MSports logo
Өнөөдөр Чэмпс Де Марс ордонд манай чөлөөтийн гурван бөх зодоглоно
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 8

  • Өнөөдөр Чэмпс Де Марс ордонд манай чөлөөтийн гурван бөх зодоглоно

    Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг, баяр цэнгэлийн манай болсон олимпын их наадам Францын нийслэл Парис хотноо 13 дахь өдрөө үргэлжилж байна. Манай улсаас усанд сэлэлт, бокс, жүдо, дугуй, буудлага зэрэг спортын төрлүүдээр олон манай тамирчид дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, Монгол улсын олимпын түүхэн дэх амжилтуудыг ахиулсаар байна. Парисын олимпын анхны медаль буюу мөнгөн медалийг ОУХМ Б.Баасанхүү жүдо бөхийн -48кг-ын жинд хүртэж, Монгол түмнийхээ магнайг тэнийлгэсэн. Түүнээс хойш манай тамирчид олон олон шагналт байрнууд эзэлсэн ч хараахан медалийн индэрт гарч амжсангүй. Олимпын дараагийн медалийн найдвар гэгдэж буй чөлөөт бөхийн төрөл гурав дахь өдрөө үргэлжилж байна.


    ОУХМ Б.Хулан 

    Өнөөдөр Чэмпс Де Марс ордонд манай чөлөөтийн гурван бөх зодоглоно

    Өнөөдөр манай улсаас 53 кг-ын жинд дагах барилдаанд ОУХМ Б.Хулан 2022 оны Белградад болсон ДАШТ-нд аваргын төлөө тааран барилдаж байсан АНУ-ын тамирчин Парриш Доминик Оливиатай хүч үзнэ. Тус барилдаанд Б.Хулан Парришт ялагдан мөнгөн медаль авч байсан билээ. Парришыг ялж чадвал Токио-2020 олимпын наадмын мөнгөн медальт БНХАУ-ын тамирчин Панг Чианютай хүрэл медалийн төлөө барилдах юм. ОУХМ Б.Хулан өнөөдөр 17:00 цагаас барилдана.


    Болдсайханы Хонгорзул 

    Өнөөдөр Чэмпс Де Марс ордонд манай чөлөөтийн гурван бөх зодоглоно

    Түүний араас эмэгтэйчүүдийн 57кг-д манай залуу тамирчин Болдсайханы Хонгорзул өрсөлдөнө. Анхны олимподоо оролцож буй түүний хувьд эхний учраандаа мөн адил анхны олимподоо оролцож буй 21 настай Кешин Хунтай барилдана. Хэрвээ ялалт байгуулбал Нигер болон Алжирын аль ялсантай хүч үзнэ. Манай тамирчин чөлөөтийн дэвжээнд 18:00 цагаас гарах хуваарьтай байна.



    ОУХМ Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ

    Өнөөдөр Чэмпс Де Марс ордонд манай чөлөөтийн гурван бөх зодоглоно

    Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн салхийг хагалж 86 кг-ын жинд ОУХМ Б.Бат-Эрдэнэ Парисын Чамп Де Марс дэвжээнд гарна. 2021, 2023 оны ДАШТ-ий шагналт байрын эзэн Б.Бат-Эрдэнэ сугалаагаар Дэлхийн хошой хүрэл, 2023 оны мөнгөн медальт Орос гаралтай Азербайжаны бөх Осман Нурмагомедовтой эхний тойргийн барилдахаар болсон байна. Хэрвээ эхний шатаа амжилттай давбал хагас шигшээд шалгарах эрхийн төлөө Сан Марина болон Украйны бөхчүүдийн аль ялсантай барилдана. Түүний жингийн барилдаан 18:00 цагаас эхэлнэ.