1998.08.15нд төрсөн. Спортын удам гэр бүлд миний мэдэхээр байхгүй байх.
10-р ангидаа олимпиадаар хичээллэдэг сурагч, ой тогтоол хоёрын нэгийг сонгох хэрэгтэй болж илүү сонирхол, хүсэл татсанаар ой тогтоолтын хагас жилийн ангийн сургалтад сууж эхэлж байсан. Давуу тал нь өөрийн тархиа хэрхэн ажилладаг, хэрхэн үр дүнтэй мэдээлэл боловсруулж тогтоох, бүтээж, сэтгэх, soft skill-д хурдтай суралцах гэх мэт өөрийн гүйлгээний ба чөлөөт сэтгэлгээний ухааныг илт нэмэгдүүлсэн нь гэж бодож байна. Амжилт гаргаж шагнал, байр эзлэхээс илүү гэр бүлийнхэн минь надаар бахархаж миний өмнөөс илүү их баярладаг нь миний хамгийн баярладаг, талархдаг үеүд байсан.
Youtube дээр боловсролын, ертөнц сансар огторгуйн, сэтгэл зүйн контент үзэх хоббитой. Сагс, e-sport тоглох дуртай.
СЭЗИС-ийг маркетингийн мэргэжлээр төгссөн. Одоо БНСУ-д маркетингаар магистрын зэрэгт суралцаж байна. Хоёр зүйлийг зэрэг амжуулж, нэг сумаар хоёр туулай буудах дуртай. Нэг юм хийхдээ цагаа хэмнэж ажиллах дуртай. Ганцхан юм хийгээд байх дургүй. Олон зүйлийг давхар зэрэг хийж болох юу байна бүгдийг нь хийхийг хичээдэг.
Супер хүчтэй байх боломж гарах байсан бол "Хүний бодол унших" байсан.
Гоё соустай бүх хоолонд дуртай. Анх бууз хуушуур гээд тос ихтэй монгол хоол идэж чаддаггүй байсан. Хоолондоо таарсан гоё соустай бүх хоолонд дуртай.
Эмэгтэй хүний ичимхий занд дуртай. Мөн үнэнч болон эрх хандлага таалагддаг.
Гаргасан онцлох амжилтуудын хувьд ой тогтоолтын Дэлхийн аварга, Дэлхийн дэд аварга, ОУ-ын аварга, ОУ-ын Их Мастер цолтой.
Хамгийн дургүй, айдаг зүйл бол гэнэтийн тааварлаагүй зүйл. Бүх зүйлийг тооцоолж урьдчилан бодох дуртай болохоор өөрийн бодоогүй юманд эмзэг аймхай дургүй байдаг.
Сэтгэлээр унасан үедээ усанд орч, үсээ засуулан дасгал хөдөлгөөн хийдэг.