MSports logo
ДАШТ-2026: Португал эцсийн мөчид хожиж, Швейцар, Испанийн шигшээ багууд шөвгийн 16-д шалгарлаа
  • П
    Пүрэвлхагва

    7 сарын 3

  • ДАШТ-2026: Португал эцсийн мөчид хожиж, Швейцар, Испанийн шигшээ багууд шөвгийн 16-д шалгарлаа

    Хөлбөмбөгийн ДАШТ-2026 тэмцээний шигшээ 32-ийн хасагдах шатны тоглолтууд урд шөнө үргэлжилж, Португалын шигшээ баг эцсийн мөчид хожил байгуулж, Швейцар, Испанийн шигшээ багууд шөвгийн 16-д шалгарлаа.

    Испани 3:0 Австри

    ДАШТ-2026: Португал эцсийн мөчид хожиж, Швейцар, Испанийн шигшээ багууд шөвгийн 16-д шалгарлаа

    Урд шөнийн эхний тоглолт Европын аварга Испанийн шигшээ баг болон Австрийн шигшээ багуудын хооронд явагдаж, Испанийн шигшээ баг 3:0 харьцаатайгаар хожил байгуулж, ДАШТ-ий шөвгийн 16-д шалгарлаа. Тус тоглолтын эхний гоолыг Испанийн шигшээ багаас Марк Кукурельягийн дамжуулалтаар Микель Оярсабаль орууллаа. Улмаар тоглолтын хоёрдугаар хагасын 66 дахь минутад Испанийн шигшээ багийн жигүүрийн довтлогч Алекс Баэнагийн дамжуулалтаар Педро Порро гоол оруулж, 2:0 болгов. Тоглолтын 89 дэх минутад Марк Кукурельягийн дамжуулалтаар Микель Оярсабаль дахин гоол оруулж, энэхүү тоглолтод дубль хийж, Испанийн шигшээ баг 3:0 харьцаатайгаар хожил байгууллаа. Ингэснээр Испанийн шигшээ баг ДАШТ-ий шөвгийн 16-д Португалын шигшээ багийн эсрэг тоглохоор боллоо.

    Португал 2:1 Хорват

    ДАШТ-2026: Португал эцсийн мөчид хожиж, Швейцар, Испанийн шигшээ багууд шөвгийн 16-д шалгарлаа

    Хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээ 32-ийн ээлжит тоглолт Криштиану Роналдогоор ахлуулсан Португалын шигшээ баг болон Лука Модричоор ахлуулсан Хорватын шигшээ багуудын хооронд явагдаж, Португалын шигшээ баг 2:1 харьцаатайгаар хожил байгууллаа. Тоглолтын эхний хагаст багууд харилцан довтолгоотой хэмнэл өндөртэй явагдаж байсан ч хаалганы тор хөдөлсөнгүй. Харин хоёрдугаар хагас эхлээд 53 дахь минутад Хорватын шигшээ багаас Йосип Станишичийн дамжуулалтаар Иван Перишич гоол оруулж, тооны харьцааг нээв. Гэсэн ч тоглолтын 68 дахь минутад Португалын шигшээ баг торгуулийн цохилтын эрхийг авч, улмаар багийн ахлагч Криштиану Роналдо гоол оруулж, 1:1 болгов. Тоглолтын сүүлийн минутуудад багууд хэмнэл эрчимжиж, тоглолтын үндсэн цаг дуусаж, 90+4 дэх минутад Рафаэль Леаогийн дамжуулалтаар Гонсалу Рамуш мөргөж гоол оруулж, энэхүү тоглолтод Португалын шигшээ баг хожил байгуулж, ДАШТ-ий шөвгийн 16-д Испанийн шигшээ багийн эсрэг тоглохоор боллоо.

    Швейцар 2:0 Алжир

    Өнөөдрийн сүүлийн тоглолт Швейцарын шигшээ баг болон Алжирын шигшээ багуудын хооронд явагдаж, Швейцарын шигшээ баг 2:0 харьцаатайгаар хожил байгуулж, ДАШТ-ий шөвгийн 16-д шалгарлаа. Тус тоглолтын 10 дахь минутад Жоан Манзамбигийн дамжуулалтаар Брель Эмболо гоол оруулж, тооны харьцааг нээв. Улмаар тоглолтын хоёрдугаар хагасын 46 дахь минутад Дан Ндоеэ гоол оруулж, 2:0 болгов. Үлдсэн хугацаанд Алжирын шигшээ баг илүү шахаж, илүү довтолж байсан ч Швейцарын шигшээ багийн хамгаалалт маш сайн ойлголцолтой байсан бөгөөд үндсэн цагт 2:0 харьцаатайгаар Швейцарын шигшээ баг хожил байгуулж, ДАШТ-ий шөвгийн 16-д шалгарч, шөвгийн 16-д Колумб болон Гана улсын шигшээ багуудын хожсон багтай нь тоглохоор боллоо.

    Маргааш Хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээ 32-ийн сүүлийн гурван тоглолт явагдана:

    Австрали – Египет 07-р сарын 04-нд 02:00 цагаас

    ДАШТ-2026: Португал эцсийн мөчид хожиж, Швейцар, Испанийн шигшээ багууд шөвгийн 16-д шалгарлаа

    Маргаашийн эхний тоглолт ДАШТ-ий “D” хэсгийн хоёрдугаар байраар шалгарч, шигшээ 32-т шалгарсан Австралийн шигшээ баг болон “G” хэсгийн хоёрдугаар байраар шигшээ 32-т шалгарсан Египетийн шигшээ багуудын хооронд явагдана.

    Австрали болон Египетийн шигшээ багуудын өмнөх хоорондын тоглолтууд:

    Австрали 0:3 Египет /Нөхөрсөг тоглолт, 2010 он/

    Австралийн шигшээ багийн ДАШТ-ий хэсгийн гурван тоглолтын үр дүн:

    Австрали 2:0 Турк /ДАШТ, 2026 он/

    Австрали 0:2 АНУ /ДАШТ, 2026 он/

    Австрали 0:0 Парагвай /ДАШТ, 2026 он/

    Австралийн шигшээ багийн боломжит гарааны бүрэлдэхүүн:

    Дасгалжуулагч: Тони Попович 3-4-2-1

    Хаалгач: P.Beach

    Хамгаалагч: L.Herrington, H.Souttar, A.Circati

    Хагас хамгаалагч: A.Behich, A.O’Neill, J.Irvine, J.Bos

    Довтлогч: C.Volpato, C.Metcalfe, N.Irankunda

    Египетийн шигшээ багийн ДАШТ-ий хэсгийн гурван тоглолтын үр дүн:

    Бельги 1:1 Египет /ДАШТ, 2026 он/

    Шинэ Зеланд 1:3 Египет /ДАШТ, 2026 он/

    Иран 1:1 Египет /ДАШТ, 2026 он/

    Египетийн шигшээ багийн боломжит гарааны бүрэлдэхүүн:

    Дасгалжуулагч: Хусам Хасан 4-2-3-1

    Хаалгач: M.Shobeir

    Хамгаалагч: M.Hany, Y.Ibrahim, H.Fathy, K.Hafez

    Хагас Хамгаалагч: M.Saber, M.Attia, M.Salah, E.Ashour, M.Ziko

    Довтлогч: O.Marmoush

    Аргентин – Кабо Верде 07-р сарын 04-нд 06:00 цагаас

    ДАШТ-2026: Португал эцсийн мөчид хожиж, Швейцар, Испанийн шигшээ багууд шөвгийн 16-д шалгарлаа

    Маргаашийн хоёр дахь тоглолт ДАШТ-ий “J” хэсгийг тэргүүлж, нэгдүгээр байраар шалгарч, шигшээ 32-т шалгарсан Аргентины шигшээ баг болон “H” хэсгийн хоёрдугаар байраар шигшээ 32-т шалгарсан Кабо Вердегийн шигшээ багуудын хооронд явагдана. Энэхүү хоёр баг хоорондоо өмнө таарч тоглож байгаагүй бөгөөд анх удаагаа хоорондоо тоглохоор боллоо.

    Аргентины шигшээ багийн ДАШТ-ий хэсгийн гурван тоглолтын үр дүн:

    Аргентин 3:0 Алжир /ДАШТ, 2026 он/

    Аргентин 2:0 Австри /ДАШТ, 2026 он/

    Аргентин 3:1 Йордан /ДАШТ, 2026 он/

    Кабо Вердегийн шигшээ багийн ДАШТ-ий хэсгийн гурван тоглолтын үр дүн:

    Испани 0:0 Кабо Верде /ДАШТ, 2026 он/

    Уругвай 2:2 Кабо Верде /ДАШТ, 2026 он/

    Саудын Араб 0:0 Кабо Верде /ДАШТ, 2026 он/

    Аргентины шигшээ багийн боломжит гарааны бүрэлдэхүүн:

    Дасгалжуулагч: Лионель Скалони 4-3-3

    Хаалгач: E.Martinez

    Хамгаалагч: F.Medina, L.Martinez, C.Romero, N.Molina

    Хагас Хамгаалагч: R.De Paul, E.Fernandez, A.Mac Allister

    Довтлогч: T.Almada, L.Martinez, L.Messi

    Кабо Верде шигшээ багийн боломжит гарааны бүрэлдэхүүн:

    Дасгалжуулагч: Бубишта 4-1-4-1

    Хаалгач: Vozinha

    Хамгаалагч: S.Moreira, Pico, Diney, S.L.Cabral

    Хагас Хамгаалагч: K.Lenini, R.Mendes, D.Duarte, J.Monteiro, J.Cabral

    Довтлогч: D.R.Livramento

    Колумб – Гана 07-р сарын 04-нд 09:30 цагаас

    ДАШТ-2026: Португал эцсийн мөчид хожиж, Швейцар, Испанийн шигшээ багууд шөвгийн 16-д шалгарлаа

    Маргаашийн сүүлийн тоглолт ДАШТ-ий “K” хэсгийг тэргүүлж, нэгдүгээр байраар шалгарч, шигшээ 32-т шалгарсан Колумбын шигшээ баг болон “L” хэсгийн гуравдугаар байраар шигшээ 32-т шалгарсан Гана улсын шигшээ багуудын хооронд явагдана. Энэхүү хоёр баг хоорондоо өмнө таарч тоглож байгаагүй бөгөөд анх удаагаа хоорондоо тоглохоор боллоо.

    Колумбын шигшээ багийн ДАШТ-ий хэсгийн гурван тоглолтын үр дүн:

    Колумб 3:1 Узбекистан /ДАШТ, 2026 он/

    Колумб 1:0 БНАКУ /ДАШТ, 2026 он/

    Колумб 0:0 Португал /ДАШТ, 2026 он/

    Гана улсын шигшээ багийн ДАШТ-ий хэсгийн гурван тоглолтын үр дүн:

    Гана 1:0 Панам /ДАШТ, 2026 он/

    Гана 0:0 Англи /ДАШТ, 2026 он/

    Гана 1:2 Хорват /ДАШТ, 2026 он/

    Колумбын шигшээ багийн боломжит гарааны бүрэлдэхүүн:

    Дасгалжуулагч: Нестор Лоренсо 4-3-3

    Хаалгач: C.Vargas

    Хамгаалагч: J.Mojica, J.Lucumi, D.Sanchez, D.Munoz

    Хагас Хамгаалагч: J.Lerma, J.Rodriguez, G.Puerta

    Довтлогч: L.Diaz, L.J.Suarez, J.Arias

    Гана улсын шигшээ багийн боломжит гарааны бүрэлдэхүүн:

    Дасгалжуулагч: Карлуш Кейрош 4-3-3

    Хаалгач: B.Asare

    Хамгаалагч: M.Senaya, J.A.Adjetey, D.Luckassen, G.Mensah

    Хагас Хамгаалагч: T.Partey, K.Sibo, C.Yirenkyi

    Довтлогч: A.Semenyo, J.Ayew, K.Sulemana


    📝 Мэдээллийн ивээн тэтгэгч:

    🤝 ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг Эвт брэндээс

    🤝 VNG Travel - Европыг танд илүү ойртуулна.

    🤝 Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа