Хамтрагч байгууллага
1997 оны 8-р сарын 8-нд Дархан-Уул аймагт төрсөн. Хүүхэд насаа Хонгор суманд өнгөрүүлсэн ба багадаа их сахилгагүй, хөдөлгөөнтэй хүүхэд байсан.
Хамтрагч байгууллага
Чөлөөт бөхийн спортоор 12 наснаасаа эхэлж хичээллэсэн. Бага байхдаа үндэсний бөхөөр барилдах сонирхолтой байсан боловч үеийнхнээсээ жижиг биетэй болохоор жингийн спорт буюу чөлөөт бөхийг сонгосон.
Хамтрагч байгууллага
Чөлөөт цагаараа тайван байх дуртай. Голоор алхаж, загасчлах дуртай.
Хамтрагч байгууллага
МУГД Ц.Баярсайхан болон Ё.Батдархан хоёр багшаасаа олон зүйл сурсан. Тэднийгээ хүндэлж, үлгэр жишээ авдаг.
Хамтрагч байгууллага
Адал явдалт кинонд дуртай Green Zone болон Fantastic Production-ны кинонуудад дуртай.
Хамтрагч байгууллага
"МӨНГӨНГҮҮР" эмнэлгийн Яаралтай Түргэн Тусламжийн тасаг ХЭЗЭЭД БЭЛЭН 24/7 ажиллаж байна. Утас: 77-102-103
Хамтрагч байгууллага
Азийн наадамд түрүүлэх зорилготой явсан ч хүрэл медаль хүртсэндээ баяртай байгаа. Бэлтгэлийн үр шим маань бага багаар гарж байгаад нь сэтгэл хангалуун байна. Багш нар, гэр бүл хамаатан садан найз нөхөд маань надаар их бахархаж байсан нь таатай санагдсан.
Хамтрагч байгууллага
Эхнэр, охинтойгоо хамт амьдардаг. Эмэгтэй хүмүүс өөртөө итгэлтэй ,нээлттэй, үнэнч байх нь сайхан санагддаг.
Хамтрагч байгууллага
Ихэвчлэн гэртээ хоол хийж идэх дуртай. Хамгийн дуртай хоол гэвэл цуйван, банштай цай юм даа.
Хамтрагч байгууллага
Ойрын зорилго гэвэл Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцох. Цаашлаад ирэх зуны олимпод оролцох алсын бодолтой байна даа.
Хамтрагч байгууллага
Чөлөөт бөхийн спорт бусад спортыг бодвол тэсвэр тэвчээр, хурд хүч, ухаалаг байдал их шаарддаг хүнд спорт гэж боддог. Тиймдээ ч дээрх чадваруудыг эзэмшихийн тулд бэлтгэл сургуулилт их шаарддаг.