MSports logo
ДАШТ 2026: Маргааш өглөө АНУ-д нээлтийн ёслол болж, АНУ-ын шигшээ баг эхний тоглолтоо хийнэ
  • П
    Пүрэвлхагва

    6 сарын 12

  • ДАШТ 2026: Маргааш өглөө АНУ-д нээлтийн ёслол болж, АНУ-ын шигшээ баг эхний тоглолтоо хийнэ

    2026 оны ДАШТ-ий хөшгийг өчигдөр Мехико хотын домогт Ацтека цэнгэлдэхэд Мексик болон Өмнөд Африкийн шигшээ багуудын тоглолт албан ёсоор нээж, хөлбөмбөгийн ертөнц дахин нэгэн түүхэн аяллаа эхлүүллээ. Гэвч энэ удаагийн ДАШТ өмнөх тэмцээнүүдээс онцлог. Анх удаа гурван улс хамтран зохион байгуулж буй тул Мексик, АНУ, Канад улс тус бүр өөрийн гэсэн нээлтийн ёслолыг хийхээр төлөвлөсөн байна. Мексикийн нээлтийн арга хэмжээ аль хэдийн болж өнгөрсөн бол өнөөдөр шөнө Канадад, маргааш өглөө АНУ-д ДАШТ-ий уур амьсгал дахин оргилдоо хүрэх гэж байна. АНУ-ын шигшээ баг маргааш өглөө 09:00 цагаас Парагвайн шигшээ багтай Лос Анжелес хотод тоглоно.

    Тоглолтын өмнө АНУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Маурисио Почеттино: 

    ДАШТ 2026: Маргааш өглөө АНУ-д нээлтийн ёслол болж, АНУ-ын шигшээ баг эхний тоглолтоо хийнэ

    "Мэдээж нутагтаа тоглох гэж буй болохоор бага зэрэг дарамт мэдрэгдэж байгаа ч манай багийн 26 тоглогчид бэлэн. Багийн тактик, сэтгэлзүй, бие бялдрын хувьд сайн байгаа. Парагвайн шигшээ баг маш хүчтэй. Ялангуяа тэдний стандарт чөлөөт цохилт, алсын дамжуулалт, хамгаалалтыг сэтлэх амаргүй байх болно.” Хэмээн мэдэгдлээ.

    Тоглолтын өмнө Парагвайн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Густаво Альфаро: 

    ДАШТ 2026: Маргааш өглөө АНУ-д нээлтийн ёслол болж, АНУ-ын шигшээ баг эхний тоглолтоо хийнэ

    Манай шигшээ баг ДАШТ-д дахин оролцох болсондоо баяртай байна. Манай шигшээ баг зүгээр нэг оролцогчийн тоо нөхөх гэж ирээгүй. Манай багийн тоглогчид олон жилийн турш хүсэн хүлээсэн боломжоо ашиглан эх орныхоо нэрийг өндөрт өргөхийг зорьж байна.” Хэмээн мэдэгдлээ.

    АНУ болон Парагвайн шигшээ багууд хоорондоо өмнө нь 9 удаа тоглож байсан бөгөөд АНУ-ын шигшээ баг 5 хожиж, 2 тэнцэж, 2 удаа ялагдаж байжээ. Энэхүү хоёр шигшээ багийн хоорондын сүүлийн гурван тоглолтууд:

    ДАШТ 2026: Маргааш өглөө АНУ-д нээлтийн ёслол болж, АНУ-ын шигшээ баг эхний тоглолтоо хийнэ

    АНУ 2:1 Парагвай /Нөхөрсөг тоглолт, 2025 он/

    АНУ 1:0 Парагвай /Нөхөрсөг тоглолт, 2018 он/

    АНУ 1:0 Парагвай /Копа Америка Сентенарио, 2018 он/

    АНУ-ын шигшээ багийн сүүлийн гурван тоглолт:

    АНУ 1:2 Герман /Нөхөрсөг тоглолт, 2026 оны 06-р сарын 07-нд/

    АНУ 2:1 Сенегал /Нөхөрсөг тоглолт, 2026 оны 06-р сарын 01-нд/

    АНУ 0:2 Португал /Нөхөрсөг тоглолт, 2026 оны 04-р сарын 01-нд/

    Парагвайн шигшээ багийн сүүлийн гурван тоглолт:

    Парагвай 4:0 Никарагуа /Нөхөрсөг тоглолт, 2026 оны 06-р сарын 06-нд/

    Парагвай 1:2 Марокко /Нөхөрсөг тоглолт, 2026 оны 04-р сарын 01-нд/

    Парагвай 1:0 Грек /Нөхөрсөг тоглолт, 2026 оны 03-р сарын 28-нд/

    АНУ-ын шигшээ багийн боломжит гарааны бүрэлдэхүүн:

    ДАШТ 2026: Маргааш өглөө АНУ-д нээлтийн ёслол болж, АНУ-ын шигшээ баг эхний тоглолтоо хийнэ

    Дасгалжуулагч:Маурисио Почеттино 3-4-2-1

    Хаалгач: M.Freese

    Хамгаалагч: C.Ricards, T.Ream, A.Freeman

    Хагас хамгаалагч: A.Robinson, W.McKennie, T.Adams, S.Dest

    Довтлогч: C.Pulisic, M.Tillman, F.Balogun

    Парагвайн шигшээ багийн боломжит гарааны бүрэлдэхүүн:

    ДАШТ 2026: Маргааш өглөө АНУ-д нээлтийн ёслол болж, АНУ-ын шигшээ баг эхний тоглолтоо хийнэ

    Дасгалжуулагч: Густаво Альфаро 4-4-2

    Хаалгач: O.Gill

    Хамгаалагч: J.Caceres, G.Gomez, O.Aldereto, J.Alonso

    Хагас хамгаалагч: D.Gomez, A.Cubas, D.Bobadilla, M.Almiron

    Довтлогч: A.Sanabria, A.Arce

    2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий хоёр дахь өдрийн хоёр дахь тоглолт Монголын цагаар 2026 оны 06-р сарын 12-нд 09:00 цагаас эхэлнэ.

    Мэдээллийн ивээн тэтгэгч: ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД