MSports logo
Азийн пара наадмын анхны алтан медалийг Г.Болор-Эрдэнэ таеквондогийн төрлөөр авчирлаа
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 24

  • Азийн пара наадмын анхны алтан медалийг Г.Болор-Эрдэнэ таеквондогийн төрлөөр авчирлаа

    “Ханжоу-2022” Азийн паралимпын гурав дахь өдөр Ганбатын Болор-Эрдэнэ таеквондогийн төрлөөр анхны Алтан медалийг эх орондоо авчирлаа. Тодруулбал таеквондогын эрэгтэйчүүдийн к44 ангиллын 63кг-ын жинд өрсөлдсөн Г.Болор-Эрдэнэ эхний шатанд Тайландын тамирчинг 26-9 харьцаатай илт илүүрхэж, хагас шигшээ тоглолтод Узбекстаны тамирчинтай өрсөлдөж 28-11 харьцаатай ялалт байгуулснаар алтан медалийн төлөө шалгарсан юм. Аваргын төлөө Ираны тамирчинтай тоглож 6-2 харьцаатай ялалт байгуулан тус наадмын ордонд анхны төрийн дууллаа эгшиглүүлэхээр боллоо. Тэрээр өмнө нь дэлхийн аваргын таван удаагийн аварга болсон тус тэмцээний чансааг сүүлийн жилүүдэд тэргүүлж буй шилдэг тамирчин билээ.