НБА-ын 73 дахь удаагийн Бүх оддын тоглолт ирэх оны 2-р сарын 19-ны даваа гарагт 08:00 цагаас Индианаполис мужийн“Gainbridge Fieldhouse” ордонд зохиогдоно. Энэ удаагийн бүх оддын тоглолтод сонгогдох тамирчдыг хэрхэн сонгож болох талаар НБА-ын албан ёсны түнш AT&T-ээс танилцуулжээ. Тамирчдыг сонгохын тулд заавал НБА-ын апп болон NBA.com сайтад бүртгэлтэй байх шаардлагатай ба тухайн бүртгэлээрээ дамжуулан Бүх-Оддын тоглолтын гарааны тоглогчдод санал өгөх боломжтой аж. Бүртгэл хийлгэхэд ямар нэгэн үнэ төлбөргүй та өөрийн ашигладаг мэйл хаяг болон нууц үгээ үнэн зөвөөр хийхэд л хангалттай.
НБА-ын Бүх-Оддын тоглолтын санал асуулгад хэрхэн оролцох вэ?
12 сарын 20


Санал хураалт өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд 1-р сарын 20-ны 23:59 цаг хүртэл үргэлжилнэ. Санал хураалтын хугацаанд НБА-ын бүртгэлтэй хөгжөөн дэмжигчид NBA App болон NBA.com сайтаар дамжуулан өдөр бүр нэг бүтэн саналын хуудас өгч болно. Нэг саналын хуудас нь зүүн болон баруун бүсийн аль алиных нь гурван урд шугамын тоглогч болон хоёр хамгаалагчдаас бүрдэх ба та нийт 10 тоглогчдод санал өгөх боломжтой. Санал хураалтад НБА-ийн одоогийн бүх тоглогчид багтсан байна. Нийт сонгогдож буй тамирчдыг тодруулахад үзэгчдийн санал 50 хувийг эзлэх бол одоогийн бүх тоглогчид болон дасгалжуулагчид 25 хувь, медиа салбарын сэтгүүлчид 25 хувийг эзэлнэ. Тоглогчид болон хэвлэл мэдээллийнхэн ердөө нэг саналын хуудас бөглөх боломжтой. Бүх оддын тоглолтыг АНУ-ын TNT сувгаар цацах ба 50 гаруй хэлээр 200 гаруй улс орон, хотуудад шууд хүргэхээр болжээ.
Санал хураалт өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд 1-р сарын 20-ны 23:59 цаг хүртэл үргэлжилнэ. Санал хураалтын хугацаанд НБА-ын бүртгэлтэй хөгжөөн дэмжигчид NBA App болон NBA.com сайтаар дамжуулан өдөр бүр нэг бүтэн саналын хуудас өгч болно. Нэг саналын хуудас нь зүүн болон баруун бүсийн аль алиных нь гурван урд шугамын тоглогч болон хоёр хамгаалагчдаас бүрдэх ба та нийт 10 тоглогчдод санал өгөх боломжтой. Санал хураалтад НБА-ийн одоогийн бүх тоглогчид багтсан байна. Нийт сонгогдож буй тамирчдыг тодруулахад үзэгчдийн санал 50 хувийг эзлэх бол одоогийн бүх тоглогчид болон дасгалжуулагчид 25 хувь, медиа салбарын сэтгүүлчид 25 хувийг эзэлнэ. Тоглогчид болон хэвлэл мэдээллийнхэн ердөө нэг саналын хуудас бөглөх боломжтой. Бүх оддын тоглолтыг АНУ-ын TNT сувгаар цацах ба 50 гаруй хэлээр 200 гаруй улс орон, хотуудад шууд дамжуулах хуваарьтай байна.