оны 12-р сард АНУ-ын Лас Вегас хотноо болсон Mr.Olympia буюу Сонирхогчийн бодибилдингийн олимпоос алтан медаль хүртэж PRO картын эзэн болсон.
Сэтгэлээр унасан үедээ фитнессээр хичээллэж, gym-д өнгөрүүлэх дуртай.