MSports logo
Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх
  • Б
    Бэлгүүн

    4 сарын 24

  • Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    “Манчестер Юнайтед" клубийн Монгол фанат Улаан чөтгөрүүдийн тоглолтыг үзэх насан туршийн мөрөөдлөө биелүүлэхийн тулд эх орноосоо Лондон хүртэл дугуйгаар явсаар зорьсондоо хүрсэн юм. 11 сарыг дугуйтай нөхөрлөж, сэтгэл хөдөлгөм басхүү айдас зэрэгцсэн юу хүлээж буйг таашгүй аяллыг туулж, Батболдын Очирваань гэх залуу Англид хүрч, мөрөөдлөө биелүүлжээ.

     

     

     

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Түүний талаар товч танилцуулахад Б.Очирваань нь Монголын хөлбөмбөгийн дээд лигт Баянгол ФС, Улаанбаатар Сити, Төв Азарганууд багуудын эгнээнд хүчин зүтгэж ирсэн хөлбөмбөгчин. Юнайтедын улаан, ногоон фанат залуу хайртай багийнхаа тоглолтыг дэлгэцийн араас үзсээр байхыг хүссэнгүй. Хүсэл мөрөөдлөө бодит биелэл болгож амьдралдаа зоримог, баатарлаг алхмыг хийсэн нь унадаг дугуйгаар Английг зорих явдал байв..

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Аялал яаж эхэлсэн дурсамж руу буцъя. Б.Очирваань 2023 оны 5-р сард Улаанбаатар хотоос гэрийнхэндээ үнсүүлэн ерөөл дүүрэн үгсийг сонсож, хэдэн мянган км-ийн цаана орших Улаан Чөтгөрүүдийн өлгий нутаг руу очих итгэл, сэтгэлээ өвөртлөсөөр хүлгийн жолоо залжээ. Алтан шар зам нь дардан байг гэж хүсэх гэрийнхэнд нь болон Wazza-д түүний өмнө ямар адал явдал, ямар бэрхшээл даваа хүлээж буйг хэн ч таашгүй байлаа.

     

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Очирваанийг ойр дотных нь Wazza гэж дууддаг. Тэрбээр Эмээлтийг өнгөрсөөр Төв аймгийн Баянцогтод хүрч, төрөлх нутагтаа очин алс холыг зорих аян замаа ийн эхлүүлжээ.

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Унадаг дугуйндаа аялалын богц, майхан, чийгний гудас, аяны хөнжил /мишок/ зэргийг тээсээр хээр майхандаа буудаллах үедээ буудаллаж, аз нь таарвал танил найз нөхдийн нутагт буудалд дотор хонох зэргээр өдөр бүр түүнийг өөр шинэ адал явдал, түүхүүд хүлээж байв. Түүний аяллын анхны нөхөр бол Итали залуу Андрей. Монголд газардан нисэх онгоцны буудлаас хөдөө аяллаа эхлүүлж, дугуйтай явж буй Итали жуулчинтай таарснаар хэд хоногийг хамт өнгөрүүлжээ. Хээр хөдөө ганцаар хонох мэдээж сэтгэл түгшим бас эрсдэлтэй. 

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Түүний аяллын хамгийн хүнд өдрүүд бол хүчтэй салхи, аадар бороотой өдрүүд.

    Хүчтэй салхины өөдөөс дугуйгаа жийхэд бэрх, уруу замд ч дугуй өнхрөхгүй түрж алхах өдрүүдийг ч тэр туулсан байна. Ёстой л тэр бүр хүний туулъя гэж төсөөлөшгүй замыг туулж, зорих газраа хүрсэн учир. Одоо түүний адал явдал баялаг түүх, бусдад өгөх том урам зориг, үлгэр дуурайлал болж байна.

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Түүний тэсвэр тэвчээр даван туулж буй зүйлсийн шагнал нь насан туршдаа ярих түүх, дурсамж.

    Хүн болж төрснөөр хэн бүхний үзэж, туулаад байхгүй зүйлийг түүний хүсэл тэмүүлэл бүтээсэн юм. Эх орныхоо хамгийн сайхан газруудаар зочлож,  Монголын онгон дагшин уул хад, гол усыг үзэн сүсэглэж, яруу тансагийг нь шагшан магтаж буйгаа тэрбээр өөрийн сошиал хаягт бичиж, мөн влогууддаа дурдаж байв.

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Ийн 26 хоног Монголынхоо тал нутгаар явсаар Б.Очирваань Булган сумаас Ярантын боомтод иржээ. Монголоос Хятад руу дугуйтай гарж болохыг асууж, хилийн байцаагч нар автобусанд дугуйгаа хийгээд хилээр гарж болно гэсэн зөвшөөрлийг өгчээ. Хятад талаас дугуйтай хаашаа явж байгаа вэ? Хятадаар аялах гэж байна уу? Хэд хоног аялах вэ? гэх мэт олон зүйлийг асууж. Ачаагаа 2 ч удаа гаргаж харуулжээ. Бүх юмаа авч хилийн дээс гарсан өдөр нь 2023 оны 5-р сарын 30.

     

    "Хятадын хилийн байцаагч нар дугуйтай аялал хийж байгааг сонсоод гоё гээл эрхий хуруугаа гаргаад байна лээ!" гэж тэрбээр цахим хуудаснаа бичиж байв.

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    БНХАУ-д Очирваань сар орчмын хугацааг өнгөрүүлжээ. Тэгэх хугацаандаа Өвөр Монгол, Уйгар зэрэг олон ах дүү, найз нөхөдтэй болж, Чингис хааны үеийн уламжлалт түүхүүдтэй сэргээн танилцсан байна.

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    "Энэ хүртлэх зам амар байгаагүй. Цаашаа зам ч бас амар байхгүй. Гэхдээ би яг одоо хамгийн жаргалтайгаар мишээж байна  ! Дугуй унаад ийм сайхан газарт ирсэндээ өөрөөрөө маш их бахархаж байна. Бүгдийг үл тоогоод, өөрийнхөө зүрх сэтгэлийг дагаад эхлүүлсэн аяллынхаа хором мөч бүрт талархаж байна ."

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Түүний Хятад дахь аяллын замыг зассан, очсон газар бүрт Монголчуудтай холбож өгсөн Намижав гэдэг ахтай танилцсандаа маш их баярлаж яваагаа тэр дурдаж байв.

     

    "Эргээд бодохоор их сонин тохиол нь бүрдсэн учрал байдаг юм. Энэ олон зуун сая хүн дундаас эхний учралаараа Монгол хүнтэй таарна гэдэг үнэхээр хувь тохиол юм даа.Намайг анх 5-р сарын 5нд дугуйтай аялалаа эхлэхэд бас яг энэ өдөр Намижав ах Takeshiken-д хоолны газраа нээсэн гэсэн."

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Хятадаас Казахстаны хилийг давчээ /2023.07.18/

    "Шинжаанд сайхан цаг мөчүүдийг олон сайхан хүмүүстэa өнгөрүүллээ. Одоо дахин шинэ улс, шинэ орчин, шинэ хүмүүс, шинэ адал явдлууд ирж байна. Сайн хүмүүс өөрсдөө гараад л ирэх юм. Казахстанд орж ирээд л сайн хүнтэй танилцаад бас цэмбэгэр эхэлж байна даа. Орж ирээд сайхан лагмэн идээд авлаа. Шинжааны хоолнуудыг их санах байхдаа. Мах нь бол Шинжаанаас амттай байна шүү! "

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Монгол - 1800 км
    Хятад - 1400 км
    Казахстан - Алмата 350 км, Таргап 100 км, Касык 134 км, Аспара 114 км, өнөөдөр 104 км гээд нийт 802 км болсон.


    Аялалынхаа 3/1 буюу 4000 км явсны дараа Б.Очирваань"Өөртөө баяр хүргэе мундаг байлаа гэсэн Маргааш яахав шагнаж гоё хоол авч өгнө." гэж хотоос хөдөлснөөс 3 сарын дараа пост оруулсан байна.

     

    "Ямар ч дугуйтай аяллын туршлага байхгүй зүгээр л мөрөөдлөө биелүүлэхийг чин сэтгэлээсээ хүссэн итгэлээр л эхлэж байсан аялал маань өчигдөрхөн эхлэж байсан санагдана. Хүмүүсээс болохгүй бүтэхгүй үг сонсохгүй, зүрхээ үхүүлэхгүй гэсэндээ олон хүнд өмнө нь дугуйтай тодорхой зайнд аялаж байсан, бэлтгэлээ олон сар хийсэн гэж худлаа ярьсандаа уучлалт гуйя."

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Казахстанд 20 гаран хоногийг дугуйгаар туулж, олон шинэ зүйлсийг таньж мэдэсний дараа Улаан чөтгөрүүдийн фанат залуу маань дараагийн улс руу чиглэсэн юм. 2023 оны 8-р сарын 10-ны өглөө 11 цагт Шымкентээс гарч, орой 20:00 цагт Ташкентэд орж ирсэн байна. 

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх
    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Тэрбээр Узбекистаны "Manchester United"-ын фэн клубынхантай уулзаж амжсан байна. Түүнтэй тэд байрлаж байгаа газрынх нь гадаа халуун дотноор уулзаж, 7 хоногийн хүнс бэлэглэжээ. 

    "Рахмат гэдэг үгийг л байнга хэлсэн. Үнэхээр сайхан дэмжлэг, урамаар тэтгэж байхад надаас зүгээр эрч хүч асгарахгүй гээд яахав дээ . Энэ сайхан хүмүүсийн итгэл, дэмжлэгийг заавал мөрөөдлөө биелүүлж хариулах болно."

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Узбекистанд цуг байрласан найзууд нь Б.Очирваань буюу Mr.Wazza-г "New Tashkent City" газар луу дагуулж очиж, лааны тосон музей үзүүүлжээ. Дэлхийн одуудыг яг дэргэдээс нь харж байгаа юм шиг мэдрэмжийг авсандаа тэр талархалтай байсан тухайгаа хувийн тэмдэглэлдээ бичсэн байдаг.

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Манчестерийг зорихдоо тэрбээр олон зүйл туулсны дунд сайхан дурсамж нь дийлэнх нь. Олон шинэ найзуудтай болж, шинэ соёлуудтай танилцаж явахдаа хамгийн хайртай спорт болох хөлбөмбөгөө ч тоглоод амжив. Узбекистанд гадаа талбайд хөлбөмбөг тоглосон байна.

     

    "Хөлбөмбөг тоглох мэдрэмжийг үнэхээр их санасан байна  Ойрд ингэж сайхан хөдлөөгүй гоё байлаа. Узбекистаны зүгээр нэг захын сургуулийн талбай нь хүртэл үнэхээр гоё талбай байдаг шүү."

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Туркменистанаар дамжин цааш явах зорилттой байсан ч Б төлөвлөгөөнд шилжжээ.

    "Туркменистаны виз бол үнэхээр чанга юм байна. Дамжин өнгөрөх виз олгохгүй байгаа заавал аяллын компануудаас урилга авах шаардлагатай гэсэн хариу өгсөн. Тэгээд өөрсдөө нэг аяллын компаны өөрсдөө санал болгосон ч холбогдож чадахгүй байгаа. Тэгэхээр одоо ”Б” төлөвлөгөөндөө шилжихээр боллоо. Ташкент хотоос газрын зураг дээр одоор тэмдэглэсэн Каспийн тэнгисийн хажууд байдаг Казакстаны Актау хот руу очоод усан онгоцоор Азербайжаны нийслэл Баку хотод очоод цаашаа Гүржээр   дамжин Турк   орохоор боллоо."

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Зочлон туулсан газруудын онцлох газруудад дурсамж бүтээсэн зургуудаас хуваалцсаар...

    Шах-и-Зинда дотор 11-15, 19-р зууны үеийн бунхан болон бусад зан үйлийн барилгууд багтдаг. Шах-и-Зинда ("Амьд хаан" гэсэн утгатай) нэр нь Muhammad-ын үеэл Qutham ibn Abbas-ыг энд оршуулсан гэсэн домогтой холбоотой гэнэ. Тэрээр 7-р зуунд Арабын довтолгооны үеэр Самаркандад ирж, лалын шашныг дэлгэрүүлжээ.

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Узбекистан хүмүүсийн сайхан сэтгэлд талархаж, 20 гаруй хоногийг энэ улсад өнгөрөөснөөр цааш хөдлөв. Дугуйтай эхэлсэн түүний аялал онгоцтой холбогдсон байна. Б.Очирваань буюу Wazza нь агаарын хөлөгт сууж үзээгүй байсан ба анхны нислэгээ Монголоосоо олон хүнээр гаргуулж явахаар төсөөлж байж. Гэсэн ч амьдрал төлөвлөсөн шиг байдаггүй хойно. Актау хотоос  Баку хот руу нисчээ.

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Азербайжан дахь сэтгэгдэл:

    "Өдий хүртэл дандаа хямд улсуудаараа явсан. Бакуд бол тэгэж жаргахгүй юм байналээ. $100 доллар = 170 манат гэхээр тэгээл ер нь хурдхан хотоос гараад сайхан хээр хоолоо өөрөө хийж идээд явмаар санагддаг юм байна лээ!"

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх
    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    "Агаараас нь мөнгө үнэртдэг хот! Баку хот талдаа Caspian тэнгисийн эрэг нь газрын тос үнэртсэн нээх гоё харагдадгүй. Харин өвөрмөц архитекторын шийдэлтэй барилгууд нь үнэхээр харц булаам! Өнөөдөр хуучин хотоор нь явж үзсэн. Кино нь дээрээс л хардаг байсан цайз, хэрэм, хуучины барилга, чулуун зам гээд үнэхээр гайхалтай мэдрэмж өгч байна." гэжээ.

    Тэрбээр Баку хотын амьтны хүрээлэн ороод амжжээ. Арслан, Бар, Баавгай, Ирвэс гээд харахыг хүсдэг байсан амьтдаа харсан гэнэ. Мөн түүний хамгийн айдаг могой төрөл, төрлөөрөө байжээ.

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Азербайжанд 15 хоноод Ираныг зорьжээ.

    Замдаа тус улсын хөдөөний амьдралыг битүү ногоон зүлэг, ногоо, ой мод байсныг онцлов.

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Гайхамшигтай Иранд тавтай морил

    "Иран руу орохдоо л хэдэн доллар солиулж ороод гамтай хэрэглэхгүй бол орсон хойно картнаас болон өөр ямар ч аргаар гаднаас мөнгө авах боломжгүйг их багш зөвлөв. Мөнгө муутай $75 байсан учраас ядаж $200 доллартай орох гээд хэдэн сайхан ах нартаа чат үлдээлээ   ! Тэгээд нээх ч удалгүй $235 доллартой болж аваад АТМ-ээс Азербайжан манат болгоод банк орж доллар болгоод авлаа. Надад их, бага гэлтгүй эхэлсэнээс хойш өдийг хүртэл тусалсан хүмүүстээ зорилгодоо хүрсэн хойноо зүй ёсны хүндэтгэл үзүүлэх болно."

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    2023.09.27 /Иран дахь 9 дэх өдөр/

    "Ираны хамгийн том 3 хотын нэг болох Табриз хотод өчигдөр ирсэн. Уржигдар аянга, цахилгаантай борооноос болоод саадсан ч үнэхээр сайхан хүмүүстэй уулзсан. Өчигдөр надад Tabriz хотын алдартай газрыг үзүүлсэн юм. Энэ хотод 4 сая хүн амьдардаг. Үнэхээр амар тайван, үзэсгэлэнтэй хот байсан. Гудамжаар алхахаар бүгд гайхаж харна, яг л харь гаригийн хүн харсан мэт царайны хувиралуудыг хардагдаа хэхэ. Гэхдээ бүгд үнэхээр найрсаг, инээмсэглэсэн хүмүүс"

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Иранд зургийг тэгш харуулж дарна гэж ёстой байдаггүй 

    "Утасаа өгөөд зураг даруулахаар хоёр тийш нь хазайлгаад явж өгнө. Энд үнэхээр сонин сайхан ихтэй л явна даа. Анх удаа Instagram дээр стори хийгээд хоол үнэгүй идэж үзлээ. Бас шүдний эмчийг сторидоод шүдээ үнэгүй үзүүллээ! Энд архи, пиво уудаг биш харин гоё цай ууж, хуука буюу шиша усан тамхи татаад сууна даа."

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Ираны аялал 17 хоноод өндөрлөх дөхсөн үе.

    "Хоноглох газар хайгаад явж байсан нэг залуу бас таараад чамд юугаар туслах уу? гэж асуухаар нь дулаахан хонох газар хайгаад гэсэн чинь манайд хонож болно гээд гэртээ дагуулж ирээд аав, ээжтэй нь танилцаад, сайхан халуун шөл уугаад хамаг хувцасаа хатааж авлаа. Гэхдээ энэ 30, 31 настангууд надад их ээлтэй байгаад байх юм. Ивээл нас мас нь биш биздээ  ! Зам бол сайхан байсан ч бороо бол өнөөдөр намайг жинхэнэ зовоолоо! Найзын ээжийн хэлсэн үгэнд ороод үлддэг байж гэж бас зөндөө бодсоон! Маргааш эндээс Туркын хил хүртэл 60 км..."

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх
    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Турк улсад 2023 оны 10-р сарын 5-нд иржээ.

    "Турк руу нислээ гэж сонссоноос дугуйтай ирлээ гэж би сонсоогүй гэж бодоод байна! Khoy хотоос хөдлөөд Иран, Туркын хил рүү жолоо залсан. Явах замынхаа өндрийн түвшин хараад өдөржин явахаа мэдэж байсоон  ! Уул нь 60 км газар гэхдээ битүү уулан дундуур өгсүүр зам байсан юм. Иранд үнэхээр гайхалтай мартагдашгүй дурсамж дүүрэн 18 хоногийг өнгөрүүллээ  ! Уулсан хүмүүс, үзэж харсан байгаль бол үнэхээр, үнэхээр гайхамшигтай байлаа. Өнөөдөр хүртэл намайг үзэсгэлэнтэй байгалаараа бишрүүлээд үдэж өглөө. Хэдий хэцүү зам байсан ч үзэсгэлэнтэй өндөр уулс харцыг минь булааж дээш татах шиг 

     

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Анх удаа уулзаж байгаа хэрнээ хэзээний олон жил найзлаж, нөхөрлөсөн юм шиг туслаж, дэмжээд миний туулсан замаар бахархаж эргэн тойрны бүх хүмүүсдээ баярлаж ярих, өөрт байгаа бүхнээрээ туслахыг хичээх энэ сайхан сэтгэлийг хэзээ ч мартахгүй...

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Туркийн дугуйн тэмцээнд оролцоод амжив

    "Өглөө нэг ажил хийсэн шигээ дуусаад дугуйчид нь цугладаг цай уудаг газар луу нь явлаа. Тэгсэн өнөөдөр Malazgirt гээд хот руу тарвасаны баярт явна гэнэ. За тэгээд бөөндөө цуглаад өглөөний цайгаа уугаад дугуйнуудаа машинд ачуулаад өөрсдөө Муш их сургуулийн автобусанд суугаад явлаа. Би ч замдаа жоохон нойр аваад сэрсэн ирчлээ гэнэ. Тэгсэн гараа, бариа нтр гэсэн бичигтэй тэгсэнээ баахан дугуйтай хүмүүс байна. Би ч гайхаад энэ юу вэ? Гэж асуусан энд тарвасаны баярын нэрэмжит дугуйн уралдаан болно. Бид нар зохион байгуулалтанд нь оролцож байгаа чи уралдана шүү гэнэ  ! Би ч юун уралдах ядараад хөл, гар нил хөндүүр гэсэн чинь бид нар чамд итгэж байгаа шүү гээд баахан хүн сумлаад уралдууллаа  ! Хүний уулын дугуйтай уралдсан болохоор аймар эвгүй мэдсэн бол Нисдэг Бороо авчирдаг байж ухааны юм бодоод уралдаж гарлаа. Эхнээсээ гайгүй хэдтэй нь цуг явсан болохоор эхлээд жоохон хэцүү байлаа. Тэгээд 15 км яваад буцаад тойрч байна тэгээл за дүүрсэн гээд байдагаараа жийж гарлаа  . Тэгсэн нэг ахыг үнэхээр барахгүй байсаар байгаад хоёрдугаар байранд    орлоо. Гэхдээ анхны тэмцээн гэхэд дажгүй хөөрхөн явсан."

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Кападоки дахь агаарын бөмбөлөг

    Энэ газар бол юуны түрүүнд байгаль өөрөө бүтээсэн ид шидийн үзэсгэлэнтэй газар нутаг юм. Ягаан, цагаан хад, гайхамшигт “шидэт цамхаг”. Таныг “Сарны ландшафт” гэж нэрлэдэг Кападокийн сэтгэл татам газар нутгаар аялуулдаг. 

    "Энэ мэдрэмжийг үгээр тайлбарлаж хэлэх хэцүү юм. Үнэхээр гайхалтай мэдрэмж. Анх аялалдаа гарахдаа энэ газрыг заавал үзнэ гэж бодож явсан. Тэгээд өчигдөрхөн эхэлсэн юм шиг санагдах аялал маань энэ хүртэл яваад хүссэн зүйлээ үзэж, харах мэдрэмж бол үнэхээр гайхамшигтай."

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    "Би дугуйгаар энд ирнэ гэж үнэхээр бодож байгаагүй болохоор энэ хүртэл туулсан зам, дуслуулсан хөлс маань үнэхээр үнэ цэнэтэй байсан учраас хангалттай гайхамшигтай мэдрэмж авсаан. Өдөржин өгсөж, уруудаж жинхэнэ машин явахгүй хөдөө замаар нь явсаар 90 км яваад нэг хиймэл жижигхэн нуурын хажууд цэцэрлэгт хүрээлэнд ажилчидаас нь асууж байгаад хонох зөвшөөрөл аваад жинхэнэ гоё зөөлхөн амьд зүлэг дээр унтлаа."

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Sariyahsi хотод Powerbank-аа цэнэглэх зорилготой яваад Турк хүний дэлгүүрт хоножээ.

    "Дэлгүүр жоохон хүйтэн гэнэ. Ямар ч асуудалгүй гээд хэлсэн чинь хүлээж байгаарай гээд гараад ирэхдээ нэг зузаан бүтээлэг, талх, жимс бариад ирлээ."

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Анкарад Монголын элчин сайдын яаманд зочлов.

    Өнөөдөр Анкарад, маргааш эндээсээ цаашаа Истанбул ороод Монголдоо яваад очно ! Аль болох хурдан асуудлаа шийдээд, буцаж аяллаа үргэлжлүүлэх үүднээс одооноос визний цагны оочироо авч, материалаа сайн бэлдэхэд асуудалгүй гэж харлаа.

    Монголоос ээжийнхээ ажлын газрын дарга ахын холбож өгсөн Анкара амьдардаг Турк найзынд нь зочилжээ.

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Монголдоо визээ авахаар буцлаа. 11-р сарын 3-нд Монголд буув.     

    "Яахав дугуйнаасаа жоохон холдох гэж байгаа нь сэтгэлд нэг л гунигтай байна  . 10000 километр зам туулан явахдаа хэзээ ч өөрийгөө ганцаараа гэж мэдэрч байгаагүй. Өөрөө өөртөөгөө ярилцаж явахад хажуунаас үг хэлэх шиг болдог замын ганц найз минь байсан юм  ! Бараг өөрөөсөө илүү хайрлаж, гамнаж, анхаарал тавьж явсан болохоор зүгээр нэг дугуй гэхээсээ илүү хайртай дотны хүн шиг болжээ. Гайхамшигтай хүлэг шүү."

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Аяллаа анх эхлүүлсэн газраа буюу гэртээ ирснийхээ дараа

    "Би яаж энэ бүгдийг хийсэн юм бол гэдэг бодол маш их төрсөн. Гэрээсээ гараад үнэхээр хол явсан байжээ.Гэртээ ирээд унтаж чадсангүй өглөө 07:30 гээд хувцсаа өмсөөд уулын эрчимт алхалтын 5 хүний бүрэлдэхүүнтэй ордог багийн тэмцээнд орохоор явсан. Өнгөрсөн жил түрүүлж байсан тэмцээн яг намайг ирэхэд болж таарсан болохоор орохоор бүртгүүлсэн байсан юм. Хэд хоног бие хөшөөд орой унтахад хэцүү байгаад байсан болохоор чилээгээ гаргалаа."

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Аялал үргэлжиллээ /2023.12.19/

    "Намайг явахаас яг 2 хоногийн өмнө аймар хүйтэрч эхлэсэн. Яг тэр 2 өдөр нь амжуулах ажил ихтэй байсан болохоор гадуур явахаас өөр аргагүй байсандаа! Унаанд суухаар түгжрээд ямар ч ажил амжихгүй тэгээд битүү алхсан юм. Тэгсэн шагналд нь ханиад хүрээд ирсэн байдаг."

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Туркээс Грект ирлээ

     "Хаашаа явж байгаан гэж асууж байна! Би Манчестер Юнайтедын цэнгэлдэх Old Trafford руу Англи руу явж байна гэсэн пасспорт шалгасан Грек залуу намайг галзуу л гэнэ! Тиймээ хүн болгон тэгж хэлдэг гээд инээсэн аялалд нь амжилт Грекд тавтай морил гэнэ."

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

     Грекээс Болгарт ирлээ /2023.12.25/
    "Амьдрал нээрээ баялаг юмаа"

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Болгарт ирээд 4 дэх хоногтоо оюутан дүү нартай танилцав

    "Замд явж байхад Болгарт Пловдив хотод сурдаг Сүхбат гээд оюутан дүү чат бичсэн байна. Та ойртоод хэлээрэй халуун хоол, цай бэлдээд байж байя гэсэн юм. Би ч сайхан хоолны сураг дуулсан хүн чинь жинхэнэ цоглог жийнэ шүү дээ."

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Хүслээ шивнэв

    6000 жилийн түүхтэй эртний хотын суурь, Ромын эзэнт гүрний үеийн одоог хүртэл ашиглаж байгаа театр зэргийг үзсэн. Мөн хүсэл сонсдог Milyo-д хүсэл шивнэсэн

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Софид байх хугацаанд шинэ жилийг хамт гоё угтсан, намайг уйдаахгүй, зугаатай, тав тухтай байлгахад бүх сэтгэл зүрхнээсээ хандсан Хулан, Номин, Зак, Тамираа, Амараа, Билгүүдэй, Мишээл найзууддаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлэе 

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    2024 оны анхны улс Умард Македон /2023.01.05/

    Ганцхан Монголтой гайхамшигт Македоноос мэндчилж байна! Болгар болон Македони хил залгадаг юм байна лээ. Тэгээд өмнөх шигээ л хилийн цагдаа нарийг дуу алдуулж, галзуу, солиотойгоороо дуудуулсаар Македони улсад амжилттай нэвтэрсэн.

     

    2024 оны анхны улс Умард Македон /2023.01.05/

    Ганцхан Монголтой гайхамшигт Македоноос мэндчилж байна! Болгар болон Македони хил залгадаг юм байна лээ. Тэгээд өмнөх шигээ л хилийн цагдаа нарийг дуу алдуулж, галзуу, солиотойгоороо дуудуулсаар Македони улсад амжилттай нэвтэрсэн.

     

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Консул өвөөтэй хамт хоттой танилцсан нь

    "Бүгд Найрамдах Македони улсад суугаа Монгол улсын өргөмжит консул Литов Намдагжанчивин өвөө намайг хотын төвтэй танилцууллаа. Гэхдээ эхлээд гайхамшигт өвөөгийн талаар танилцуулах нь надад үнэхээр нэр төрийн хэрэг юм  . Эгэл жирийн оршихуйн гайхамшиг."

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Македонд Хэдэн мөрт тэрлэв


    "Дөрөөний эргэлтээр цаг хугацаа урсаж
    Дөрвөн уулын дундаас эртний түүхээр дамжин
    Морин турайгаар дэлхийг тамгалсан эзэн Чингисийн нутгаас
    Морьтон Монгол агуу Александрын нутагт ирлээ.
    Сэвшээ салхи болгон түүх шивнэж
    Сэрсэн тал нутаг минь хүүгээ ерөөхөд
    Сэтгэлээс ундрах дусал хөлс бүр минь
    Сүү болон замыг минь гэрэлтүүлнэ"

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Косовад ирсэн нь /2024.01.07/

    "Өнөөдөр Македоничууд Христосийн төрсөн өдөр баяраа тэмдэглэж хөл хөдөлгөөн багатай үед гялс жийгээд Косовод орж ирлээ. Шинэ оны эхний 7 хоногт 2 дахь улсдаа ирлээ."

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Майхантай, цастай аялал

    "Ёстой сайхан амарсан хүн, лаг цоглог майханаа нээсэн Косово надад цасаар бэлэг барьсан. Хувцас хатах нь бүү хэл бараг хөлдсөн байв. Дотуур өмд, өмд хоёроо шинэ хуурай өмсөөд, дээгүүрээ хуурай фудболк, дугуйны өмсгөлөө өмсөөд нойтон гадуурх 2 цамцаа өмсөв  . Дараа нь майханаа хураах зуураа ус буцалгаад, халуун цай уугаад хөдөлсөн. "

    Үзэсгэлэнтэй байгаль, Сайхан сэтгэлтэй хүмүүс, Анхны учиртай төөрөлт      


    Косово дахь аялал үргэлжилсээр... Буудлын эзэн өрөөгөө 50% хямдаруулаад бас хувцас угаалгахад аймар үнэтэй байсныг үнэгүй угааж өгсөн. Бүх ачаагаа ачаад хөдөлсөн. Үнэхээр гайхалтай байгальтай замаар өдөржин 30 км зам өгсүүр явлаа. Гэхдээ бүтэн жийгээд л гарсан 1850 м өндөр уул руу ....

    Зам нь үнэхээр гоё байсан болохоор биед амар байлаа. Би замдаа маш олон зогссон, учир нь бүр дуу алдахгүй байхын аргагүй сүрдэм өндөр уул, хад байлаа. Дээрээс нь өчигдрийн орсон цас бүр үзэсгэлэнтэй харагдуулж байв. Цас хүртэл надад үзэсгэлэнтэй байгаль харуулахын тулд учиртай оржээ гэсэн бодол төрөөд л явлаа. Би Монголд очоод байх хугацаандаа шөнө бүр өндөр уул, хадаар яваад байна гэж нэг пост хийж байсан даа. Би яг тухайн үед зүүдэлж байхад сүмбэр оройтой, хажуугаар нь гол урсаад, үнэхээр үзэсгэлэнтэй газар байсан юм. Тэгээд яг зүүдэлсэн уулаа арай ч харахгүй гэж бодоод өнгөрсөн. Тэгсэн өнөөдөр явсан зам, зүүдэлж байсан уул, ус яг бүр дүрээрээ мөн шүү . Үнэхээр сонин тохиолдол болж, би ч үзэх ёстой юмаа үзээд явж байгаадаа баярлаад, сэтгэл маш өндөр байв. 

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Энэ зам дагуу маш их амралтын газар, буудал, түрээсийн гоё байшингууд битүү. Зөрж байгаа машин ихтэй ч байсан, бүгд л эрхий хуруугаа   гаргаад, гоё мэндлээд л зөрөөд байсан нь үнэхээр сайхан санагдсан. Үзэсгэлэнтэй, аз жаргалтай, гоё зам байлаа.


    Тэгээд яваад байсан зам нэг л биш болоод байна. Замдаа хүмүүсээс асуусан ингээд явбал Монтенегро орно л гэнэ. Яваад л байсан миний зам зааж байсан апп маань арай л аймар зам заагаад эхлэв. Яг нар бууж байсан болохоор явахаас айгаад буцаад хонох газар олохоор яваад, замдаа машин зогсоогоод асуусан энэ замаар 3 км яваад буудал байгаа гэв! Би ч за гээд явсан чинь нөгөө зам нь аймшгийн өндөр уулын орой дээр, аймар өгсөж гаргадаг шүү . Аймар цастай замаар бууж таараад ёстой хөгөө чирсэн байдаг юм. 

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Арай гэж буугаад нэг дэлгүүр орсон ашгүй Англи хэлтэй залуу байж таараад бүх юмаа ярилаа. Тэгсэн яг хажууд 30 евро буудал байгаа, чи бас ёстой буруу замаараа явсан байна л гэнэ. Ядаж байхад надаа бэлэн 20 евро байж таараад нөгөө буудал нь карт уншдаггүй болов. Би АТМ-ээс уржигдар 50 евро авахад шитгэлтэйгээ $65 болж байсан болохоор хаширлаад картнаас мөнгө аваагүйн буруудсан даа. Тэгсэн манай Линдон найз чи юу ч гэсэн очоод асуу, би утсаар яриад чамайг ингээд явж байгаа гээд хэлсэн байгаа гэв. Тэгсэн ашгүй сайн хүн байж таараад чи 20 еврогоо төлөөд хонож болно гээд би ч бөөн баяр, баярлаж, талархсанаа харамгүй хэлэв.


    Тэгээд би өнөөдөр бас л учиртай төөрсөн болж таарлаа. Учир нь энэ уулаар гарах гэхээр ямар ч хилийн шалган байхгүй болохоор би гарж болохгүй юм. Тэгээд маргааш буцаж Режа руу уруудаад, тэндээсээ 20км яваад штанб даруулж болох газраар гарахаар боллоо. Линдон найз маань мөн ч их тус боллоо доо.

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Косовогоос Монтенегрод /2024.01.11/


    "Монтенегрогын босго 2000 метр өндөр байлаа. Мөн миний сэтгэл зүй 2000 метрээс ч өндөр байгааг өнөөдөр мэдэрлээ. Бас өөрийгөө маш их зовоолоо. Нэг дулаахан хонох газар олоод өнөөдрийн галзуу тэмдэглэл оруулна."

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Косовогоос Монтенегро руу ганц албан ёсны хил байдаг тийшээ нь зүглэлээ     

    "Paje хотоос гараад явж байхдаа эргээд харсан, энэ хот чинь 2460м өндөртэй Kopraniku уулынхаа бэлд байдаг ажээ   . Ёстой аймар уулан дундаас бууж ирсэн байна гэж бодоол, хилрүүгээ зүглээд явж байсан чинь өөдөөс ахиад 2382м өндөртэй Rusolia бас Zljeb оргилууд угтаад л авлаа. Доороос нь хараад өнөөдөр чанга өдөр болохыг мэдэрсэн дээ. Тэгээд өгсөж гарлаа. Эхлээд 2км бол жийсэн, дараа нь ёстой бүтэн түрсэн байдаг юм . Би одоо бараг дугуйтай ууланд авирагч болох гээд байна уу даа  . Гэхдээ өгсөж байхад надад ерөөсөө хэцүү санагдахгүй байсныг маш их гайхсан. Угаасаа л давах даваа, мөлхөж байхад оргилд нь гарж л таарна гэдэг бодол аль хэдийн надад суужээ.

     

    Зөрсөн машинууд нөгөө эрхий хуруу гаргадаг байхгүй, бүгд л энэ солиотой юм байхдаа гэдэг харцаар өнгөрөөд байв. Арай гэж 1800 гаруй метр өгсөөд Косово хилийн шалган дээр ирсэн чинь байцаагч ах чи чинь галзуураа юу? Энэ хүйтэнд дугуйтай, тэр тусамаа энэ өндөр ууланд юугаа хийж явнаа гэж авдаг шүү. Тэгсэн аргагүй дугуйчид зуны цагт ч энэ хилээр гардаггүй, Монтенегро, Албани, Косово гэж явдаг байтал, би бүүр өвлийн цастай хүйтэнд тэр өндөрт дугуйгаа түрцэн явж байхаар хэн ч тэгэж хэлэх байх. Болоогүй ээ, пасспорт үзэж байснаа чи яг Чингис хаан шигээ харагдаж байна гээд байгаа юмаа."

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Монтенегро 3 дахь өдөр

    "Дэлхийн 2-р дайны үед хуучин хот сүйрсэнээс зөвхөн Туркийн цагийн цамхаг (18-р зууны сүүлч), сүм хийд, хэд хэдэн байшин үлдэж байж! Тэгэхээр нээх түүхэн дурсгалт барилга, байгууламж ховор, нэг тийм онцгой биш санагдсан. Өндөр байшин барилга нэг их харагдахгүй, маш цэвэрхэн гудамжуудтай, замын хөдөлгөөн сийрэг, эргэн тойронд өндөр уулс харагддаг хот байна. Монтенегрогын хүн амын хувьд 626,000 гаруй. Нийслэл Подгорица хотод 212,000 гаруй хүн оршин суудаг юм байна."

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Монтенегро надад өндөр уулсынхаа хүчийг харамгүй үзүүллээ. Би ч гандан буурахгүй даваа бүхнийг нь давлаа    


    "Монтенегро дахь 4 дэх өдөр Подгорица хотоос Хорватын зүг жийв. Миний төлөвлөгөө Монтенегро-Хорватын хил хүртэл 80км явах байлаа. Гэтэл өдөр 13:00 цагт дөнгөж Цетинье хотод хүрэв. Подгорица хотоос алсуураа өгсүүр болохоор хурдан явж чадсангүй. 

     

    Тэгсэн аппын зам уулын мухарт хүргээд замгүй болчихов. Би ч энийг даваад л орчих юм чинь гээд ачаагаа буулгаад, дугуй, ачаа хоёроо тус, тусад нь өөрөө өргөж зөөж эхлэв хаха  . Тийм муухай зүтгүүр болцон ч байх шиг хаха. Тэгсэн би чинь зүгээр ууланд алхадаг замаар нь орцон байснаа, нилээн зүтгэж, хүчлээд явж байхдаа уулан алхаж байсан 2 залуутай таараад мэддэг буян юмаа." 

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Хорватад ирлээ /2024.01.14/

    "Монтенегрогын хилийн шалган дээр очсон чинь Монгол хүн анх удаа дугуйтай явж байгаа тохиолдол болж байхаа гэнэ. Миний пасспортны бүх штанбыг харснаа чи Монголоос энэ хүртэл энэ олон улсаар дамжиж ирлээ гэж үү? гээд л гайхаад байна. Би ч тиймээ гээд.... Монтенегро үнэхээр чанга байлаа гэсэн чинь тэгэлгүй яахав гэхдээ чи чанга эр юмаа гэнэ. Тэгснээ "You are the king"   гээд хилийн ажилтнууддаа энэ залуу Монголоос дугуйгаар ирсэн байна гээд бөөн сүр. Би ч маш их баярлалаа гайхалтай байгаль, уул, хадаар явж биширч, сүрдлээ, гайхалтай байлаа гээд Хорватын хилийн зүг явсан."

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Энэ жилийн 4 дэх, миний аяллын 13 дахь улсаар Хорват

    "Хилийн байцаагчаас сонссон “You’re The King” гэдэг үгээр урам ороод, сэтгэл хөөрөөд цаашаа Хорватын хилрүү өгсүүр замыг ёстой цоглог туулсан байдаг юм. Мөн ч олон уул, даваа давж явсаар Монтенегро гэдэг улсыг туулж дуусгасандаа бас маш их сэтгэлийн тэнхээ, хүчийг оргил бүр дээр нь гарахдаа авсандаа туйлын их талархаж байна. Байгаль эх надад өөрийн хүч чадлыг үзүүлэхийн зэрэгцээ намайг маш сайн хүмүүжүүлж, сэтгэл зүйн асар их тэвчээр суулгаж өглөө. Хорватын хил дээр очиход байцаагч нь Хорват улсад тавтай морил залуу минь гээд штанбаа дарсан. Надаас нээх олон юм асуусангүй пасспорт шалгаж шенгений виз хараад, нэг хурууны хээ аваад л болсон. Хилээр орж ирэхэд зам нь бас толь шиг өөгүй, цэвэрхэн гоё замтай, нэг хэсэг ёстой сайхан уруудсан. Эрэгийн хойд хэсэгээрээ сүрлэг уулстай, үнэхээр харц булаам үзэсгэлэнтэй төрхтэй байсан."

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Game of Thrones - King's Landing

    "Миний ард харагдаж байгаа бол Дубровник хуучин хот. Энэ хотод ямар киноны зураг авалт болсон гэж бодож байна .Game Of Thrones - King’s Landing шүү дээ. Өчигдөр хилийн байцаагч You’re The King гээд байсан учиртай байж."

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    "1991-1995 оны хооронд Югославаас салан тусгаарлах дайны үеэр Дубровник болон хуучин хот бөмбөгдүүлж байсан юм билээ! Гэхдээ одоо бол Адриатын тэнгисийн үзэсгэлэнтэй эрэг дагуу орших энэ хот хүн бүрийн ирэхийг хүсдэг хот болтолоо алдаршсан байна. Ингэж хот үзэж явсаар 11:00 цагт Julien, Marie-Laure бид 3 замдаа гарлаа. Дубровник хотоос гарах гэж бага зэрэг өгссөөр нилээн том гүүрээр дамжин үндсэн замдаа оров   . Би чинь ганцаараа явж байхдаа бол гоё юм харвал зогсоол, зураг дараад, бичлэг хийгээд, ёстой удаан явдаг   . Тэгсэн өнөөдөр нөгөө хоёрынхоо хурдаар, хэр барагтай зогсохгүй үнэхээр сайн жийлээ." 

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    14 дахь улс Босни ба Херцеговина /2024.01.16/

    "Адриатын тэнгис дагуу зун шиг байсан чинь жоохон хойшоо уулруугаа орсон буцаад өвөл болов. Neum гээд Босниг адриатын тэнгистэй холбодог цор ганц хотоор дамжин уулын замаар дахин Хорватын хилээр ороод явах гэсэн зөвхөн Хорватын иргэд нэвтэрдэг хил байж таарав. Бид 3 Боснигийн нэг алдартай хүрхрээг үзэх гээд явах хамгийн товч зам нь заавал Боснигоосоо Хорватаар дайраад явах зам байсан юм. Ингээд буцаад уулнаасаа буугаад Боснигийнхоо замаар 20 гаран километр тойрохоор болов."

     

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    "Бид 3 яг хүрхрээний хажууд сүртэй их чимээнд нь унтсан гэхэд сайн нойр авсан. Өглөө эртлэн босож, майхнаа хурааж, ачаануудаа дугуйндаа ачиж бэлэн болгоод, ойр хавиар алхаж хүрхрээгээ үзээд, буцаж ирээд Мостараа хотын зүг хөдөлсөн. Кравица хүрхрээг би маш томоор төсөөлсөн учраас анх хараад сэтгэл гонсгор байсан ч удалгүй гоё сайхныг нь мэдэрч, нүд, сэтгэлээ баясгаад амжсан. Мостар хот хүртэл 40км зайтай, зам бараг тэр чигтээ өгсүүргүй сайхан байсан."

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    "Стари Мост Мостар хуучин гүүр гэгддэг бөгөөд Босни Герцеговина улсын Мостар хотод 16-р зууны Османы үеийн сэргээн босгосон гүүр юм. Энэ нь Неретва голыг гатлан ​​хотын хоёр хэсгийг холбодог бөгөөд Османы үеийн үед Стары Мостыг хамгаалж байсан гүүр хамгаалагчдын нэрээр нэрлэгдсэн байна. Дайны үед Стари Мост гүүр нь Хорват-Боснийн хооронд цэргийн хангамжийн шугам болгон ашиглаж байсан тул гүүр нь дайсны гол бай болдог байж. Үүний дараа түүнийг сэргээн засварлах төслийг эхлүүлж гүүрийг 2004 оны 7-р сарын 23-нд нээсэн байна."

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    "Босни ч гэлтгүй балканы орнуудын зам бүгд ижил 2 эгнээ нарийхан замтай! Өнөөдөр юу болсын гэмээр Казакстанаас хойш хагараагүй байсан урд дугуй хагарч, хойд дугуй сүүлд Додоь хотруу орохын өмнө хоёр удаа хагарав. Гэхдээ надад одоо дугуй нөхөх нтр бол үнэхээр асуудал биш болсон. Формулагын машины дугуй сольдог шиг л гялалзуулна." 

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    "Боснигоор ингэж хөндлөн явна гэсэн төлөвлөгөө анх байгаагүй, хоёр Франц найзаа дагаж юм үзэж яваад тэр чигтээ Унгар луу өгссөн. Гэхдээ миний төсөөллөөс тэс өөр үнэхээр гайхалтай улс байлаа. Энд нохойтой ёстой халз тулах үе ер гарсангүй. Хүмүүс нь үнэхээр эелдэг, найрсаг харилцаатай, бараг бүгд л Англиар ярих эсвэл ойр зуурын мэдлэгтэй болохоор асуудал огт байсангүй. Нэгэн цагт аймшигтай дайны хар сүүдэр тусаж байсан газар, одоо бол зундаа жуулчид тасардаггүй болжээ. Миний аяллын бас нэгэн тод өнгө болсонд үүрд дурсаж явах болно."

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Албан ёсоор аяллынхаа 15 дахь улсад ирлээ! 

    "Унгарын дугуйны зам бол үнэхээр гоё юм байна. Сая бас Дунай мөрнийг үзээд, завиар нөгөө эрэгт нь гарлаа. Сэтгэл санаа үнэхээр сайхан байна шүү. Өнөөдөр өглөө Хорватын Биле хотоос гараад Унгарын Бажа хотод ирлээ. Нийт 90км замыг туулж хүсэн хүлээсэн улсуудын минь нэг Унгар улсад хөл тавьсан. Зам бол үнэхээр сайхан байлаа. Дандаа л дугуйн замаар явсаар ирсэн болохоор биед ч амар байв. Энд амьдрал үнэхээр дэндүү тайван амгалан, дэндүү эгэл жирийн хэрнээ тансаг байна. Унгарт ороход ямар ч штанб даруулах шаардлагагүй байсан. Учир нь Хорват шенгений бүс нутаг болжээ."

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    "Өдий 8 сар, 12.000км аялсан хүн байнадаа, бяцхан эрдэм сурсан л байна. Айх, өлсөх, ядрах гэсэн мэдрэмжүүдийг дарж, сайн төвлөрч, өөрийгөө хянаж чаддаг болжээ! Үнэхээр сульдсан үедээ Mars шоколадаа нэг хазаад, жүүснээсээ нэг балгаж явсаар өнөөдрийг амжилттай давж чадлаа." 

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Өөрийн бүх хөлс, хүчийг шавхан байж олж авсан жаргал маань дэндүү амттай 

    "Европ тивийн зүрхэнд орших энэ хотын үзэсгэлэн, түүх соёлын дурсгал, эртний уран хийцтэй цайз, орд харш, сүмүүд хотын төвд сүндэрлэнэ. Будапештын бүх зүйл үнэхээр гайхалтай таалагдсан. Би өнөөдөр хотын парк буюу алдарт Баатруудын /Heroe’s Square/ талбайтай залгаа байрласан эртний дурсгалт цайз, цэцэрлэгт хүрээлэнгийн цогцолбор, мөсөн гулгалтын талбай, гэгээн Стефаны сүм болон Унгарын парламентын ордон үзсэн. Баатруудын талбай, гэгээн Стефаны сүм болон Унгарын парламентын ордон гээд яг энэ гурван газрыг өдөр болгон очиж үзээд л баймаар тийм үзэсгэлэнтэй, сүр жавхлантай газрууд байсан даа. Би чинь өөрөө яг европ маягын барилга байгууламж, архетикторийн чамин шийдэлд дуртай болохоор Будапешт хотын бүх л зүйлс яг мөрөөдлийн гэмээр байлаа"

     

     

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Унгарын алдарт хөлбөмбөгчин Ференц Пушкашийн нэрэмжит “Пушкаш академи”-тай танилцлаа

     

    "Эх орноос минь жил болгон хоёр хүүхэд ирж мэргэжлийн хөлбөмбөгийн сургуульд бүтэн жилийн хугацаатай суралцдаг юм. Үнэхээр гайхалтай халуун дотноор угтаж авсан клубын медиа хариуцсан захирал болон дасгалжуулагч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье! Энэ жил Пушкашын академид суралцаж байгаа Хүслэн болон Молор хоёр маань маш их зүйлийг суралцаад, ирээдүйд эх орныхоо нэрийг гаргасан мундаг тамирчид болоорой гэж хүсье"

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Гайхамшиг - “Pancho Arena”-ийн зүлгэн дээр хөл тавих мөч 

    "Зүгээр нэг хийгүй бөмбөг урдаа тавьж зогсоод, нүдээ аниж өөрийгөө дэлхийн хэмжээний гайхалтай цэнгэлдэхэд байгаагаар төсөөлсөн мөрөөдөл минь хаа хүртэл явсаныг хараач. Гайхалтай уран хийц, архитекторын өвөрмөц шийдэл бүхий дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй цэнгэлдэх хүрээлэнгүүдийн жагсаалтанд багтсан “Pancho Arena”-ийн зүлгэн дээр хөл тавих мөч ямар байсан гэж санана! Нэгдүгээр багийн хувцас солих өрөөнөөс гараад, хонгилийн хэсгээр дамжин цэнгэлдэх рүү ороход үзэгчдийн нүргэлсэн их чимээ чихэнд сонсогдох шиг болн! Цус булгилж, арьс махны завсар амьтан гүйх шиг. Өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй тийм гайхалтай мэдрэмж байсан болохоор үнэхээр сайн тайлбарлахыг хичээсэн ч чадахгүй байна.


    Надад үнэхээр том хүндэтгэл үзүүлж, тэмүүлж байгаа хүсэл, зорилгийг минь сайшаасан Унгарын алдарт хөлбөмбөгчин Ференц Пушкашийн нэрэмжит “Пушкаш академи”-д чин сэтгэлийн талархал илэрхийье"

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Монгол циркийн хамтлагтай Унгарт уулзлаа

    "Намайг Иранд явж байхад анх Золбаясгалан ах холбогдож байсан юм. Тухайн үед циркийн хамтлагтайгаа Швейцарь улсад 11 сараас 1 сарын эхэн хүртэл аялан тоглолттой явж байгаа, хэрвээ тэр үед Швейцарт ирж таарвал бидний тоглолтыг үзээрэй гэдэг урилга өгч байсан юм . Мөн Золбаясгалан ах маань надтай адилхан Манчестер Юнайтед багийн жинхэнэ галзуу улаан чөтгөр байж таарсан юм! Будапешт хотод ирсэн байхад нь би ирж таараад, ах надтай холбогдож өчигдөр сайхан уулзах боломж олдов."

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Газрын сайхныг үзээд, хүний сайхантай учирна гэдэг агуу тансаглал

    "Нэгэн мундаг ахтай уулзаж, өглөөний цай хамт ууж сайхан яриа өрнүүллээ. Намайг Унгарт ирснээс хойш хүн бүр л Mongolian Dad in Hungary-тай уулзаарай гэж захиж байв. Миний талаар хүмүүс бас ахтай холбогдож хэлсэн байв. Будапешт хотод гэр бүлээрээ амьдардаг. Унгарт үр, хүүхдээ эрүүл саруул, аюулгүй орчинд амьдруулах гэдэг эцэг, эх бүрийн туйлын хүсэлтэй ижил хүсэл тээн ийм шийдвэр гаргаад ирсэн юм байналээ  . Гэхдээ хүүхдүүдээ Монгол соёлоос нь холдуулахгүйн тулд буцаж очино гэж ярьна."

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    17 дахь улсдаа ирлээ /2024.02.04/                   

    Австрийн нийслэл Вена хотод очихыг хүссэн ч замд гараал өнөөдөр амаргүй өнгөрөхийг мэдсэн. Учир нь яг өөдөөс салхитай байсан юм. Зам бол дугуйн сайхан зам үргэлжилсэн! Сүүлдээ зүгээр л өөрийгөө сул тавьж, хүчлэлгүй орчин тойрноо мэдэрч явахыг хичээсэн. Өөдөөс үлээх салхи, салхинд туугдах үүлс, үе үехэн дулаан илчээ цацруулах нар, модны шарласан навчис, тэнгэрийн өнгө гээд бүх зүйлээс аз жаргалыг мэдэрч явлаа.

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Будапештээс хөдлөөд 276км замыг хоёр өдөрт туулсан шалтгаан маань хөлбөмбөг     

    "Зургаан сарын өмнө намайг Хятадаар явж байх үед Lee Wingate гэдэг залуу инстаграмаар холбогдож байсан юм. Надтай адил Манчестер Юнайтедын фанат. Хэрвээ чиний явах зам Австри Вена хотоор дамжихаар бол манайд ирээрэй гэж урьж байв. Намайг наашаа дөхөх тусам манай гэр чамд нээлттэй шүү гэж үргэлж хэлж байлаа. Намайг Будапештээс гарахаас нэг өдрийн өмнө, хэрвээ чи бүтэнсайнд ирвэл хамт Австрийн хөлбөмбөгийн цомын тоглолт үзэх боломжтой гэв. Би ч дуртайяа зөвшөөрч, Вена хотруу яааран, яарсаар гэрт нь ирсэн. Манчестер Юнайтедынхаа тоглолтыг 3 найзтай нь хамт үзэхээр гарсан. Тэр гурав бас Манчестерийн фанат. Нэг залуу нь Иран, нөгөө залуу нь Манчестер хотод төрж, өссөн. Бараг анх хэлд ороходоо Манчестер Юнайтед гэж ярьж сурсан Манчестер хотын залуу эхнэртэйгээ хамт ирсэн байв. Манай хэд надаар үнэхээр бахархаж байгаа хэлээд, аяллыг минь магтаж болох бүх л үгээр магтсан. Удалгүй тоглолт эхэлж бид хэд хайртай багийнхаа талаар 90 минут ярилцсан. Үнэхээр гайхалтай тоглолт 3-0 харьцаатай манай багийн ялалтаар өндөрлөв. Тоглолт дуусаад Lee бид хоёр шууд Rapid Vienna цэнгэлдэх рүү метрогоор явсан. Би үнэхээр их догдолсон. Метронд бас тоглолт руу явж байгаа ногоон ороолт, малгайтай дэмжигчид буудал бүрээс сууна."

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Медиа мандатаар цэнгэлдэхэд нэвтэрсэн нь

     

    "Австрийн хамгийн гайхалтай цэнгэлдэхийн өмнө ирэхэд үнэхээр дотор огшиж байлаа. Дараа нь Lee бид хоёр медиа гэсэн тусгай мандатаар цэнгэлдэхийг хэвлэлийн хэсгээр дотогшоо орсон. Тэндээ хоолтой, уух юм үнэгүй. Манай найз Дортмунд болон Rapid Vienna клубын сошиал медиад ажилдаг болохоор надад тусгай суудлаас тоглолт үзүүлсэн юм.


    Яг цэнгэлдэх рүү ороход үнэхээр гайхамшигтай уур амьсгал угтасан. Ултра фанатуудын хэсэг бол бүтэн тоглолтын турш алга ташиж, дуугаа дуулаад л арьс махны завсараар амьтан гүйлгэж байналээ   . Зүгээр л зурагтаар хардаг байсан тоглолтынхоо дотор уур амьсгалд нь орчихоор чинь гайхалтай мэдрэмж авахгүй гээд яахав. Өнөөдөр 15200 хүн энэ тоглолтыг үзсэн. Тоглолт үзээд сууж байхад зүлэгний нээх гоё чийгний үнэр үнэртээд үзэж, харж байгаа зүйлээсээ авч байгаа мэдрэмжийг улам л гайхамшигтай болгож байв. Зүгээр л жаргаж үзсэн тоглолт байлаа."

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Вена хотын үзэсгэлэнт төрхийг өнөөдөр уулзсан хүмүүс улам чимэх шиг /2024.02.06/

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    "Австри улсын ойн захиргаанд төслийн мэргэжилтнээр ажилладаг Хатнаа ахтай уулзлаа. Монголын бас л нэг чухал эрдэнэ байхаар хүн, Австри улсын төрийн байгууллагад өөрийнхөө мэргэжилээрээ үнэлэгдээд амжилттай явж байгааг сонсох үнэхээрийн бахархал төрүүлж байлаа. Ах намайг дагуулж хатан хаан Сисигийн ордон болон Вена хотыг хардаг хамгийн өндөр цэг болох Kahlenberg үзүүлсэн."

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    1894 онд Австри улсын хамгийн анхны хөлбөмбөгийн клуб болон байгуулагдсан Firts Vienna Football Club-тэй танилцсан.

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    "First Vienna хөлбөмбөгийн клуб 1894 оны 8-р сарын 22-нд холбооны хуулиар байгуулагдсан. Клубын өнгийг Ротшильдын байшингийн сүлдний өнгө болох хөх, шар өнгөөр ​​тодорхойлсон. Клубын түүх нь Австрийн хөлбөмбөгийн түүхтэй гүн гүнзгий холбоотой бөгөөд тус улсын спортын баялаг өвийг харуулдаг ажээ. Энэ жил тус клубын 130 жилийн ой юм байна. Цэнгэлдэх нь 1921 онд анх ашиглалтанд орж байсан. Австри улсын хөлбөмбөгийн түүхийн гайхалтай хэсгийг надад танилцуулсан Lee Wingate найздаа туйлын их талархаж байна."

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Цагаан сараар Австрийн Линз хотод

    "Миний аяллын бас нэг онцгой дурсамж, цагаан сарынхаа шинийн нэгэнд Автсри улсын Linz хотод мартагдашгүй сайхан дурсамжтай, инээд, баяр хөөр цалгисан нэгэн сайхан оройг Монгол ах, эгч нартайгаа өнгөрүүлсэндээ маш их талархаж байна."

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Үзэсгэлэнт Hallstatt!
    Альпийн нуруунд орших Халлстаттын үзэсгэлэнт ертөнцөд хөл тавилаа! Дуу алдахгүй байхын аргагүй үзэсгэлэнт байгаль, сэтгэл татам, үзэмж төгс хотын өнцөг булан бүр гайхамшигтай юм.


    Зөөлөн шиврэх бороо, үүл баганадсан өндөр уулс, тэнгэрийн тусгал мэт нуур, үзэмж төгс хотын барилганууд гээд бүх зүйл нь үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмжийг төрүүлэх энэ газар бол зүгээр л гайхамшиг.

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Герман /2024.02.15/
    Австри улсад гайхалтай хүмүүстэй уулзаж, гайхалтай сайхан дурсамжуудыг бүтээлээ. Альпийн нурууны үзэсгэлэнт байгалийн сайхныг үзэж аваад Salzburg хотод ирсэн! Ирээд Salzburg хотод Батсайхан ахтай уулзаж, ахын гэрт нэг хоног саатаж сайхан амрав.

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Salzburg хотыг би маш томоор төсөөлж байсан. Тэгсэн тийм ч том биш бөгөөд үнэхээр тайван сайхан хот байлаа. Хотын урд талд Альпийн нурууны сүрлэг уулс харагдах нь үнэхээр сүрлэг . Salzburg-ийн хуучин хоттой танилцаж, агуу хөгжимийн зохиолч Вольфганг Амадей Моцартын төрсөн гэрийг /одоо гэр музей/ үзсэн. Дараа нь алдарт Redbull-ийн музейд очиход F1, Дакарын машин болон бусад олон төрлийн машин, онгоцнууд байв  . Австрийн хамгийн баян гэр бүл бол Redbull-ийн эзэд билээ! Музейгээс гараад Хятад рестарон орж хоол идсэн. Хятадууд европчуудыг өөрсдийнхөө хоолны амтанд үнэндээ оруулцан юм билээ. Угаасаа Европт үнэндээ хоолны сонголт муу болохоор сонголт ихтэй Ази хоолны амтанд орцон санагдсан.

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Албан ёсоор аяллынхаа 18 дахь улс буюу Нисдэг Борынхоо төрсөн нутагт ирлээ                      

    Үүргээ онц сайн биелүүлж, төрсөн нутагтаа бахархал дүүрэн орж ирсэндээ миний дугуй. Бүгдийг төгс хийж чадахгүй байгаагаа ойлгож байгаа ч хичээсээр байх болно.

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Allianz Arena гадаа алдарт Gred Müller-тэй хамт

    Мюнхены фанатуудад мэнд дэвшүүлье. Сүүлийн хоёр тоглолт хожигдоод хэцүү л байгаа байлгүйдээ! 

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Берлинд хамгийн анх урьсан хүн бол Д. Эрдэнэчулуун ах маань юм. Би нилээн өмнө нь энэ хүний хийж байгаа зүйлийг ерөнхий мэддэг байв. Чука ах 14 жилийн турш мод тарьж, Монголдоо “World Garden Mongolia” төслийг хэрэгжүүлээд явж байгаа билээ.

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Нийт 17 улсаар дамжин явсаар Германд ирсэн

    Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин Сайдын яамаараа зочилсон ! Маш найрсаг, халуун дотноор хүлээн авч сайхан яриа өрнүүлсэн Б. Мандахбилэг сайддаа болон нийт яамны хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Австри, Вена хотын Lee Wingate найзын маань хөлбөмбөгийн подкастаас миний аяллын талаар сонссон Мюнхенд амьдардаг Америк залуу надтай холбогдсон юм. Манай найз подкастаараа дамжуулж миний замд таарах хүмүүс байвал инстаграмаар холбогдоорой гэж хэлсэн юм байна. Тэгсэн Мюнхен хотоосоо санхүүждэг Bellevue Di Monaco сайн дурын байгууллагад дугуй засвар, үйлчилгээ үзүүлдэг Sam гэдэг Америк залуу холбогдсон юм. Тиймээс Мюнхенд ирээд холбогдож, уулзахад дугуйнд маань хэрэгтэй засвар, үйлчилгээ, тохиргоогоо хийж өгч тусалсан буянтай залуус.

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Сар орчмын дараа би Олд Траффордод хүрнэ гэж найдаж байна.

    Монгол улсынхаа нийслэл Улаанбаатар хотоос Манчестер руу дугуйтай аяллаа эхлүүлээд 9 сарын хугацаа өнгөрсөн байна! Би аль хэдийн 18 улсаар яван, 12900 км замыг туулсан байна. Манчестерт ойртох тусам энэ аялал нь ямар нэгэн амжилт тогтоох эсвэл аливаа алдар нэрийн төлөө бус, мөнгө бол бүр ч биш гэдгийг би маш их ойлгосоор байна. Энэ аялал бол жинхэнэ итгэл үнэмшил, хүсэл тэмүүлэлд хөтлөгддөг!

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Donny Van De Beek, Mario Gotze нартай санамсаргүй таарсан нь

    /2024.03.01/ "Зүгээр л Eintracht Frankfurt клубын цэнгэлдэхийг тойроод үзэж явсан чинь үндсэн багийн тоглогчид бүгд дугуйтай явж байдаг шүү. Манчестер Юнайтедаас маань өнгөрсөн зуны наймаагаар Frankfurt-д ирсэн өөрийнхөө дуртай тоглогч болох Donny Van De Beek-тэй уулзаад аяллынхаа талаар богино хугацаанд хэлээд амжсан чинь “Амжилт хүсье!” гээд явсан. Дараа нь Mario Gotze гарж ирээд бүүр шок! 2014 онд Герман Дэлхийн аваргад түрүүлэхэд финалын тоглолтын нэмэлт цагт хожлын гоол хийсэн хүн шүү дээ."

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Уулсын дээгүүр, үүлсийн доогуур яван явсаар өнөөдөр бид хоёр Францад ирлээ

    "Намайг энэ хүртэл авчирсан хайртай хүлэг минь чамд баярлалаа. Бүхий л цаг үед надтай сэтгэлээрээ хамт байсан, дэмжсэн, аяллын минь нэг хэсэг болсон та бүхэндээ туйлын их талархлаа."

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Францад хаана ч явсан шувуунууд жиргэх нь сайхан

    "Яг л байгалийн чимээг чихэвчээр сонсож байгаа юм шиг! Өглөө 40 км алсуураа жоохон өгсүүр байсан болохоор өнөөдөр тэр хэсэгт жоохон хугацаа алдлаа. Францын жижиг суурингуудыг харж, биширж, гоё сайханд нь нүд тайлж өдөржин явлаа. Одоо Парис хүртэл 400км дутуу.


    Францын хөдөө байгаль, гоё дугуйн зам, цэвэрхэн суурингуудад сэтгэл баясаж явна. Яагаад ч юм бүх зүйл нь гоё, сайхан санагдаад байна  . Өдийг хүртэл туулсан замаа бодохоор маш олон хүмүүсийн хайр энэрэл, ерөөлийн сайхан үгсээр зам минь цагаан байжээ. Тэгэж бодохоор бүгдийн сонстол хорвоогоор нэг баярлалаа гэж орилмоор..."

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    ПАРИС - Үнэхээр гайхамшиг юмаа /2024.03.10/


    "Миний төсөөлсөнөөс өнгөлөг, чамин гоё харагддаг юм байна. Гэхдээ миний бодсоноос намхан байлаа. Наашаа ирэх замд Парисийн бараг бүх чухал үзэх газруудын хажуугаар явж өнгөрсөн. Визээ мэдүүлчихээд сэтгэл амар танилцъя даа… Улаанбаатараас 310 өдөр яваад Парист ирлээ."

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Их Британи виз мэдүүлээд татгалсан хариу авав

    "Английн визийг Францаас мэдүүлэх боломжтой гэдгийг мэдсэнээр аяллаа цаг алдалгүй 2023.12.17-оос үргэлжлүүлсэн билээ. 2024.03.12 өдөр Парис хотод Их Британи виз мэдүүлээд өчигдөр татгалсан хариу авсан.


    Өөрийн чадах бүх зүйлээ хийсэн боловч миний хүч хүрэхгүй байлаа. Гэвч энэ хүртэл 10 сарын хугацаанд маш олон бэрхшээлийг даван, байгаль цаг уурын янз бүрийн нөхцөлийг туулан ирсэн болохоор зорьсон газраа очилгүй буцахыг үнэхээр хүссэнгүй. Тиймээс бууж өгөхийг хүсэлгүй эцсийн боломжоо эрэлхийлж тусламж хүссэн билээ. Харин өнөөдөр өглөө Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Б. Бат-Эрдэнэ сайд надтай холбогдон бүх талаар туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Ингэснээр дахин нэг оролдлого хийхээр сэтгэл шулуудаад байна."

    Дугуйгаар 19 улсыг 14,000 км туулсан Монгол залуугийн түүх

    Английг зорих цаг ч ирлээ

    Гайхалтай дурсамж, мартагдашгүй сайхан сэтгэлтэй хүмүүс, шинэ найз нөхөд, хүссэн хүлээсэн визээ авсан гээд бодохоор Парис хотыг хэзээ ч мартаж үл болно. Парист бараг амьдралаа хэхэ. Нийт 17 хоног болоход бараг бүх метро, автобус, гудамж, талбай гээд бүгдийн гарын 5 хуруу шигээ мэддэг боллоо.

    Эндээс би усан онгоцонд суугаад Довер гээд Английн урд боомтын хотод бууна. Эхний постоор усан онгоцны билет болон орох замынхаа дугаарыг авдаг юм билээ. Мөн миний пасспорт дээр дарагдсан визийг томруулдаг шилээр лаг нарийн шалгаж байналээ. Гэхдээ эцэст нь амжилттай штанбаа даруулаад усан онгоцондоо суусан юм."

    Ийн зорьсон газраа хүрснээр тэрбээр Манчестер сити, Челси клубийн тоглолтыг үзэж, 04/21-нд Манчестер Юнайтед Ковентри клубийн эсрэг хийсэн тоглолтыг үзэж, мөрөөдлөө биелүүлсэн юм.

     

     

    Түүний аялал дуусаагүй цааш тэрбээр Манчестер хотыг зорьсон. Дэлхийн олон сая хүмүүст Монгол улсыг сурталчлан таниулж яваа жинхэнэ спорт, адал явдалд дурлагч, жинхэнэ хөлбөмбөгийн фанат юм...