MSports logo
Спортын түүхэн дэх хэзээ ч эвдэгдэх боломжгүй амжилтууд
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 2

  • Спортын түүхэн дэх хэзээ ч эвдэгдэх боломжгүй амжилтууд

    Дэлхийн спортын түүхэнд хүний бүтээсэн ​​дээд амжилтууд үргэлж шинэчлэгдэж, эвдэгдэж, дахин бичигдэж байдаг. Гэхдээ зарим тохиолдолд хүний хэзээ ч бүтээж болохгүй мэт амжилтууд бүртгэгдэж, олныг алмайруулсан рекордууд гарсаар байна. Тэгвэл түүхэнд эвдэгдэх боломжгүй гэмээр 6 рекорд амжилтыг хүргэж байна. 

    Уилт Чамберлэйн: Нэг улирал тоглосон минут

    Спортын түүхэн дэх хэзээ ч эвдэгдэх боломжгүй амжилтууд

    Уил Чамберлэйний хамгийн алдартай амжилт бол түүний 100 оноо авсан тоглолт. Гэхдээ алдрын танхимын гишүүний хувьд 1961-1962 онд нэг тоглолтод 48,5 минут дунджилсан байдаг нь одоог хүртэл энэ амжилтыг эвдэх тоглогч гарч ирээгүй байгаа юм. Үндсэн тоглолт 48 минут байдаг бол Уилт бүх тоглолтын үндсэн цаг болон нэмэлт цагт сэлгээний сандалд бараг л сууж байгаагүй ажээ. Бүтэн улирлын турш ердөө 8 минут л талбайг орхисон гэдэг.



    Рашийд Уоллес: Нэг улиралд авсан техникийн алдаа

    Спортын түүхэн дэх хэзээ ч эвдэгдэх боломжгүй амжилтууд

    2001-2002 оны улиралд Портлэнд Трэйл Блэйзерс багийн довтлогч Рашийд Уоллес нийтдээ 41 удаа техникийн алдаа авчээ. Түүний амжилтыг эвдэхэд бэрх бөгөөд 2005 онд гарсан дүрмийн өөрчлөлтөөр 16 дахь техникийн алдааны дараа нэг тоглолт, түүнээс хойших хоёр техникийн алдаа тутамд нэг тоглолтод оролцохгүй болсон. Иймд техникийн алдааг нэг улиралд яагаад авах боломжгүй болж байна.



    Си Юанг: Замналдаа тоглож, дуусгасан тоглолтууд 

    Спортын түүхэн дэх хэзээ ч эвдэгдэх боломжгүй амжилтууд

    Бейсболын Си Юанг тус спортын түүхэнд хамгийн олон удаа тоглолтод оролцсон тоглогчоор бүртгэгддэг. Бейсболын ертөнцөд “Шидэгч хүн гараа унатал шидэж болно” гэсэн зүйр үг байдаг. Энэ үг нь Си Юангаас гаралтай ба Си Янг 815 гараанд оролцож, 749 удаа тоглолтоо дуусгаж байжээ. Яг одоо идэвхитэй тоглож буй тоглочид 250-аас дээш тоглолт дуусгаагүй байна.



    Симон Билс:Дэлхийн аваргын 23 удаагийн алтан медаль

    Спортын түүхэн дэх хэзээ ч эвдэгдэх боломжгүй амжилтууд

    АНУ-ын гимнастикчин Симон Билес ДАШТ-ээс нийтдээ 23 алтан медаль хүртсэн ба түүний амжилт одоо ч үргэлжилж буй. Гимнастикийн спортоор түүний амжилтыг эвдэхэд тун хүнд болсон ба түүнтэй хамгийн ойр байгаа тамирчин нь Светлана Хоркина ба тэрбээр есөн алтан медальтай байна. Одоогоор өөр ямар ч идэвхтэй эмэгтэй гимнастикчин түүнийг гүйцэх боломжгүй.



    UConn Huskies: эмэгтэй сагсан бөмбөгийн түүхэнд дэх хамгийн олон дараалсан ялалт 

    Спортын түүхэн дэх хэзээ ч эвдэгдэх боломжгүй амжилтууд

    Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн түүхэнд хамгийн олон хожил дараалж авсан баг NCAA-ийн “UConn Huskies” баг юм. Тэд түүхэндээ 111 тоглолт дараалж ялсан ба тэд өмнө нь 90 удаа дараалж ялж байжээ. 



    Майкл Фелпс: Олимпын 28 медаль


    Спортын түүхэн дэх хэзээ ч эвдэгдэх боломжгүй амжилтууд

    Фелпс хамгийн олон олимпын медальтай төдийгүй нэг олимпоос авсан алтан медаль болон ганцаарчилсан төрөлд авсан медалиараа дээд амжилтыг эзэмшдэг. Усанд сэлэлт нь маш олон тэмцээнтэй, тиймээс ялах олон боломжуудтай байдаг ч Фелпс энэхүү үнэмлэхгүй амжилтыг эвдэхэд тун хэцүү юм.