1999.04.12-нд Улаанбаатар хотод Эх Нялхаст төрсөн. Гэр бүлийн хувьд спортын удамтай учраас генээр дамжуулж өндөр нуруутай болсон гэж боддог. Энэ нь сагсан бөмбөгт олон талаараа давуу тал болж байсан. Багадаа нэлээн сахилгагүй хүүхэд байсан бол 11 настайгаасаа огцом өөрчлөгдөж даруухан болж ирсэн.
Мөнхийн-Одын гэр бүлд эрчүүд бүгд 2 метрээс дээш өндөртэй. Түүний аав Ц.Шаравжамцын өндөр 2.12 метр бол Мөнхийн-Одын дүү Энхийн-Одын өндөр 2 метр 6 см, Мөнхийн-Одын өндөр 2 метр, түүний ээжийн өндөр 1.67 см. Спортоор хичээллэх болсон нь аав, дүү болон өөр нэг хүнээс шалтгаалж байсан. Сагсан бөмбөгийн спортоор 15 настайгаасаа бэлтгэл хийж, явж эхэлсэн. Тэр үед сагсан бөмбөгт илүү татагдах шалтгаан нь хамгийн их дүү Энхийн-Одтой нь холбоотой. Учир нь сагс дөнгөж тоглож эхэлж байхдаа дүүдээ их хожигддог байсан. Үүний дараа 3 сарын туршид маш шургуу бэлтгэл хийсний үндсэн дээр дүүгийнхээ шарыг хөдөлгөх хэмжээний сайжирч, хожил, хожигдол ээлжилдэг болсон байсан. Аавыгаа багаасаа хараад ямар ч байсан их өндөр аавтай юм байна гэдгээ мэдэрч байсан. Ухаан орсон цагаас Монголын нийт дундаж өндөр аавыг нь гүйцэхээр хэмжээнд байгаагүй. Азид сагсан бөмбөгөөр номер нэгт тоглодог болно гэсэн зорилттой байсан боловч сүүлийн үед сагснаас нэлээн хөндийрч эхэлсэн. Аав, ээж нь Мөнхийн-Одыг сайн хүн болж, сайхан амьдраарай гэж захидаг.
Контент, пэйж хийнэ гэж 19 настайгаасаа бодсон байсан. Ямар гоё юм бэ гэж бодоод контент хийх хүсэлтэй болсон. Багаасаа хүнд туслах хүсэлтэй байсан учраас контент хийж мөнгө олоод олсон мөнгөөрөө яагаад илүү их хүнд тусалж болохгүй гэж бодсон. Сагсан бөмбөгөөс өөр хобби гэвэл контент хийх. Контент хийх талаар толгойдоо их бодож, тунгаадаг. Контентын санааны тухайд зарим санаагаа өөрөө бодож, Монголын нөхцөлд яг юу, юу гоё байж болох вэ? гэх мэтчилэн. Зарим санаануудаа өөрийнхөө үлгэр дуурайлал авдаг хүмүүсээсээ авдаг. Хийх дуртай өөр зүйлсийн тухайд дуу дуулах дуртай. Гэхдээ авьяас байхгүй, ер нь жаахан солгой хоолойтой талдаа. Гэсэн ч дуу дуулах дуртай. Хааяа рэп хийх гэж оролддог, явцдаа рэпийн салбар луу орно гэж боддог.
Хүн л байхыг боддог. Муу ч бай, сайн ч бай аль болох хүнээрээ явж байгаад дуусахыг хичээдэг. Үлгэр дуурайлал авдаг хүмүүс гэвэл гэр бүл нэгт байгаа. Гэр бүлээс гадна Монгол улсаас бол хоёр хүнийг маш их хүндэлж, үлгэр дуурайл авдаг. Эхний хүн нь Rocket Bay. Rocket Bay өмнө нь ямар хүн байгаад одоо ямар хүн боллоо. Энэ байдлыг нь хараад эцэг, аав хүн болоод одоо байгаагаасаа хэдэн арван шат илүү болох ёстой гэж ойлгодог. Нөгөө хүн нь Анхаа гээд “Viner” буюу видео контент бүтээдэг хүн байдаг. Тэр хүний хийж байсан видео Мөнхийн-Одод маш их нөлөөлж байсан. 2016 онд хийсэн бичлэг... Уг бичлэгээ илбэчин залуутай хамт хийж, charity /буяны үйлс/ маягаар өөрсдөд байгаа хөрөнгө мөнгөөрөө хүмүүст жижигхэн ч гэсэн тусалж байсан. Тэрийг хараад үнэндээ уйлж байсан. 17 настайдаа контент үзэж, сэтгэл маш их хөдөлсөн учраас энэ нь түүнийг хөдөлгөх хүч болж байсан. Гадаадаас мөн үлгэрлэдэг хүмүүс бий.
Цаг хугацаа, орон зайг хослуулсан SUPER POWER-тай болох байсан. Цаг хугацаа, орон зайг удирдаж, хослуулж чаддаг байсан бол юуг ч бүтээж чадна гэдгээ мэддэг. Тийм хүчтэй байсан бол аль болох сайн тал руу явж, муу зүйл хийхгүй хичээх байсан. Магадгүй энэ хүч надад байсан бол дэлхийг муу муухайг салгах гэж хичээнэ. Гэхдээ огт муу муухай байхгүй бол сайн зүйлсийн үнэ цэнийг тодруулж чадахгүй гэж боддог.
Хамгийн дуртай хоол чихэрлэг соустай тахиа, халуун ногоотой соустай тахиа. Эдгээр хоолонд дуртай болсон түүх нь гадаадад байдаг түүний хоёр найз болох Тамираа, Бишрэлт хоёртой холбоотой. Тэр хоёр найзтайгаа гадуур ямар ч үед явахдаа “Ким Баб Чон Гүг” орж тахиаг нь иддэг байсан. Баяр, гунигтай эсвэл “chill”-эрч байгаа гээд бүхий л үедээ найзуудтайгаа хамт тахиа иддэг байсан учраас сэтгэлд ойр, дуртай байдаг. Нөгөөтээгүүр ээжийнхээ хоолонд дуртай. Ээжийнхээ хийсэн бүх хоолыг дуртай иддэг.
Найз охингүй байгаа. Халамжтай эмэгтэй хүнд дуртай. Хамгийн түрүүнд халамжийг хэлнэ. Урьд өмнө нь үерхэж байхдаа ер нь халамжлуулж байгаагүй. Харин сүүлд нэг охинд халамжлуулж үзээд, өмнө нь халамжлуулж байгаагүйн байна гэдгээ ойлгосон. Гэхдээ сүүлд уулзсан охинтойгоо үерхээгүй. Халамж их чухал байдгийг тэр үеэс мэдэрч эхэлсэн. Бусад зүйлс нь ямар байхаас үл хамаарч халамж нь төгс байвал ер нь бол цаашдаа азаа үзээд алдах байх.
Сагсан бөмбөгт гаргасан хамгийн том амжилт бол оюутны лигийн аварга гэж боддог. Тэр үед “Этүгэн”-ий баг бүрэлдээд их удаагүй байсан ч баг шиг баг болж чадсан. Бусад сургуулиуд өдрийн хоёр цаг бэлтгэл хийдэг байхад “Этүгэн”-ий багт өдөрт бэлтгэл хийх нэг цаг олддог байсан. Долоо хоногт гурван удаа бэлтгэлээ хийдэг байсан. Тийм ч гэсэн багаараа аварга болж чадсан. Тийм дээ ч өөрөө ч тэр, багаараа ч бахархдаг. Хэдий хоёр тамирчин нь одоо багийнхантай хамт байхгүй ч гэсэн, бидний хувьд маш их дурсамж үлдээж чадсан тэмцээн, дурсамж болсон баг байсан. Тэр гаргасан амжилтаас илүүтэй дурсамж нь илүү гоё санагддаг. Өөр амжилтуудын хувьд одоо контент бичлэгээр гаргаж байгаа зүйлсээ амжилт гэж хардаг. Яагаад гэвэл үүнийг 100% бараг 1000% хувь хүсээд хийж байгаа. Яг өөрийнхөө итгэж чадах хүмүүстэй нийлээд хийгээд явж байна. Цаашдаа бүр том, том зүйлс хийнэ гэж бодож байгаа. Гэхдээ дараа жилээс өмнө нэг зорилго тавьсан байгаа, зорилгодоо хүрч чадахгүй бол магадгүй энэнээс ухраад Америк явж амьдрахыг илүүд үзэх байх. Гэхдээ Монголдоо байхын бол дараагийн 10 жилдээ маш олон зүйл хийж, бүтээхийг хүсдэг. Мэдээж хэрэг улс төрөөс ямар ч хамааралгүйгээр ажлаа явуулна гэж боддог. Зарим контент бүтээгч нар улс төртэй холбогдож, мөнгө олсон байдаг бол Мөнхийн-Од тийм байхыг хүсдэггүй.
Сүүлийн үед мэдэрч эхэлсэн зүйл нь гэр бүлээ алдахаас айдаг болсон. Яагаад вэ гэхээр гэр бүлийнхний цаг нь явж байгаа. Одоо хэдийгээр мөрөөдлөө хөөгөөд гэр бүлдээ цаг гаргаж чаддаггүй ч гэлээ хангалттай сайн байж чадахын бол гэр бүлдээ маш их хэмжээгээр цаг гаргана гэж боддог. Одоо мөрөөдөөд хийж байгаа ажил маань ч гэсэн яг үнэндээ гэр бүлийнхнээрээ бахархуулахыг хүсэж хийж байгаа. Аав нь, ээж нь, дүү нь ч тэр түүнд “БИ ЧАМААР БАХАРХАЖ БАЙНА” гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Тийм учраас хичээнэ. Дургүйцдэг зүйл бол хариуцлага алддаг занд дургүй. Ажил дээр ч тэр, амьдрал дээр ч тэр хариуцлага алддаг нөхдүүдийг харахаар дургүй хүрдэг. Тэрийг нь сүүлийн үед хэлдэг болсон. Өмнө нь бол хэлж чаддаггүй, бусдыг өөрөөсөө илүү тавьдаг байсан бол одоо өөрт юу таалагдах, таалагдахгүй ойлгуулж, өөрийгөө бас боддог болсон. Гэсэн ч бусдыг боддог зан чанар бол байгаа хэвээр. Цаг баримтлах, ажлын гүйцэтгэл тал дээр хариуцлага алддаг хүмүүс Монголд маш их байгаа харагддаг. Ийм зан чанар бусдад лай болж байгаа юм шиг санагддаг учир хариуцлага алддаг зан чанарт хамгийн их дургүй.
Сэтгэлээр унасан үедээ ганцаараа байхыг илүүд үздэг. Найзуудтайгаа тийм үедээ уулзахаас илүүтэй сэтгэлээр унасан үеэ илүү ашиглаж чаддаг. Сэтгэлээр унасан үедээ амьдралдаа яаж урагшлуулах уу, яах уу гэдгээ боддог. Мөрөөдлөө давхар бодож сэргэлт авдаг. Контент бас үзэх дуртай. Энгийн үед ч, сэтгэл санаа тавгүй үедээ ч контент үзэхээр гоё байдаг. Мөн үүнээс гадна дуртай дуучныхаа хоолойг сонсох төдийд сэргэдэг. Түүний дуртай дуучин бол Өмнөд Солонгосын дуучин “IU. Киноноос илүүтэй дууг нь сонсох дуртай. “IU”-ийн дуунуудыг 10, 11 жил орчим сонсож байгаа. Шалтгаан нь хувийн хамааралтай. Мөнхийн-Одын дотнын хүн нь “IU”-д дуртай байсан учраас сонсох дуртай болсон. Дуртай контентын хувьд “charity” болон “challenge” төрлийн бичлэгүүдэд дуртай.