MSports logo
“Ханжоу-2022” пара наадмын гурав дахь өдрийн байдлаар алт, мөнгө болон гурван хүрэл медаль хүртээд байна
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 25

  • “Ханжоу-2022” пара наадмын гурав дахь өдрийн байдлаар алт, мөнгө болон гурван хүрэл медаль хүртээд байна

    БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын пара наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өчигдөр тус наадмын жүдо бөхийн төрөлд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор манай улсын таван бөх татамид гарснаас эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Л.Туруунаа, эрэгтэйчүүдийн -90 кг-ын жинд Б.Баттөгс нар хүрэл медалийн төлөө барилдаж, хоёул медаль ялалт байгуулан хүрэл медалийн болзол хангалаа. Л.Туруунаа Энэтхэгийн бөхийг цэвэр ялсан бол Б.Баттөгс Узбекистаны тамирчныг вазари үнэлгээгээр ялснаар хүрэл медалийн тавцанд гарсан байна. 

     

    “Ханжоу-2022” пара наадмын гурав дахь өдрийн байдлаар алт, мөнгө болон гурван хүрэл медаль хүртээд байна

    Хөнгөн атлетикийн тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч В.Батболдын удирдлага дор есөн тамирчин оролцож буйгаас бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд Ц.Баттулга хүрэл медаль хүртлээ. Найман орны тамирчин хүч үзсэн тус тэмцээнд Ц.Баттулга 9.74 метр түлхэж, Азийн пара наадмын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн анхны монгол эрэгтэй тамирчин болж байна. Дээрх үзүүлэлтийг үзүүлэхдээ давхар улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Тэрбээр хоёр дахь удаагаа Азийн наадамд оролцож буй нь энэ бөгөөд өмнө нь “Инчён-2014” Азийн пара наадамд дөрөвдүгээр байр эзэлж байсан билээ. Ийнхүү Монгол Улсын баг наадмын гурав дахь өдөр иж бүрдэл буюу алт, мөнгө тус бүр нэг, гурван хүрэл медальтайгаар 44 орноос 16 дугаар байрт жагсаж байна. 

    “Ханжоу-2022” пара наадмын гурав дахь өдрийн байдлаар алт, мөнгө болон гурван хүрэл медаль хүртээд байна