MSports logo
Челсигийн ахлах дасгалжуулагч Энзо Мареска: Энэ бол ердийн тоглолт биш!
  • Ө
    Өсөхбаяр

    5 сарын 28

  • Челсигийн ахлах дасгалжуулагч Энзо Мареска: Энэ бол ердийн тоглолт биш!

    UEFA Conference League-ийн аваргын төлөө Английн лондонгийн цэнхэр арслангууд буюу Chelsea клубийн эсрэг Испанийн ногоон, цагаанууд буюу Real Betis багууд өнөө шөнө 03:00 цагаас тоглоно. Энэхүү хоёр багийн тоглолт Польш улсын Вроцлав хотын 45105 хүний суудалтай “Stadion Miejski” цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

    Тус тоглолтын өмнө багуудын ахлах дасгалжуулагчид болон багийн ахлагчид юу хэлсэн талаар олон улсын спорт бүүкмэйкинг 1xbet Mongolia-аас онцлон хүргэж байна.

    Тоглолтын өмнө Real Betis клубийн дасгалжуулагч Manuel Pellegrini:

    Челсигийн ахлах дасгалжуулагч Энзо Мареска: Энэ бол ердийн тоглолт биш!

    Бид энд финалд тоглох болсондоо баяртай байна. Энэ бол улирлын турш хийсэн бүх хөдөлмөрийн маань үр шим, шагнал юм. Энэ бол Бетис клубийн Европын анхны шигшээ тоглолт бөгөөд бид энэ боломжийг алдалгүй хөгжөөн дэмжигчдэдээ баяр хөөр бэлэглэнэ гэдэгтээ итгэлтэй байна. Бид өөрсдийгөө David өрсөлдөгчөө Goliath гэж бодохгүй байна. Ялалт байгуулах боломж хоёуланд нь ижил бөгөөд бид эхний минутаас л тоглолтыг өөрсдийн талд эргүүлэхийн төлөө тэмцэнэ. Манай багт туршлагатай тоглогчид байгаа, хожихын тулд бид энэ улиралд ямар байснаараа л байх хэрэгтэй. Сэтгэлзүйн хувьд тогтвортой байх нь чухал. Учир нь ганц алдаа л бүх тоглолтын явцыг өөрчилж мэднэ.

    Chelsea клубийн дасгалжуулагч Enzo Maresca:

    Челсигийн ахлах дасгалжуулагч Энзо Мареска: Энэ бол ердийн тоглолт биш!

    Сүүлийн 48 цагийн турш бид тоглогчдод нэг зүйлийг онцолж хэлсэн. Бид чухал зүйл хийсэн, гэхдээ хэрэв бид үнэхээр хүчирхэг, нэр хүндтэй клуб болохыг хүсэж байвал энэ тоглолтод хожих хүсэл тэмүүллээ харуулах ёстой. Энэ бол ердийн тоглолт биш шигшээ тоглолт. Конференц лиг бол чухал тэмцээн. Бидний оролцож буй тэмцээн учраас энэ нь бидний хувьд үнэ цэнтэй. Хэрвээ бид ялж чадвал сайхан хэрэг. Яагаад гэвэл бид ялалт руу тэмүүлдэг сэтгэлзүйг бий болгож байна. Харин ялалтуудгүйгээр хэзээ ч тийм сэтгэлзүйг бий болгож чадахгүй.

    Real Betis клубийн багийн ахлагч Isco:

    Челсигийн ахлах дасгалжуулагч Энзо Мареска: Энэ бол ердийн тоглолт биш!

    Ялахын тулд эхний алхам бол итгэл үнэмшил. Энэ тоглолт маш хүнд байх нь мэдээж. Гэхдээ бид багийнхаа хүч чадалд бүрэн итгэж байна. Бид ямар ч багийг ялж чаддаг гэдгээ аль хэдийн баталсан. Харин одоо шигшээ тоглолтыг тэсэн ядан хүлээж байна. Хөгжөөн дэмжигчдэдээ баяр баясал бэлэглэхийн төлөө хамаг сайнаараа хичээнэ. Тэд хамгийн ихээр үүнийг хүртэх ёстой.

    Chelsea клубийн багийн ахлагч Reece James

    Челсигийн ахлах дасгалжуулагч Энзо Мареска: Энэ бол ердийн тоглолт биш!

    Энэ тоглолт бол өндөр түвшний, гайхалтай тоглолт болно. Бид маш чадварлаг хүчтэй багийн эсрэг тоглох гэж байна. Бид эхнээсээ л шийдэмгий хүчтэй тоглолт үзүүлж зөвхөн ялалтыг л зорих болно. Хэрвээ бид энэ цомыг хүртэж чадвал энэ нь миний хувьд ч, клубийн хувьд ч асар их утга учиртай. Мөн манай багийн олон залуус анхны цом нь байх учраас бүр ч илүү үнэ цэнтэй, онцгой мэдрэмж төрүүлэх нь гарцаагүй.


    Одоо та бүхэнд тоглолтын боломжит гарааны бүрэлдэхүүнийг танилцуулья:

    Real betis клубийн боломжит гарааны 11

    Дасгалжуулагч: Manuel Pellegrini

    Хаалгач: Adrián

    Хамгаалагч: Ricardo Rodriguez, Natan, Marc Bartra, Youssouf Sabaly

    Хагас хамгаалагч: Pablo Fornals, Johnny Cardoso, Isco, Antony, Abde Ezzalzouli

    Довтлогч: Cédric Bakambu

    Chelsea клубийн боломжит гарааны 11

    Дасгалжуулагч: Enzo Maresca

    Хаалгач: Filip Jörgensen

    Хамгаалагч: Marc Cucurella, Levi Colwill, Tosin Adarabioyo, Reece James

    Хагас хамгаалагч: Moisés Caicedo, Enzo Fernández, Jadon Sancho, Cole Palmer, Noni Madueke

    Довтлогч: Nicolas Jackson

    1xbet Mongolia-тай хамт УЕФА-гийн конференц лигийн аваргын тоглолтыг дагаарай.