MSports logo
Имане Хелиф алтан медалийн төлөө Хятадын тамирчинтай тулалдана
  • Н
    Нанва

    8 сарын 8

  • Имане Хелиф алтан медалийн төлөө Хятадын тамирчинтай тулалдана

    Эмэгтэйчүүдийн 66кг жингийн боксчин Имане Хелиф Тайландын тамирчин Жанжаем Суваннафенгтай тулалдаж ялалт байгуулснаар финалын төлөөх эрхээ авсан. Эмэгтэйчүүдийн дунд жингийн төрөлд Иманег ялах хүн одоогоор гарч ирээгүй ч түүний олимп дахь зам нь шулуун байсангүй. Өнөөг хүртэл түүнийг тойрсон жендерийн эрхийн асуудал, маргаан тойрсоор байгаа юм. Энэ тухай бид өмнө нь хүргэж байсан удаатай. Гэсэн ч тэр хэл амны нөлөөнд авталгүй алтан медалийн тавцан руу зүтгэсээр байгаа билээ.

    Имане Хелиф алтан медалийн төлөө Хятадын тамирчинтай тулалдана

    Имане нь Токио-2020 олимпод 66кг жинд 5-р байранд орсон бөгөөд түүнийг “эмэгтэй хүн” гэдгийг батлахын тулд түүний эцэг Омар Хелиф төрсний гэрчилгээг нь Францын BFMTV телевизэд хүртэл үзүүлжээ.

    Алжир улсын олимпын хороо нь өөрийн тамирчин болох Имане Хелифыг "ёс зүйгүй онилж, гутаан доромжилж байгааг" нь эрс үгүйсгэсэн. Учир нь Алжир улс нь LGBTQ+ хүмүүсийн хуулийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд Алжирын засгийн газар гетеросексуал болон тэдний тогтоосон хүйсээс өөр хэн нэгнийг дэлхийн тавцанд улсаа төлөөлөн оролцохыг зөвшөөрдөггүй улсуудын нэг юм.

    Түүний олимпын аварга болох мөрөөдлийг эцэг эх нь дэмжиж "Имане бол Алжир эмэгтэйчүүдийн жишээ юм. Тэр бол Алжирын баатруудын нэг" гэж түүний аав шөвгийн наймд Унгарын Анна Лука Хамориг ялснаар олимпын медаль авах баталгаатай болсны дараа RFI-д ярьжээ.

    Мөн "Тэр Алжир хүн учраас биш, харин эмэгтэй хүн учраас бүх дэлхий түүний эсрэг байгаа ч Алжирын ард түмэн ард чинь байна. Түүний ард Алжир эмэгтэйчүүд байна. Тэрээр өөрийн хүч чадал, тэсвэр хатуужлаараа эмэгтэйчүүдийн хувьд сайхан төлөөлөл болж чадсан” гэж Алжир улсын нөлөөлөгч (influencer) хэлжээ. Имане Хелиф баасан гаригт 66кг жингийн финалд БНХАУ-ын тамирчин Ян Лиутай тулалдаж ялвал Алжир улсын анхны эмэгтэй боксын аварга болох юм.

    Имане Хелиф алтан медалийн төлөө Хятадын тамирчинтай тулалдана