MSports logo
Денвер Наггетс аваргын бөгжөө хүлээн авч, шинэ улирлыг хожлоор эхлүүлэв
  • Б
    Бэлгүүн

    10 сарын 25

  • Денвер Наггетс аваргын бөгжөө хүлээн авч, шинэ улирлыг хожлоор эхлүүлэв

    Денвер Наггетс багийн аваргын бөгжийг гардуулан өгөх арга хэмжээг лхагва гарагийн өглөө зохион байгуулж, тус клубийн франчайзын анхны NBA-ын аварга цолоо олны нүдэн дээр тэд тэмдэглэлээ. Аваргын бөгж гардуулах ёслолын үеэр Наггетс багийн дасгалжуулагч Майкл Мэлоун "Өнгөрсөн жил үнэхээр гайхалтай байсан" гэж шүтэн бишрэгчдэдээ хандан хэлсэн "Бидэнд нэг бөгж байгаа. Хэн өөрийг хүсч байн? Явж авцгаая." гэв.

    Баярын арга хэмжээнд NBA-гийн комиссар Адам Силвер оролцлоо. Мөн Наггетс багийн эзэн Стэн Кроенке, багийн ерөнхийлөгч Жош Кроенке нар мөн байлцлаа. Жош Кроенке баярын арга хэмжээг эхлүүж Ларри О’Брайений цомыг авчирсан. Наггетс өнгөрсөн улиралд плей-оффт 16-4-өөр шалгарч, Баруун бүсийн финалд Лэйкерсийг ялсан. 2023-24 оны улирлын нээлтийн тоглолтоо өнгөрсөн улирлын аваргууд Лэйкерсийн эсрэг хийж, Леброн Жеймс тэргүүтэй Лэйкерсийг 107-119-ийн харьцаатай буулган авсан юм. Денвер Наггетс багийн довтлогч Аарон Гордон "Өнгөрсөн улирал Денверт өндөрлөсөн, шинэ улирал бас Денверт эхэлж байгаа нь зөв. Өнөө орой болон бүх улирлын турш биднийг дэмжиж байгаа хөгжөөн дэмжигчиддээ баярлалаа." гэжээ.

    Ийнхүү аваргын бөгжний загвар зохион бүтээдэг Беверли Хиллсийн Жейсонтой хамтран бүтээсэн бөгжийг Денвер Наггетс багийнхан хүлээн авлаа. Никола Йокич, Жамал Мюррей болон бусад тоглогчдын хүлээн авсан бөгж нь нэг талдаа "Дэлхийн аваргууд" гэсэн бичээстэй, Наггетсийн чимэг лого, улирлын дээд амжилт  болох (53-29) гэсэн тоо байсан бөгөөд нөгөө талд нь тоглогчийн нэр, дугаар, Наггетсийн “Bring it on” гэсэн уриа үгс бичигджээ. Бөгжүүдэд мөн Mile High City-ийн өндөрлөг (5280) болон дотор талын улирлын дараах рекорд багтсан байна. Бөгжний голд шар өнгийн очир алмаазаар сийлсэн “Наггетс” дүрсийг дүрсэлсэн хадуурын хамт байрлуулсан байна. Мөн аваргын бөгж нь эвхэгддэг далд бөгжтэй байгаагаараа онцлогтой байлаа.

    Өнгөрсөн улирлын MVP Никола Йокич бөгжнөөсөө нүдээ салгаж чадаагүйд гайхах зүйл алга. Тэрбээр багийнхантайгаа хамт ар талд нь “Дэлхийн аваргууд” гэсэн бичигтэй бөгжөө зүүн бие халаалтанд гарч ирсэн юм. 2023-24 оны улирлын нээлтийн тоглолтод Никола Йокич 29 оноо, 13 самбар, 11 оновчтой дамжуулалтаар трибл-дабль хийж, баг нь ялалт байгууллаа.