MSports logo
ПАРИС 2024: МУГТ, ОУХМ Л.Энхрийлэн өмнөх олимпын аварга Косово улсын тамирчинг яллаа
  • Ө
    Өсөхбаяр

    7 сарын 29

  • ПАРИС 2024: МУГТ, ОУХМ Л.Энхрийлэн өмнөх олимпын аварга Косово улсын тамирчинг яллаа

     “ПАРИС-2024” зуны олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн Парис хотын Шам -Дэ-Мар түр ордонд үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн -57 кгд Дэлхийн хошой хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Л. Энхрийлэн эхний ялалтаа авлаа. Түүний өрсөлдөгч Токио-2020 олимпын аварга Косово улсын тамирчин Nora Gjakova нь Гранд Сламын 2021, 2023 оны аварга, 2021 онд дэлхийн аваргын хүрэл медаль хүртэж байсан туршлагатай тамирчин байв. Бүтэн тоглолтын турш идэвхтэй барилдаж, өрсөлдөгчөө торгуулиар ялж чадлаа. Түүний дараагийн учраа Голланд, Герман улсын тамирчдын аль ялсантай.

    Л.Энхрийлэнгийн дараагийн учраа болон хэсгийн оноолтыг ЭНД дарж дэлгэрэнгүй харах боломжтой: