Өнгөрсөн шөнө (6-р сарын 11) IEM Cologne Major 2026 тэмцээний гуравдугаар шатны тоглолтууд эхэлсэн. Тэмцээний гуравдугаар шатад урилгаар оролцож байгаа найман багтай нэг болон хоёрдугаар шатнаас шалгарсан найман баг оноолтоор тааран тоглосон.
The MongolZ баг өнөөдөр орой Украйн улсын багтай өрсөлдөнө
6 сарын 12
Монгол улсын төлөөлөл The MongolZ баг өнгөрсөн шөнө 17 цагаас Орос улсын төлөөлөл BetBoom багийн эсрэг гурван мап тоглолт хийсэн. Эхний мап тоглолтоо 13:11 гэсэн харьцаатай хожил байгуулсан боловч сүүлийн хоёр мап дээр 6:13, 11:13 гэсэн харьцаатай хожигдож тэмцээнийг 0-1 гэсэн амжилттай эхлүүлж байна.


Өнөөдөр орой мөн 17 цагаас The MongolZ баг Украйн улсын төлөөлөл B8 багтай best of 3 тоглолт хийнэ. Хожил байгуулсан баг нь тэмцээнийг 1:1 гэсэн амжилттай үргэлжлүүлэх бол хожигдсон баг нь 0:2 гэсэн амжилттайгаар хасагдах шатны тоглолтууд хийх болно. B8 багийн хувьд тэмцээний нэгдүгээр шатнаас энэ хүртэл хожил байгуулж гарж ирсэн хүчтэй багуудын нэг юм.
Гуравдугаар шатны тоглолтууд дээр тэмцээнийг 1:0 гэсэн амжилттай FURIA, MOUZ, BetBoom, Falcons, Aurora, 9z, Vitality, Spirit гэсэн багууд үргэлжлүүлэхээр болсон бол тэмцээнийг 0:1 гэсэн амжилттай The MongolZ, B8, FUT, G2, Monte, NAVI, Legacy, PARIVISSION гэсэн багууд үргэлжлүүлж байна.









