2000.03.09-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн. Ам бүл тавуулаа. Манай гэр бүлийнхэн ер нь спортлог. Аав, ээж хоёулаа спортын хүмүүс. Манай ах ч гэсэн хөлбөмбөг, сагс тоглодог байсан. Ахыгаа дагаж хөлбөмбөг тоглодог байсан. Аав маань волейболын мастер, ээж маань залуудаа бөх барилддаг байсан. Миний хувьд багадаа сахилгагүй, жоохон хүнд гарын хүүхэд байсан.
Хөлбөмбөгийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд Ганхуяг багшийн удирдлага дор 7 настайгаасаа сурч эхэлсэн. Найзуудтайгаа хөлбөмбөг тоглож, шагнал медаль хүртэж, хамтдаа байсан цаг хугацаа нь хөлбөмбөг тоглох сонирхлыг нэмэгдүүлж, татаж байсан. Хөлбөмбөгтэй холбоотой хамгийн дурсамжтай зүйл гэвэл анх 2018 онд “Пушкаш” академид мэргэжлийн хөлбөмбөгчний гэрээ хийж байсан үед маш их баярлаж, хамгийн аз жаргалтай байсан.
Миний хобби и-спортод дуртай. Дота тоглоно, “mobile legend” ихэнхдээ тоглодог. Хөлбөмбөгийн бэлтгэл хэр нь ээ хөдөлмөөр байгаа үедээ ихэнхдээ сагс тоглодог. Хөлбөмбөгөөс гадна сагс, теннис тоглох дуртай. Аав, ээжтэйгээ ярихаар их сэргэж, мотивац авдаг. Мөн эрч хүч, гоё бичлэгүүд үзэж хурцлагддаг.
Пушкашт анх очоод тэндээс л өдөрт хоёр бэлтгэл, долоо хоног найман бэлтгэл хийж үзэж, эхэлсэн. Өдрийн гурван хоол идэж, хоёр бэлтгэл хийж, мэргэжлийн хөлбөмбөгчин хэрхэн байхыг тэндээс анх удаа мэдэрсэн. Зөв хүн байхыг Пушкаш академиас сурсан. Хэцүү үе мэдээж байсан. Гэрээсээ хол, багтаа ганцаараа Ази гэх юм уу тийм өөр зүйлс мэдрэгдэж, анх бол ялгаварлан гадуурхах зүйлс ч гардаг байсан. Одоо байгаа манай багийн хувьд Пушкаш академитэй холбоотой. Пушкашын Словак дахь баг гэж хэлж болно. Пушкашаар дамжуулж “КФС Комарно” багт тоглох болсон. Давуу тал нь бүх техник, хэрэгслүүд байсан. Тийм ч учраас тэр бүхий л зүйлсийг ашиглаж өөрийн ур чадварыг сайжруулсан. Мөн Унгар, Англи хэлний түвшин сайжирсан.
Крашладаг хүмүүсээс гэвэл жүжигчин Батмааг крашладаг байсан.
Криштиану Роналдугаас үлгэр дуурайлал авдаг. Түүний маш шаргуу хөдөлмөрч зангаас нь эрч хүч, үлгэр дуурайллыг авдаг. Дуурайж бэлтгэл хийж, Роналду шиг мундаг тамирчин болохыг хүсдэг.
Унгарын дээд лигт хоёрдугаар байрт орсон. Унгарын гуравдугаар лигт нь 18 настайдаа гуравдугаар байрт орч байсан. Мөн өмнө жил Словакийн хоёрдугаар лигт дөрөвдүгээр байрт шалгарсан нь миний онцлох амжилт.
Айдаг зүйл бараг байдаггүй.
Бусдаас сонсож байсан хамгийн гоё урмын үг бол чи чадах болно, чи чадна аа гэдэг үгс хамгийн гоё.