Азийн пара наадмын жүдо бөхийн тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр +90 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Дашцэрэнгийн Ганбат Казакстаны тамирчинтай алтан медалийн төлөө барилдаж цэвэр ялалт байгуулан хоёр дахь алтан медалийг эх орондоо авчирлаа. Ийнхүү Азийн гурван наадамд медаль хүртсэн буюу “Гуанжоу 2010", "Инчён 2014" Азийн Пара спортын наадмуудад багийн төрлөөр хүрэл медаль хүртэж байсан туршлагатай тамирчин билээ. Тэрээр эхний шатанд Энэтхэг улсын тамирчинтай, хоёрдугаар шатанд эзэн орон болох БНХАУ-ын тамирчинтай барилдаж хоёуланг нь цэвэр ялсан ба шигшээ тоглолтод Казакстан улсын тамирчинг мөн цэвэр ялснаар Ханжоу хотноо дахин эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлэхээр боллоо. Мөн Д.Ганбат нь 2006 оны Ази номхон далайн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Спортын наадмын хүрэл медаль, Пара жүдо бөхийн 2023 оны Ази тивийн аварга болж байсан билээ
Д.Ганбат жүдо бөхийн дэвжээнд бүх өрсөлдөгчөө цэвэр ялан алтан медалийн эзэн боллоо
Ө
Өсөхбаяр
10 сарын 25