MSports logo
ДАШТ-2026: Зохион байгуулагч гурван улсын шигшээ багууд тэмцээнээ өндөрлүүллээ
  • П
    Пүрэвлхагва

    7 сарын 7

  • ДАШТ-2026: Зохион байгуулагч гурван улсын шигшээ багууд тэмцээнээ өндөрлүүллээ

    2026 оны ДАШТ түүхэнд анх удаа гурван улс хамтран зохион байгуулсан онцгой тэмцээн болж байна. Шинэ форматын дагуу 48 баг оролцож, сая сая хөгжөөн дэмжигчдийн өмнө Мексик, АНУ, Канад хөлбөмбөгийн баярыг амжилттай зохион байгуулж байгаа ч талбай дээрх амжилт нь хүлээлтэд төдийлөн хүрсэнгүй гэж аналистууд мэдээллээ.

    Мексик

    ДАШТ-2026: Зохион байгуулагч гурван улсын шигшээ багууд тэмцээнээ өндөрлүүллээ

    Тэд хэсгийн шатнаас амжилттай гарч, шөвгийн 32-т Эквадорыг 2:0-ээр буулган авч олон жилийн дараах том ялалтаа байгуулсан. Гэвч шөвгийн 16-д хүчирхэг Английн эсрэг ширүүн өрсөлдсөн ч 2:3-аар ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлэв. Гэсэн ч эх орондоо болсон дэлхийн аваргад үзүүлсэн тэдний тоглолт хөгжөөн дэмжигчдийнхээ сэтгэлд бахархал үлдээсэн юм.

    АНУ

    ДАШТ-2026: Зохион байгуулагч гурван улсын шигшээ багууд тэмцээнээ өндөрлүүллээ

    АНУ ч мөн адил шөвгийн 16 хүртэл тун сайн тоглосон. Хэсгийн шатанд тогтвортой байж, шөвгийн 32-т Босни Херцеговиныг 2:0-ээр буулган авсан ч шөвгийн 16-д Бельгийн хүчирхэг бүрэлдэхүүнд 1:4-ийн харьцаатай ялагдаж, тэмцээнээ дуусгалаа. Залуу бүрэлдэхүүнтэй АНУ-ын шигшээ цаашдын ирээдүй нь гэрэлтэй байгаа нь энэ ДАШТ-ээр тодорхой харагдсан.

    Канад

    ДАШТ-2026: Зохион байгуулагч гурван улсын шигшээ багууд тэмцээнээ өндөрлүүллээ

    Канадын хувьд эх орондоо зохиогдсон дэлхийн аваргад түүхэн боломжоо ашиглахыг зорьсон. Тэд шөвгийн 32-т Өмнөд Африкийг 1:0-ээр буулган авч дараагийн шатанд шалгарсан ч шөвгийн 16-д Мароккод 0:3-аар ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлэв. Хэдий хүссэн амжилтаа гаргаж чадаагүй ч Канадын хөгжөөн дэмжигчдийн уур амьсгал, дэмжлэг энэ тэмцээний хамгийн тод өнгүүдийн нэг байлаа.


    📝 Мэдээллийн ивээн тэтгэгч:

    🤝 ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг Эвт брэндээс

    🤝 VNG Travel - Европыг танд илүү ойртуулна.

    🤝 Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа