1993 онд Төв аймгийн Архуст суманд төрсөн. Эхнэр, охины хамт амьдардаг. Ам бүл гурав. Багадаа их өрөвч зөөлөн, хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Спортын удамтай. Манай ээжийн талд улсын заан цолтой, Хөвсгөлийн өмсдөг Дамдиндорж гэж хүн байдаг.
Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар багшийгаа ДАШТ-ий алтан медалийн төлөө шалгарчихаад дэвжээндээ мөргөж байх агшинг харж анх чөлөөт бөхөөр хичээллэх болсон. 2004 оноос 11 настайгаасаа бөхийн спортод анх орсон. Чөлөөт бөх болон ер нь спортоор хичээллэсний давуу тал бол хүнийг хүндэлж, хүндлүүлэх эрэмбэ дараа сэтгэлзүйн хат, аливаа юманд тууштай хандах чадвар гээд маш олон чадваруудыг давхар хөгжүүлж байдаг. Чөлөөт бөхөөр хичээллээд хамгийн баярлаж байсан мөч бол багшийн амжилтыг давтчихаад багшдаа мөргөж байсан тэр мөч.
Чөлөөт бөхөөс гадна багаасаа үндэсний бөх их үзэж өссөн болохоор үндэсний бөхөд их сонирхолтой. Чөлөөт цагаараа найзуудтайгаа хөгжилтэй байх дуртай. Мөн юм бодож алхах дуртай.
Амьдралд нэг зангаараа байхыг хичээдэг. Одоогоор бол гэр бүл, охиноо бодож амьдралд өшөө илүү хичээх хэрэгтэй гэж бодож гэр бүлээсээ эрч хүч авч байна.
Хэзээ ч ядардаггүй “Super Power”-тай болох байсан. Хэзээ ч ядардаггүй байсан бол маш олон зүйлийг амжуулж, цаг хугацаа, хором мөч бүрийг идэвхтэй, ашигтай өнгөрүүлж чадна гэж бодож байна.
Ногоотой, мантуутай шөлөнд их дуртай. Манай ээж энэ хоолыг маш сайн хийдэг болохоор ногоотой, мантуутай шөлөнд дуртай.
Эмэгтэй хүний худлаа маяггүй, шулаан байгаагаараа занд дуртай. Хэлэх гэсэн зүйлээ хэлчихдэг, шударга тийм зан чанарт дуртай.
2015 оны Лас Вегасын дэлхийн аваргын мөнгө, 2014 оны Азийн наадмын хүрэл, Германы Гранпригийн мөнгө, 2013 оны Дэлхийн залуучуудын аваргын мөнгө, Азийн аваргын хүрэл, Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэмцээнээс 2013, 2016 онд алт, 2015 онд мөнгө, 2012 онд хүрэл медаль, 2012 оны Дмитрий Коркиний нэрэмжит тэмцээнээс мөнгө, “Mongolia Open” олон улсын тэмцээнээс 2013 онд алт, 2015, 2016 оны мөнгө, 2012, 2014 оны хүрэл медаль, 2014 оны Яшар Догугийн нэрэмжит олон улсын тэмцээний алт, Тактийн цомын тэмцээний хүрэл медалийг хүртсэн. 2017 онд Монгол улсын гавьяат тамирчин болсон. Маш олон хүнээс үлгэр дуурайлал авдаг. Нэрлэвэл зөндөө
Атаархуу хүнд дургүй. Хамгийн их дургүйцдэг зан чанар. Хамгийн их айдаг зүйл бол хайртай хүмүүс маань өдрөөс өдөрт холдох цаг хугацаа ойртож байгаа гэж бодохоор аймшигтай санагддаг.
Сэтгэлээр унасан үедээ ганцаараа алхах эсвэл чимээгүй орчинд байх дуртай.